С.Лавров: Бүх зүйл сайхан болно гэж хүлээх нь утгагүй юм

2016 оны 04 сарын 14

Оросын гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров Монгол улсад хийж буй айлчлалынхаа хурээнд ГХЯ-ны Зөвшилцөл танхимд ОХУ-ын Зүүн хойд Азид баримталж буй гадаад бодлогын талаар лекц уншлаа.

Дэлхий нийтэд үймээн самуун, эмх замбараагүй байдал газар авч байна. Улс орнууд өөрсдийн эдгээр асуудлыг бие даан шийдвэрлэж чадахгүй байгаа төдийгүй томоохон олон улсын байгууллагууд ч хүчин мөхөсдөж байгаа юм. Сүүлийн жилүүдэд олон улсын харилцаа шинэ шатанд гарч, харьцангуй төвлөрсөн байдлаар хөгжиж байгаа тул үймээн самуун, эмх замбараагүй байдлын эсрэг нэгдэх нь зүйтэй хэмээн С.В.Лавров лекцийнхээ үеэр онцлов.

Тэрбээр, “Улс орнууд зөвхөн өөрийгөө эмх замбараагүй байдлаас хамгаалж, бүх зүйл сайн сайхан болно гэж хүлээх нь утгагүй юм. Дэлхийн улс орнууд НҮБ, ШХАБ, БРИКС зэрэг томоохон олон улсын байгууллага бие даан терроризмтай тэмцэж чадахгүй байна. Эдгээр байгууллага хамтран террорист халдлагуудтай хамтран тэмцэх нь маш чухал. ОХУ ч энэ чиглэлд идэвхтэй байр сууриа илэрхийлж байгаа” гэлээ.

Лекцийн дараа Олон улсын харилцааны доктор Ж.Баясах "Хоёр орны олон улс судлаачдын харилцаа, хэлхээ холбоог нэмэгдүүлэн, хамтран сургалт явуулж байх" санал тавьсаныг С.В.Лавров талархалтайгаар хүлээн авч, дэмжихээ илэрхийлэв.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
63.159.208.9 Evseld ul negdeh statustai bhaa. Ene jeanstei nohriin durdsan evsluuded negdeh ni undesnii erh ashigt noloolno
59.153.115.133 Манайх чинь тѳвийг сахьдаг улс билүү.