Буудлагынхан Дэлхийн цомд цэц сорьж байна

2016 оны 04 сарын 18

Буудлагын Дэлхийн цомын тэмцээн Бразилд үргэлжилж байна. Тус тэмцээнд 88 орны 661 тамирчин онч мэргэнээ сорьж байгаа аж. Манай улсаас Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул, Г.Нандинзаяа нар цэц сорьж байна. Эмэгтэйчүүдийн хийн гар бууны дасгалд Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа 378 оноогоор 27, ОУХМ Ц.Мөнхзул 361 оноогоор 65 дугаар байрт шалгарлаа. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД