Монголын модон бөмбөгийн холбоо анх удаа аваргаллаа

2016 оны 04 сарын 17

Монголын боулинг сонирхогчдын холбоо, “Эм Си Эс Кока Кола” ХХК-тай хамтран 2010 оноос эхлэн “Coca cola zero bowling championship” тэмцээнийг тасралтгүй зохион байгуулж байгаа билээ. Сар тутам салбар бүрийн шилдэгүүдийг шалгаруулдаг тус тэмцээн өнгөрөгч бямба гаригт спорт холбоодын дунд болов.
Алтан медалийг Монголын модон бөмбөгийн холбоо (1371 оноогоор) анх удаагаа хүртлээ. Мөнгөн медалийн эзнээр Монголын дартс сонирхогчдын холбоо (1343 оноогоор) тодорсон. Хүрэл медалийг Монголын гольфын холбооны баг (1341 оноогоор) авлаа. Тэмцээний шилдэг тамирчнаар МДСХ-ны С.Оюунбат 178 оноогоор шалгарсан юм. Дашрамд дурдахад, МДСХ өнгөрсөн хугацаанд тус тэмцээнээс 4 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртэж байсан билээ. Ийнхүү 12 дугаар сард финалд өрсөлдөх спорт холбоод тодроод байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД