Олон улсын марафон гүйлтийн тэмцээнд МОНГОЛ бүсгүй түрүүлжээ

2016 оны 04 сарын 17

“Алдар” спорт хороо, Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн тамирчин ОУХМ Ө.Мөнхзаяа хөнгөн атлетикийн “Чэндү” марафон гүйлтийн олон улсын тэмцээнд амжилттай оролцож, алтан медаль хүртлээ.

БНХАУ-ын Чэндү хотноо болсон уг тэмцээнд 30 гаруй мянган сонирхогч, мэргэжлийн 100 гаруй тамирчин өрсөлдсөн байна. 42 км-ын зайд болсон уралдаанд манай тамирчин Б.Мөнхзаяа 2 цаг 36 минут 50 секундын амжилт үзүүлжээ.

Тэрбээр өнгөрсөн жил урд хөршид болсон олон улсын марафонд түрүүлж, “Рио-2016” олимпийн наадамд оролцох эрхээ авсан юм.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
62.203.230.167 mundag, amjilt
210.160.35.61 Amjilt
103.26.193.232 Amjilt husie
182.160.5.4 Мундаг.