Монгол таеквондоч П.Тэмүүжин олимпийн эрхээ авлаа

2016 оны 04 сарын 17

Филиппин улсад “Рио-2016” олимпийн эрхийн оноо олгох таеквондогийн олон улсын тэмцээн үргэлжилж байна. Жин тус бүрийн финалд үлдсэн тулаанчид олимпийн эрхээ авах учиртай. Тус тэмцээнд манай улсаас 58 кг-д Азийн наадмын хүрэл медальт, “Алдар” спорт хорооны тамирчин М.Түмэнбаяр, 68 кг-д ОУХМ П.Тэмүүжин нар өрсөлдөв. П.Тэмүүжингийн хувьд олимпийн мөнгө, хүрэл медальт Афганистаны Р.Никпахыг 1/4 шигшээ тулаанд ялж, хүрэл медалийн болзол хангасан юм. Улмаар шийдвэрлэх олимпийн эрх олгох тулаанаа Тайванийн Жэн Хао-Ченьтэй хийж ялсан юм. Ийнхүү монголчууд олимпийн наадамд анх удаа таеквондогоор өрсөлдөр эрхтэй боллоо.

Харин М.Түмэнбаяр БНХАУ-ын тамирчинд дийлдэн, үзэгчийн суудалд шилжлээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.179.27.126 Amjilt xusie
59.153.113.244 Nikpai hazar zaluu
59.153.112.234 goy2
203.91.115.36 Олимпод бас нэг үзэх төрөлтэй болж байгаа юм байна. Залуу тамирчиндаа амжилт хүсье. :)
202.72.245.46 amjilt
202.72.245.46 Болдбаатарын Гандорждоо амжилт хүсье эрхээ заавал аваарай Хөтөл 61 дүгээр ангийн хамт олон...
103.10.22.2 Nikpai olympin hoshoo hurel medal shd mungu bish