Гадаад худалдааны тэнцлийн ашиг 16.1 сая ам.доллараар буурлаа

2016 оны 04 сарын 18

Монголбанкны гаргасан судалгаагаар 2016 оны эхний 3 сарын гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 12.4 хувиар буюу 221.5 сая ам.доллараар буурч 1558.0 сая ам.долларт хүрсэн үзүүлэлттэй гарчээ. Үүнд экспорт 11.0 хувиар буюу 118.8 сая ам.доллараар, импорт 14.6 хувиар буюу 102.7 сая ам.доллараар тус тус буурсан нь нөлөөлсөн аж. Тодруулбал, тайлант хугацаанд экспортын дүн импортын дүнгээс 359.9 сая ам.доллараар давж гадаад худалдааны тэнцэл ашигтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 16.1 сая ам.доллараар буурсан үзүүлэлт байна.

Харин 2010 оноос хойш тогтмол алдагдалтай байсан валютын төлбөртэй худалдааны тэнцэл 2014 оны сүүлийн хагасаас ашигтай гарч эхэлсэн бөгөөд уг үзүүлэлт 2016 оны эхний 3 сарын гүйцэтгэлээр 365.7 сая ам.долларын ашигтай гарч, өнгөрсөн оны мөн үеэс 22.6 сая ам.доллараар буурсан байна.

Дашрамд сануулахад, валютын төлбөртэй худалдааны тэнцэл нь төгрөгийн гадаад валюттай харьцах ханшид нөлөөлдөг суурь үзүүлэлтүүдийн нэг юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
122.201.24.148 bithii solior
122.201.24.148 хаха гоё хэлсэн хөгшөөн
  • 2016 оны 04 сарын 18