Нүүрстэй ордын нөөцийг JORC ангиллаар тооцжээ

2016 оны 04 сарын 15

Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Aspire Mining” компани Нүүрстэй ордыг JORC ангиллаар 12.85 сая тонн нөөцтэй гэж мэдэгдсэн талаар proactiveinvestors.com цахим хуудас мэдээлэв. “Aspire Mining” нь Монголын хойд хэсэгт байрлах Нүүрстэй коксжих нүүрсний төслийн хувь эзэмшигч “Эх говийн чулуу” компанийн 50 хувийг эзэмшдэг байна. Нүүрстэй нь “Aspire Mining” компанийн өөр нэг төсөл болох Овоотын үр өгөөжийг дээшлүүлэхэд дэмжлэг болох ач холбогдол бүхий байршилтай гэнэ.

Тодруулбал, Эрдэнэт-Овоот чиглэлд барихаар төлөвлөж буй 547 км төмөр зам дагуу, Мөрөн сумаас баруун урд зүгт 10, Овоот ордоос баруун зүгт 160 орчим км-т оршдог байна. Дашрамд дурдахад, “Aspire Mining” бас нүүрсний Эрдэнэбулаг төслийн тодорхой хувийг эзэмшиж буй.

Тус компани Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр зам барих төслийн эхний шатанд зориулан урд хөршийн банкуудаас санхүүжилт авахаар ажиллаж байгаа юм. Төмөр зам барьснаар жилд 30 сая тонн түүхий эд, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, бас зорчигч тээвэрлэх боломжтойг өмнө нь мэдээлж байв.

Ц.БОЛОР

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД