”Майами Хит” эхний тоглолтод ”Хорнетс”-ийг бутниргэлээ

2016 оны 04 сарын 18

NBA-ийн плей-оффын эхний шатанд "Майами Хит" "Шарлотт Хорнетс"-тэй учраа таарсан. Улиралд давгүй тоглолт үзүүлж хасагдах шатанд өрсөлдөх эрхтэй болсон "Хорнетс"-ийн залуус "Майами"-тай өрсөлдөөн үзүүлж чадсангүй. Тоглолтын нэгдүгээ үед "Хит" өрсөлдөгчөө 41:22-оор илт илүүрхсэн юм. Улмаар тэд тоглолтын турш тэргүүллээ хадгалсаар өрсөлдөгчөө 123:91-ээр буулган авч цувралыг тэргүүлж эхэллээ. Эхний тоглолтод Л.Денг гайхалтай байж 31 оноо авч багаа тэргүүлсэн бол Д.Уэйд 16, Х.Уайтсайд 21 оноогоор түүнд тусалжээ. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД