Узбекистаны бөхчүүдийг нутгийн дэвжээ нь түшлээ

2016 оны 04 сарын 17

Жүдо бөхийн багийн Ази тивийн АШТ өндөрлөлөө. Ээрэгтэйчүүдийн шигшээ багийнхан эхний тойрогт Кыргызстаныг 4:1-ээр ялсан. Улмаар хагас шигшээд хамгийн хүчтэй өрсөлдөгч Японы багийг 4:1-ээр хожсон юм. Финалд эрчүүд маань  эзэн орны жүдочидтой өрсөлдөв. 66 кг-д ОУХМ Д.Төмөрхүлэг, 73 кг-д ОУХМ Г.Одбаяр, 81 кг-д ОУХМ Н.Дагвасүрэн, -90 кг-д Л.Отгонбаатар, +90 кг-д Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр нар барилдлаа. Д.Төмөрхүлэг Узбекистаны шилдэг жүдоч Ш.Лутфиллаевтай барилдаж цэвэр ялагдав. Дараа нь Г.Одбаяр М.Шариповтой барилдаж, барилдааны төгсгөлд өрсөлдөгчөө дөрөв торгосон ч шүүгчид торгуулиа буцаан цуцлан юүко үнэлгээтэй байса Шаридов ялсан. Ийнхүү манай бөхчүүд ялагдах эрхгүй боллоо. Энэ үед Н.Дагвасүрэн Е. Имамовтой хүч үзэн торгуулиар хожигдон манай баг мөнгөн медальтай үлдсэн юм. Эхний гурван барилдаанаас харахад Узбекистаны бөхчүүдийг нутгийн дэвжээ нь аргагүй түшиж байлаа. -90 кг-д Л.Отгонбаатар О.Чориевийг торгуулиар ялсан бол +90 кг-д Н.Түвшинбаяр аварга А.Тангараевтай гар зөрүүлж, торгуулиар ялагдав. Ийнхүү Азийн багийн АШТ-ий эрэгтэйчүүдийн финалд Узбекистаны шигшээ манайхыг 4:1-ээр ялан аваргалав.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.10.22.76 tumurhuleg boli boli
203.194.116.25 Төмөрхүлэг ер нь юм сурч ахиж дэвшихгүй юмаа. Байнгын алдаа гаргана. Байнга хар хүчээр барилдах гэдэг хүн юм. Ийм хүнийг бус харин зүтгэл тэмцэлтэй Алтансүхийг олимпод явуулах нь зүйтэй байхаа....

202.179.27.135 финалын 10 барилдаанд манайхан ер нь үнэлгээ авсан уу
202.179.27.135 финалын 10 барилдаанд манайхан ер нь үнэлгээ авсан уу