”Хүлгүүд” финалд шалгарлаа

2016 оны 04 сарын 18

МҮСБХ-ны Үндэсний супер лигийн плей-оффын хагас шигшээгийн дөрөв дэх тоглолт өчигдөр Хандгайтын “Олимп” цогцолборт боллоо.

SBL Хасын Хүлгүүд-Сентоза Ирвэсүүд 4:0

Тт№4 110:106

Эхний гурван тоглолтоос хожил авч чадаагүй “Ирвэсүүд” хүнд байдалд ороод байлаа. Дөрөв дэх тоглолтод багийн лидер Т.Санчир бэртэлийн улмаас оролцсонгүй. Мөн шилдэг хамгаалагч Э.Дорж-Арилд талбайд бараг гараагүй юм. Сулхан бүрэлдэхүүн болсон “Ирвэсүүд”-ийг үзэгчид шууд хожигдон гэж таамаглаж байв. Гэвч тэд “Хүглүүд” эхний хагаст ширүүн өрсөлдөөн үзүүлж чадсан. Хоёрдугаар үед тэд оноогоор тэргүүлж хөгжөөн дэмжигчдээ баярлуулж байлаа.  Тэдний довтолгооны гол ачааг легионер залуус болох Брьювер, Андерсон нар нуруундаа үүрч явсан юм. Гуравдугаар үед “Хүлгүүд” хамгаалалтаа нямбай хийсэн нь үр дүнгээ өгөв. Тэд энэ үед долоон оноогоор тэргүүллээ. Шийдвэрлэх дөрөвдүгээр үеийг оноогоор дутуу эхлүүлсэн “Ирвэсүүд” нөхөж чадалгүй явсаар 106:110-аар хожигдол хүлээв. Ийнхүү “Хүлгүүд” өрсөлдөгчөө 4-0-ээр шүүрдэж финалд шалгаран үлдлээ. Плей-офф эхэлснээс хойш “Хүлгүүд” нэг ч хожигдолгүй долоон тоглолтоо дараалан ялалт байгуулаад байна. Тус тоглолтод Б.Билгүүн 21, М.Отгонмөнх 20, М.Харрис 18, Н.Золжаргал 15, О.Сэргэлэн 14, Корбин 10 оноо тус тус авчээ. Харин “Ирвэсүүд”-ээс Д.Брьювер 27, М.Андерсон 20, Э.Цэвэлдорж 18, С.Эрдэнэдалай 15 оноо тус тус авав. Энэ цувралын дөрөв тоглолтоос харахад “Хүлгүүд”-ийн хамгаалалт эсрэг багаасаа хавьгүй илүү байлаа. Тэд мөн довтолгооны хувиар “Ирвэсүүд”-ээс сайн тоглож байв. Цувралын онцлох тоглогчоор “Хүлгүүд”-ийн Б.Батжавхлан нэрлэгдэх болов уу. Тэрбээр хоёр, гурав дахь тоглолтод тун гайхалтай байж багийнхаа хожил үнэтэй хувь нэмэр оруулж байсан юм. 

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
59.153.113.168 Дас муу бх ийм л үр дүн