Ч.Сайханбилэг: Монгол хүн бүр 15 сая төгрөгийн өртэй гэж дарамталж, сонгуулийн шоу хийж байна

2016 оны 04 сарын 15

Ерөнхий сайд Монгол Улсын өрийн асуудлаар мэдээлэл хийж байна.

 Улсын нийт гадаад өрийг хүн амд харьцуулсан харьцааны талаар

Монгол хүн бүр 15 сая төгрөгийн өртэй гэсэн мэдээ тархаж, өдөр бүр таны өр өсөн нэмэгдэж байна гэх сэтгэл зүйн дарамтыг үзүүлж байгаа нь УИХ-ын сонгууль ойртож байгаатай холбоотойгоор иргэдэд айдас төрүүлж, төөрөгдүүлж буй ёс зүйгүй үйл ажиллагаа гэж үзэж байна.  

Нийт гадаад өрийг хүн амын тоонд харьцуулсан үзүүлэлтийг өндөр хөгжилтэй зарим улсуудын жишээн дээр авч үзвэл Люксембургийн нэг иргэнд 6.6 сая ам.доллар, Исландын нэг иргэнд 298.6 мян ам.доллар, Хонгконгийн нэг иргэнд 243.9 мянган ам.доллар, Сингапурын нэг иргэнд 322.9 мянган ам.доллар, Швейцарийн нэг иргэнд 195 мян ам.доллар, АНУ-ын нэг иргэнд 142 мянган ам.доллар өр ногдох мэт, тухайн улсын иргэн төлж барагдуулах мэт буруу ойлголтыг төрүүлж байна.

Олон улсын хөрөнгө оруулагчид, үнэлгээний байгууллагууд аливаа улсыг хэр их өртэй вэ гэхээс илүүтэйгээр тухайн улс авсан зээлээ эргүүлээд төлж чадах эсэхэд анхаарлаа хандуулдаг

Олон улсын хөрөнгө оруулагчид, үнэлгээний байгууллагууд аливаа улсыг хэр их өртэй вэ гэхээс илүүтэйгээр тухайн улс авсан зээлээ эргүүлээд төлж чадах эсэхэд анхаарлаа хандуулдаг. Ингэхдээ Засгийн газрын өрийг ДНБ, экспортын орлого, Засгийн газрын орлого, Засгийн газрын өрийн үйлчилгээ зэрэг үзүүлэлтүүдтэй харьцуулдаг нь тухайн улсын төлбөрийн чадвар, өрийг барагдуулах боломжийг тодорхойлж, түүнд үндэслэн зээл олгох болон хөрөнгө оруулах шийдвэрээ гаргадаг. Иймээс нэг хүнд ногдох орлого, ДНБ-ий бодит өсөлт, ажилгүйдлийн хэмжээ, бүтээмж зэрэг эдийн засгийн үзүүлэлтүүдэд илүү ач холбогдол өгдөг байна.

 Өрийн дарамтад орсон эсэх талаар

Олон улсын валютын сан, Дэлхийн банкнаас улсын гадаад секторын өрийн тогтвортой байдлын 5 шалгуур үзүүлэлтийг тогтоож, эдгээр үзүүлэлтээр улс орнуудыг өрийн дарамтанд орох эрсдэлтэй эсэхийг тодорхойлдог.

Өрийн тогтвортой байдлын шалгуур үзүүлэлт, 2014-2015 он

Үзүүлэлтүүд

2014

2015

1

Гадаад өр (ӨҮЦ) / ДНБ - /шалгуур 40%/

46.3%

52.1%

2

Гадаад өр (ӨҮЦ) / Экспорт - /шалгуур 150% /

99.1%

129.0%

3

Гадаад өр (ӨҮЦ) / Төсвийн тэнцвэржүүлсэн орлого - /шалгуур 250%/

162.6%

201.9%

4

Гадаад өрийн үйлчилгээ / Экспорт - /шалгуур 20%/

4.9%

5.0%

5

Гадаад өрийн үйлчилгээ / Төсвийн тэнцвэржүүлсэн орлого - /шалгуур 30%/

8.1%

7.8%

Олон улсын жишгийн дагуу эдгээр 5 үзүүлэлтээс 3 нь хангагдаагүй тохиолдолд тухайн улсыг өрийн дарамтад орох эрсдэлтэй гэж үздэг бөгөөд дээрх тооцооллоос харахад манай улс дээрх 5 үзүүлэлтийн 1 -ээс бусдыг бүрэн хангаж, өрийн дарамтад ороогүй байна .

Засгийн газрын зүгээс цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ

Засгийн газар Өрийн удирдлагын тухай хуульд заасан эрхийн хүрээнд Улсын Их Хурлаас баталсан Засгийн газрын өрийн удирдлагын 2016-2018 оны стратегийн баримт бичигт тулгуурлан өрийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэхээр төлөвлөн, ажиллаж байна. Үүний хүрээнд дараах зарчмыг баримтална.

·  Төсөв болон төлбөрийн тэнцэлд үлэмж хэмжээний дарамт учруулахгүй байх;

·  Гадаад валютын албан нөөцийг бууруулахгүй байх;

·  Төгрөгийн тогтвортой байдал алдагдуулахгүй байх;

·  Дахин санхүүжилтийг бага зардлаар хийх;

·  Зээлжих зэрэглэлийг сайжруулах;

Үүний хүрээнд гадаад зээл авах, Засгийн газрын үнэт цаас гаргах замаар 1) өрийг дахин санхүүжүүлэх, 2) эргэн төлөлтийн хугацааг уртасгах, 3) нэг жилд ногдох ачааллыг бууруулах, 4) Засгийн газрын гаргасан үнэт цаасны тодорхой хэсгийг буцаан худалдан авах зэрэг өрийн удирдлагын цогц арга хэмжээг авч хэрэгжүүлж, өрийн үйлчилгээний ачааллыг дунд хугацаанд жигдлэнэ.

Нөгөө талаар эдийн засгаа солонгоруулах, аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх, том төслүүдээ хөдөлгөх, хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжих үйл ажиллагааг идэвхжүүлнэ. Дараагийн үндсэн том чиглэл нь гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх цогц арга хэмжээг авч явуулах явдал юм.

Өрийн талаар хэт дэвэргэн, өрөөсгөл байдлаар ярих нь нийгмийг худал, ташаа мэдээллээр төөрөгдүүлж, улс төрийн тогтворгүй байдлыг бий болгож, улмаар манай улсын зээлжих зэрэглэлийг бууруулахад нөлөөлж, хүүгийн зардлыг өсгөж, өрийн удирдлагын бодлого, зорилтууд хэрэгжүүлэх боломжгүй болгох эрсдэл байгааг хаана хаанаа анхаарч, ажиллахыг хүсч байна" гэж ярилаа.

Ерөнхий сайдыг мэдээлэл хийсний дараа УИХ-ын гишүүд түүнээс асуулт асууж байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.26.193.212 songuuld mashinaar gudamjnii yaria tahnahiig horigloj
103.26.193.212 yavgan shou
103.229.121.39 Өртэй байж л урагшилна ш дээ
128.205.48.8 SAIHANTSETSEG zailaa, balinchaa.
128.205.48.8 SAIHANTSETSEG zailaa, balinchaa.
104.228.158.165 15 saya gevel harin ch baga too yum bna daa
202.55.182.28 $21,600,000,000.00 buyuu 43,632,000,000,000 tugrug Mongoliin neg hvnd Nogdoh 14,544,000 tug YU BOLJ BN 76 uhan malaa !!!!