Жийнстэй зочин

2016 оны 04 сарын 17

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров өнгөрсөн пүрэв гаригт манай улсад айлчлан ирсэн. Монгол Улс зочноо хүндэт харуул жагсаан угтаж байхад мань сайд харин жийнсэн өмдтэй бууж ирдэг байгаа. Онгоцноос буух, суухад заавал албаны хувцас өмсдөггүй, үүнийг протоколоор зохицуулдаггүй аж.

Гэвч энэ нь монголчуудад таалагдсангүй. Нэг л тийм үл хүндэтгэсэн уур амьсгал анзаарагдав. Жиргээчид ч үүнийг дор нь анзаарсан нь мэдээж. “Манай Гадаад хэргийн сайд ч бас ОХУ-д жийнсэн өмдтэй айлчилж болох юм байна” хэмээн шуугилаа. Гэхдээ Монгол Улсын сайдаас ийм хэнэггүй зан, үйлдэл гарахгүй гэдэгт итгэлтэй байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
37.220.133.161 zah deer yabaj baigaa yum shig haragdaj baina.
213.245.175.232 manai orniig ul hundetgesen hereg yumuu daa oor ulsad ochison bo ingeh baisan bolbuu daraan neg harii daa
110.70.59.229 Гараж өгөхдөө жинстэй гаргаж өг ядын Монголчуудыг үл тоомсорлож болно гэж бодсон юм бхда.