Г.Уянга: 26 жилийн бүрхэг “МАНАН”-т үеийг дуусгахыг хүсч байна

2016 оны 04 сарын 18

Тусгаар тогтнол эв нэгдлийн нам /ТТЭНН/ шинээр эмхлэгдэн зохион байгуулагдан, Ээлжит бус их хурлаа Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт хийж, улс төрийн шинэ зорилго, зорилтоо танилцууллаа. 

ТТЭНН нь 2015 оны дөрөвдүгээр сарын 18-нд байгуулагдаж, мөн оныхоо 5 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн бөгөөд 3000 гаруй гишүүнтэй юм байна. УИХ-ын гишүүн Г.Уянга өнгөрөгч долоо хоногт тус намын даргаар сонгогдож, улмаар өнөөдөр Ээлжит бус их хурлаа зохион байгуулж байна.

Их хурлыг нээж тус намын дарга, УИХ-ын гишүүн Г.Уянга улс төрийн илтгэл танилцуулсан юм. Тэрбээр илтгэлдээ, “Монгол орон түүхийнхээ эргэлтийн нэгэн мөчлөгт тулж ирлээ. Коммунизмд хөтлөгдөж савласан 70 жил, либерализмыг дагаж далийсан 30-аад жил буюу нэгэн зууны дараа монгол үндэстэн өөрийгөө олж чадах эсэх түүхийн сонирхолтой, эгзэгтэй мөчлөгт та бид амьдарч байна. 26 жилийн бүрхэг “МАНАН”-т үеийг дуусгахыг хэн бүхэн хүсч байна. Монголын түүхийн энэ үед шүүмжлэлтэй хандаж, идэвхтэй дуугарч байгаа хүмүүс нь иргэддээ сонголт бий болгох хариуцлагыг хүлээх үүрэгтэй. Ийм сонголтыг бий болгохын төлөө ТТЭНН шинээр эмхлэн зохион байгуулагдаж байна. Монголын ард түмний эрэл хайгуулд дуудлагад хариулт өгч, итгэл найдварыг биелүүлэх чадвартай улс төрийн цоо шинэ тэргүүлэх хүчнийг ТТЭНН-д тулгуурлан байгуулах үйлсийг эхлүүлж байна” гэв.

Мөн тэрбээр “Бидний эрхэм зорилго бол Монгол төрийг төв, баруун, зүүн гар гэж хуваадаг Монгол төрийн эртний шалгарсан уламжлалын дагуу Улаанбаатар, Дархан, Эрдэнэт гол төв байхын зэрэгцээ, баруун зүүн талдаа хөгжил татах, тэнцвэртэй, хүчирхэг хоёр төвтэй, бие даасан, олон улсад нэр хүндтэй улсыг байгуулах зорилго мөн. Энэ зорилгыг биелүүлэх хүрээнд гурван зорилт дэвшүүлж байна. Нэгдүгээрт "МАНАН" дэглэмийг халах, хоёрт Шударга бөгөөд хүчирхэг төр байгуулах, гуравт Улс төрийн тэргүүлэх хүчнийг үндэслэх гэсэн зорилт байна.

ТТЭНН-аар зарчмын хувьд цоо шинэ улс төрийн эвслийн суурийг тавьж байгаа нь бидний дараагийн том алхам. Өмнө нь олон эвсэл байгуулагдсан цаг хугацааны сорилтыг даалгүй задран унаж байсан. Бид энэ удаад үндэсний ардчилсан үзэл санаанд тулгуурласан, эрин цагийн дуудлагад хариу өгөх чадвартай, улс үндэстний эрх ашгийг дээдэлсэн шинэ дэвшилтэт хүмүүсийг нэгтгэж, зөв хүмүүсийн эвсэл байгуулахыг гол зорилгоо болгож байна” гэсэн юм. 

Тус намын Ээлжит бус их хуралд зориулж Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн илгээлт явуулсан бол УИХ-ын дэд дарга Л.Цог, Монгол Улс, ЗХУ-ын баатар Ж.Гүррагчаа, академич С.Нарангэрэл, Ардын багш, доктор профессор С.Галсан нар баяр хүргэн үг хэлж, ахмад сэтгүүлч Д.Амбасэлмаа, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Хайдав зэрэг төр нийгмийн зүтгэлтнүүд урилгаар оролцсон юм. 

Мөн өнөөдрийн хурлаар тус намд шинээр элсч буй гишүүдийн төлөөлөлд намын батлах гардуулах ёслол боллоо. Намын батлахыг ТТЭНН-ын дарга Г.Уянга, ЕНБД П.Болд, зөвлөх Д.Ганхуяг, Удирдах зөвлөлийн гишүүн Х.Батсуурь, үүсгэн байгуулагч Ц.Батдорж нар гардуулав.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
150.129.140.135 Ene uyanga bol shal hudlaa shouchin amitan daa ednii namd Narangerel guaigaas uur gaigui hun haragdahgui bainaa dandaa l nam damjsan shantaachitiin cugluulag baina
202.9.42.2 Дэмжиж байна.Муу бүхний төгсгөл Шинэ бүхний эхлэл байг.
27.123.214.86 Намын даргын зангараг багадаж бна доо. Медлег боловсрол дутаж бна гэсэн уг.
27.123.214.86 Unen
  • 2016 оны 04 сарын 26
27.123.214.86 Unen
  • 2016 оны 04 сарын 26
104.228.158.165 uyanga guai, BAYARTAI.
122.201.22.122 Uayangiig songuuliin margaashnaas martah heregtei
103.229.120.88 популист авгай юм болгоныг хараар будаж харанхуйгаар харж байдаг хүний үйлс нь хэр бүтэмжтэй байх юм бол доо
99.57.27.13 Demjij bn
99.57.27.13 Demjij bn elsej ornoo
202.179.31.25 sain baina.elsenee...
203.91.117.2 ene harin shudarga nam bj medne shuu
203.91.117.2 ene harin shudarga nam bj medne shuu
150.129.142.107 Болж л байна
183.81.169.58 Монгол улсад нам л дутаж гэнэ дээ........................ ..........