Монголын шатарчид 54 медальтай тэргүүлэв

2016 оны 04 сарын 17

Манай улсад анх удаа зохион байгуулсан, Ази тивийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын тэмцээн өнгөрсөн баасан гаригт өндөрлөлөө. Тэмцээнд 18 орны 400 гаруй шатарчин долоон насны ангилалд, түргэн, түргэвчилсэн, сонгодог болон бодлогын төрөлд оюун ухаанаа уралдуулсан юм. Түргэн, түргэвчилсэн, бодлогын төрлийн дүнг өмнө нь мэдээлсэн. Сонгодог төрөлд манай шатарчид гурван алт, есөн мөнгө, зургаан хүрэл медаль хүртсэн байна.

Г.Энх-уянга, Л.Очирбат, Д.Мөнхзул нар алтан медаль авч, Азийн аварга боллоо. Харин Б.Ерөөлтэй, Э.Азжаргал, Д.Өнөрзул, Е.Төгстөмөр, Г.Энхчимэг, Д.Батсүрэн, С.Ган-Эрдэнэ, О.Өлзийхишигжаргал, Ү.Үүрийнтуяа нар мөнгөн медаль зүүв. Ш.Оюунгэрэл, А.Энэрэл, Г.Амартүвшин, Б.Алтантуяа, Э.Болдоо, Т.Мөнхзул нар хүрэл медалийн болзол хангажээ. Энэ төрөлд Ираны шатарчид дөрвөн алтан медаль авч, тэргүүлсэн бол монголчууд удаах байрт оржээ. 

Нийлбэр дүнгээр монголчууд 16 алт, 18 мөнгө, 20 хүрэл буюу нийт 54 медаль хүртэж, тэргүүн байрт шалгарлаа. Энэтхэгчүүд найман алт, есөн мөнгө, есөн хүрэл медаль авч, хоёрдугаар байрт орсон бол вьетнамчууд долоон алт, дөрвөн мөнгө, зургаан хүрэл медаль зүүснээрээ удаах байрт жагсчээ. 

П.Тунгалаг

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
119.40.98.162 ТӨГСТӨМӨР ЯАГААД ТҮРҮҮЛЖ ЧАДСАНГҮЙ ВЭ
220.191.168.25 SAIN BAINA. SHATAR BOL MASH CHUHAL SPORT.