Тост, Тосон бумбын нурууг тусгай хамгаалалтад авлаа

2016 оны 04 сарын 14

Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 12 минутад 51.3 хувийн ирцтэй эхэлж, чуулганы өнөөдөр, маргаашийн нэгдсэн хуралдаанаар нийтдээ 28 асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов. 

Хуралдаанаар "Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай" УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 82 хувь нь дэмжин баталлаа. Ингэснээр Тост, Тосон бумын нурууг улсын тусгай хамгаалалтад авах боломжтой болж байгаа юм.

Тус хуулийн төслийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, С.Оюун, М.Батчимэг, Д.Сарангэрэл, С.Одонтуяа, Ц.Оюунгэрэл, Г.Уянга, Д.Бат-Эрдэнэ, С.Дэмбэрэл нар санаачилсан бөгөөд БОХХААБХорооноос тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг гишүүдийн 81.2 хувь дэмжсэн юм.

Дашрамд сануулахад, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт оршдог. Алтайн нурууны зүүн төгсгөл, Говийн Алтайн нурууны салбар болох Тостын нуруу нь Монгол оронд төдийгүй дэлхийд ховордож улаан номонд орсон цоохор ирвэсийн өндөр нягтшилтай идээшин амьдардаг цөөн нутгийн нэг бөгөөд судлаачдын үзэж буйгаар энэ нутаг нь дэлхийн хэмжээнд цоохор ирвэсний амьдрах гол орчин аж.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.57.95.23 новш амь насаа зориулж байж авлаа монголын төр байгаа бузар толгойнууд сэтгэл гаргаж яваагүй тэр тусмаа өмнөговиос гарсан хүн