”Кавальерс”-ийн их гурвал багаа ялалтад хөтлөв

2016 оны 04 сарын 18

NBA-ийн плей-оффын тоглолтууд эхэллээ. Дорнод бүсийг амжилтаараа тэргүүлсэн "Кливленд Кавальерс" "Детройт Пистонс"-ыг талбайдаа хүлээн авав. Тоглолтын нэгдүгээр үеийн төгсгөлд Леброн оролт хийж тооны харьцааг 25:27 болгов. Гэхдээ эхний хагаст 58:53-аар "Пистонс" давамгайлав. Гэвч сүүлийн хоёр үед "Морин цэргүүд"-ийн их гурвал Леброн, Лав, Ирвинг нар шилдэг тоглолтоо үзүүлэн өрсөлдөгчөө 106:101-ээр буулган авч цувралыг эхний хожлоо авсан юм. Тус тоглолтод "Кавс"-ын их гурвал нийт 81 оноо авсан бөгөөд Ирвинг 31 оноо цуглуулжээ. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД