С.Төмөрхүү: Шинэ холболтын журмыг мөрдсөнөөр хэрэглэгчдийн нуруун дээрх ачаа багасна

2016 оны 04 сарын 18

 

  Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн шинэ холболтын үйлчилгээ энэ сарын 15-аас эхлэн шинэ журмаар иргэн, аж ахуйн нэгжүүдэд хүрч эхэлнэ. Энэ талаар тус компанийнгүйцэтгэх захирал Ш.Төмөрхүүтэй ярилцлаа.

 -Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн өнөөгийн байдал, холболтын ачаалал, даац  ямар байгаа вэ?

-Манай компани өнөөдрийн байдлаар нийслэлийн найман дүүрэг, Төв аймгийн 16 сумын  нийт  327 мянга шахам хэрэглэгчид цахилгаан эрчим хүч түгээх, зохицуулалттай хангах үйл ажиллагааг явуулж байна. Сүүлийн жилүүдэд  улс орны эдийн засгийн нөхцөл байдал, хотжилт, хүн амын өсөлттэй холбоотойгоор цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийн тоо огцом  өсч байгаа. Зөвхөн 2015 онд гэхэд  хэрэглэгчийн тоо 27 мянгаар өссөн. Тэгвэл 2012 онд Хан-Уул дүүрэг27 мянган хэрэглэгчтэй байсан. Дундаж аймгийн төв дөрвөн мянган хэрэглэгчтэй байдаг. Жилдээ 6-7 аймгийн хэрэглэгчУлаанбаатар хотод нэмэгдэж байна гэж үзэхээр байна. Энэ хирээр хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тасралтгүй найдвартай хангах ачаалал манай компанид нэмэгдэж байгаа гэж болно. Ер нь тоон үзүүлэлтүүд нэг хүний, айл өрхийн дундаж хэрэглээ гэхчлэн олон чиглэлд өсч байгаа. Цахилгаан эрчим хүчээр  ажлыг хэвийн явуулахын тулдЗасгийн газар,улсын төсвийн болон орон нутгааснэлээн хөрөнгө оруулалтуудыг хийж байна. Сүүлийн гурван жил хагасын хугацаанд 70 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Үүний дүнд цахилгаан эрчим хүчний хангамж, үйлчилгээний байдал Улаанбаатар хотод  эрс сайжирсан.Хэрэглэгчид маань ч анзаарч байгаа байх аа.

-Тухайлбал?

-Хэрэглэгчдээ мэдээлэлтэй байлгах  үүднээс  компанийн зүгээс олон үйлчилгээ, бүтээгдэхүүнийг бий болгосон. Дуудлагын төв 70047004 утсаар хэрэглэгчдэд  холбогдох бүх мэдээллийг  өвч байна. Мөн http://my.tog.mnсайтаар хэрэглэгчид  цахилгаан эрчим хүчтэй холбоотой бүх мэдээлэл, үйлчилгээг цахимаар авдаг, гэрээгээ хийдэг, төлбөрөө төлдөг үйлчилгээг нэвтрүүлсэн. Энэ систем маань өнөөдөр урамшууллын системтэй болж хөгжөөд явж байна. Хэрэглэгч зөвхөн өөрөө төлбөрөө  төлөөд зогсохгүй, ах дүү, таньдаг хүмүүс, найз нараа энэ системийг хэрэглүүлснээр урамшууллын оноо цуглуулж, төрөл бүрийн хөнгөлөлтөд хамрагдах боломжуудыг бид  бүрдүүлж байна. Мөн гадуур ажиллах хүчнийхээ зохион байгуулалтыг сайжруулах, хэрэглэгчдэд үйлчлэх, нэг дуудлагыг барагдуулах дундаж хугацааг багасгах зорилготой “Гялс” системийг амжилттай нэвтрүүлэн ажиллаж байна. Энэ мэтчилэн олон шинэ систем ажиллаж байна. Хамгийн сүүлд цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний хүсэлтийгцахимааравах үйлчилгээгэнэ сараас эхлэн нэвтрүүллээ.Иргэд манай компанийн www.tog.mnвэбхуудас руу ороод гэрээгээ онлайнаар хийж болно. Ер нь бол аль болох хэрэглэгчдэд чирэгдэл учруулахгүйгээр үйлчлэхийнтөлөө бид энэ бүх ажлыг санаачилж, хийж байна.

-Хэрэглэгчдэд хүндрэлтэй тусдаг өөр ямар асуудлуудыг шийдэв?

-Цахилгаан эрчим хүчний хангамжтай холбоотой хамгийн хүндрэлтэй асуудал нь шинэ холболт  байдаг. Шинэ холболт гэж юуг хэлэх вэ гэвэл,  цахилгаан эрчим хүчний үүсгүүрт  холбогдох  шаардлагатай чадлааа тодорхойлсноос эхлээд өргөдлөө бичиж, техникийн нөхцөл авч, зураг төсвөө хийлгэж, бүх материалаа худалдаж аваад угсралтыг мэргэжлийн компаниар хийлгэж, комиссын дүгнэлтийг хийлгэж, тоолуурыг нь лацдуулж өөрийнхөө байрлах объект, гэртээ цахилгаан гэрлээ унтраалга дараад асаах хүртэл үйл явцыг хэлж байгаа юм. Энэ үйл явц манай компанийг таатай харагдуулдаггүй тааруухан цэг байсан. Үүнийг бид өөрчилж байгаа. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК сүүлийн гурван жил энэ чиглэлээр ажиллаж, холбогдох хууль, эрхзүйн орчныг боловсронгуй болгуулах, дүрэм журмыг батлуулах, энэ чиглэлээр бодлогоо тодорхойлох зэрэг ажлыг хийсэн. Өнгөрсөн онд Эрчим хүчний хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотойгоор Эрчим хүчний зохицуулах хороо манай компанийн  шинэ холболтын аргачлалыг баталснаас хойш бид шинэ холболтын журам, заавруудыг шинэчилсэн. Энэ сарын 15-аас мөрдөж эхэлнэ.

-Өмнө нь ямар байв?

-Би сая хэлсэн. Хэрэглэгч өргөдлөө бичиж, шаардлагаа тодорхойлох, зураг төсвөө гаргуулах, шугам сүлжээнийугсралт хийлгэх гэхчлэн найман шат дамжлагыг дамжиж, 79 хоног хөөцөлдөж байж тогтой болдог. Өөрөөр хэлбэл, иргэд хэдий хэмжээний зардал гаргаж, хэчнээн хугацааны дараа тогтой болох нь таашгүй ийм  нөхцөлд байсан. Тогтой болсны дараа ашиглалтын зардал гардаг, өөрөө тэрийгээ мэдэхгүй, хүн болгон цахилгааны мэргэжилтэй биш учраас янз бүрийн хүндрэл гарна. Тэгвэл бид шинэ холболтын үйлчилгээг шинэчлэснээр энэ бүхнээс ангижирч байгаа юм.  Бид дэлхийд цахилгаан эрчим хүч, шинэ холболтоор тэргүүлэгч орнуудын туршлагыг судалсан. Түүндээ үндэслэн өмнө нь найман процедураар 79 хоногт шинэ холболт хийдэг байсныг гурав болгож, 40 хоногт цахилгаанд холбох  аргачлал боловсруулсан нь энэ.Шинэ холболтын хуучин явуулж байсан арга барилын хувьд Дэлхийн банкнаас төрийн бизнестөслийн хүрээнд 189 оронд судалгаа хийхэд  манай улс 134-т орж байсан. Одоо өөрчлөлт хийснээр  дэлхийн 189 орноос 40-50 дугаар байрт орох зорилт тавьж байгаа.

-Шинэ холболтын журамд шилжсэнээр иргэдэд ямар шаардлагууд тавигдаж  байна?

-Иргэдюуны түрүүнд цахилгаанд холбогдох нөхцөл, шаардлагаа тодорхойлно. Тэгээд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д хандана. Бид 1кВА (киловольтампер)буюу нэгж чадлын үнэлгээг гаргасан. Нэгж чадлын үнэлгээгээр өөрийн авах чадлын хэмжээг үржүүлээд тогтоосон төлбөрийг төлнө. Энэ төлбөр нэг  удаа төлөгдөнө. Төлбөр нь нийтэд ил тод, вэбсайтаар зарлагдсан, гэрээ хийж байгаа газар нь ил тод  байна. Хуучин мөрдөж байсан  зарчмаас одоогийн мөрдөж байгаа зардал нь 20 орчим хувь  хямд байхаар төлөвлөж байгаа. Шинэ холболт хийлгэх гэрээгээ хийгээд  40 хоногийн дараа  тухайн иргэн  тогтой болно. Хэрэглэгчийн өмнөөс Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК захиалагч болж мэргэжлийн байгуулагуудаар зураг төсвийг хийлгэнэ, материал тоног төхөөрөмжийг нь сонгоно, угсралтын ажлыг хийлгэнэ. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК өөрөөс хамааралтай таслалт, залгалт, тоолуур тавих, лацдах бүх ажлыг хэрэглэгчийн өмнөөс хийж, бэлэн цахилгааныг нь гэрт  хүргэж өгнө гэж ойлгож болно. Энэ бол хэрэглэгчдээ барьж байгаа маш том боломж, цахилгаанд холбох шинэ холболтыг хөнгөвчилж байгаа өөрчлөлт юм. Үүнийг хийснээр цахилгаан төлөвлөлт, зохион байгуулалтын  шатанд  өөрчлөлт гарна.

-Шинэ холболтын төлбөрийг хямдруулах ямар боломж байна?

-Өнөөдөр Улаанбаатар хотын цахилгаан түгээх сүлжээнд холбогдсонбүх трансформаторуудын 62 хувь нь хувийн эзэмшлийнх. Тэгэхээрцахилгаанд холбогдохын тулд тэр хүмүүсээс зөвшөөрөл авах хэрэгтэй болж байгаа. Энд зарчмын өөрчлөлт гарна. Мэдээж үүнийг энэ сарын 15-аас эхлээд бүгдийг шийдчихэж чадахгүй. Өөрчлөлт, шинэчлэлийн ажил хийгдэж явж байгаад 3-5 жилийн дараа цахилгаанд холбогдох асуудал  илүү хялбар, хурдан болно. Шинэ холболтын сан үүсээд явахаар бид нэгж чадлын үнийг хямдруулах боломжтой гэж үзэж байгаа.

Ч.Үл-Олдох

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.10.21.60 Erunhii saidad helsen ugiin bodohoor unen durgui hurdeg , odoo hurtel yamar niigemd amudarch bgaagaa oilgoogui hun.