Эмэгтэйчүүдийн баг мөнгөн медаль хүртлээ

2016 оны 04 сарын 17

Жүдо бөхийн багийн Ази тивийн АШТ өндөрлөлөө. Эмэгтэй найман баг өрсөлдснөөс Монголын жүдочид эхний тойрогтоо Кыргызстаны багийн 5-0-ээр хожиж хагас шигшээд шалгарсан. Хагас шигшээд Хятадын багтай таарч 4-1-ээр ялж аваргын төлөө барилдахаар боллоо. Манай багаас ганцхан А.Цолмон БНХАУ-ын шилдэг жүдоч Ма Юнаньд дийлдсэн юм. Ийнхүү эмэгтэйчүүдийн алтан медалийн төлөө Японы багтай барилдав. Манайхаас татамид А.Цолмон, Д.Сумъяа, Ц.Цэрэннадмид, Ц.Наранжаргал, П.Лхамдэгд нар гарсан юм. А.Цолмон шилдэг жүдоч Ай Шишимэ, Д.Сумъяа Яамамотод тус тус даралтаар цэвэр ялагдаж манай баг хүнд байдалд орлоо. Ялагдах эрхгүй болсон үед Ц.Цэрэннадмид татамид гарч М.Цүганэтэй хүч үзсэн ч хөмрүүлэн цэвэр ялагдав. Ийнхүү манай баг түрүүлэх боломжгүй болсон. Сүүлийн хоёр барилдаанд Ц.Наранжаргал, П.Лхамдэгд нар торгуулиар ялагдав. Манай бүсгүйчүүдийн хувь багийн Азийн аварга таван удаа болоход дөрөв дэх мөнгөн медалиа хүртсэн нь энэ. Харин Японы баг таван удаа түрүүлж байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД