”Төв Ургац” цувралыг тэнцүүлэв

2016 оны 04 сарын 18

МҮСБХ-ны Үндэсний супер лигийн плей-оффын хагас шигшээгийн дөрөв дэх тоглолт өчигдөр Хандгайтын “Олимп” цогцолборт боллоо.

Төв Ургац-Альянс Тех Харцага 2-2

Тт№4 97:80

Цувралын гурав дахь тоглолт тун өрсөлдөөнтэй өрнөж нэмэлт цагт “Харцага” өрсөлдөгчөө буулган авч, цувралыг 2-1-ээр тэргүүлж эхэлсэн. Дөрөв дэх тоглолтод “Төв Ургац” хожигдох эрхгүй талбайд гарлаа. Улмаар “Ургац”-ын залуус тоглолтын эхнээс санаачлагыг бүрэн авч тоглов. Эхний хагаст “Ургац”-ын Лакунтин Майлс сэлгээнээс тун үр дүнтэй тоглож багтаа тэргүүлэл авчирсан юм Арав гаруй онооны зөрүүг “Харцага”-ын залуус арилгаж чадахгүй байлаа. Улмаар “Төв Ургац” тэргүүллээ хадгалсаар өрсөлдөгчөө 97:80-аар буулган авч цувралыг 2-2 болгон тэнцүүлсэн юм. Тус тоглолтод К.Жонес 25, Л.Майлс 24, Д.Мөнхтөр 16 оноо тус тус авав. Харин “Харцага”-аас П.Болортулга 23, К.Блэйр 18, Б.Одбаяр 15 оноо тус тус авчээ. “Харцага” тоглолтын туршг 22 удаа бөмбөгөө алдсан хожигдох шалтгаан болсон гэхэд хилсдэхгүй. Мөн алсын зайн шидэлтийн хувиар “Ургац”-аас дутуу байлаа. 

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
122.201.22.204 Ene tov urgats heruul hij bagsh ni shavia doosh ni hij bj neg yum hojih shiv dee