ХҮН-ынхан ХУУЧИН ДАРГААРАА удирдуулна

2016 оны 04 сарын 19

Өчигдөр АН, МАН-ынхан хаалттай хуралдаж ирэх сонгуульд хэрхэн оролцох мөрийн хөтөлбөрөө хэлэлцэх зуур ХҮН-ынхан асуудлаа шийдвэрлэжээ.

Тодруулбал "Хөдөлмөрийн үндэсний нам”-аас С.Ганбаатар, Б.Найдалаа нарыг намын даргаар бүртгүүлэх тухай хүсэлт ирүүлснийг Улсын Дээд шүүх 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хэлэлцээд намын дотоодод зөрчилтэй байна хэмээн үзэж, хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн билээ. Учир нь тус намын гишүүд хоёр хуваагдаж намын даргаа тус тусдаа хууль бусаар сонгочихсон байсан юм.

Үүний дараа тус намаас Т.Ганболд, Б.Найдалаа нарыг намын даргаар сонгосныг бүртгүүлэх хүсэлтийг Улсын Дээд шүүхэд ирүүлснийг өнгөрсөн сарын 15-ны өдөр хэлэлцжээ. Улсын Дээд шүүхийн гуравдугаар сарын 18-ны өдрийн 07 тоот тогтоолд заасан зөрчил арилаагүй, намын дотоодын маргаан хэвээр байна гэж үзэж, Т.Ганболд, Б.Найдалаа нарыг намын даргаар бүртгүүлэх хүсэлтийг хангахаас  бас л татгалзсан.

Ийнхүү сүүлийн хоёр сарын хугацаанд дөрвөн дарга сольж амжсан ХҮН-ынхан өчигдөрийн хуралдаанаар С.Ганбаатарын өмнө тус намын дарга байсан С.Боргилтой сонгуульд оролцохоор шийдсэн гэнэ.

Хагаралдаж, бутраад байсан тус нам С.Бориглыг сонгосон нь энэ бололтой.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.11.192.34 humuusiin anhaaral ymar ch bsn tataj chadaj bn doo, tsaaguuraa bol songuuliar humuust sn tanigdah PR ym daa
202.21.106.142 Эхнээсээ л будилсан болохоор төгсгөл ойлгомжтой тэгээд ч үргэлж шуугиантай байх биз?