ТӨРИЙН ХАР ХҮН

2016 оны 04 сарын 14

УИХ-ын сонгууль хаяанд ирээд байна. Дөрвөн жилийн хугацаанд улстөрчид имижээ бүрдүүлж амжсан. Тэдний хэн нь сайн нэр олохоор шоудаж, сайхан ярьж, хэн нь чимээгүйхэн ч үр дүнтэй ажиллаж байгааг ард түмэн ялгаж салгаж буй. Хэдхэн сарын дараа тэдэнд, намд нь сонгогчид дүнгээ тавина. Амласан мөрийн хөтөлбөрөө хэрхэн хэрэгжүүлснийг нь шүүнэ. Энэ шүүлтэд хувь оруулж, бид УИХ-ын 76 гишүүнийг “сонжиж” байгаа билээ.

УИХ-д хамгийн олон удаа сонгогдож буй цөөн гишүүний нэг нь Р.Гончигдорж. Тэрбээр УБХ-ын үеэс л төр түшиж яваа. Харин 2000 оны сонгуульд АН тэр чигтээ бүдрэх үед мань эр ч бас “лааз өшиглөсөн” түүх бий. Бусад парламентад нь бол тэр “гозойж” байсан, байгаа. Бас Монгол Улсын анхны бөгөөд сүүлчийн Дэд Ерөнхийлөгч гэгдсэн түүх түүнийх. Математикч мэргэжилтэй, түүнээсээ ч болдог байх асуудлыг олон талаас нь тойруулж, тайлбарлаж ярих дуртай, манай туршлагатай түшээдийн нэг гарцаагүй мөн.

Доктор, профессор, академич гишүүн. Байнгын хорооны, АН-ын гэх мэт даргын албан тушаалыг эрхэм гишүүн өнгөрсөн хугацаанд нэлээд хашсан. Гэвч яагаад ч юм сайдын албыг л тойрч явжээ. Тэрбээр Архангай аймагт нэр дэвшдэг байсан бол 2012 онд жагсаалтаар сонгогдсон. Улмаар УИХ-ын дэд дарга хэмээх “давхар дээл” өмсөв. УИХ-ын даргын эзгүйд чуулганыг тэр даргалдаг. Олонд хэдийнэ танигдсан энэ түшээ өнгөрсөн дөрвөн жилд ямар ажил хийсэн бэ.

Парламентаас парламентын хооронд эрхэм гишүүний дүр төрх бүдгэрч буй нь үнэн. Чуулган, Байнгын хорооны хуралдаанд хааяа нэг үг хэлэхээс хэтрэхгүй болсон. Энэ парламентад түүгээр “овоглосон” төсөл бол Үндэсний их баяр наадмын тухай хууль байв. 2013 онд тэрбээр уг төслийг өргөн барьж, батлуулсан. Далай аварга цолыг үгүй болгож, Улсын баяр наадамд дөрөв түрүүлсэн бөхөд дархан аварга цол олгох зохицуулалтыг уг төсөлд оруулсан байлаа.

Төслийг өргөн барьсны дараа, хэлэлцүүлгийн явцад нэлээд хэл ам, шүүмжлэл гарсан юм даг. Гэхдээ тэр УИХ-аар төслөө батлуулж чадсан. Үүний дагуу даян аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр нар дархан аварга болсон билээ.

Мөн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл өргөн барьсан. Орон нутагт намаар талцах, улстөржих байдал гаарсныг цэгцлэх зорилгоор сумын Засаг даргыг иргэдийн саналаар шууд сонгох заалтыг үүнд тусгасан. Гэвч төсөл дэмжлэг аваагүй юм. Санаачлан батлуулсан хууль нэг иймэрхүү цөөн ч зарим хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг ахалж байжээ. Тухайлбал, Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийн ажлын хэсгийг тэр ахалсан байна.

Тэрбээр саяхнаас олон нийтийн анхааралд өртөх болов. АН-ынхан түүнийг Үндсэн хуулийн цэцийн даргаар зүтгүүлэхээр тохирсон учраас тэр. Энэ тохиролцоо амжилттай болбол гишүүн ирэх сонгуульд нэр дэвшихгүй. Цэцийн гишүүнээр ажиллах хүний насны дээд хязгаар 65. Гэтэл эрхэм гишүүн 63 настай. Тиймээс тэрбээр Цэцтэй асуудалтай байгаа АН-ын дарга З.Энхболдыг хамгаалах даалгавартайгаар тийш явж буй “илгээлтийн эзэн” болж таарч буй юм. Цэцийн гишүүнээс чөлөөлсөн Л.Амарсанааг Дээд шүүхээс нэр дэвшүүлсэн байсан. Тиймээс орны хүнийг мөн тэндээс санал болгох ёстой тул гишүүн Дээд шүүхэд захидал илгээж, “Намайг санал болгооч” хэмээн гуйхаасаа зовсонгүй.

Намын даалгавар юм хойно доо. Дээд шүүхийнхэн дэмжихгүй байгаа гэх ч удахгүй “Тэгье” гэвэл гайхах хэрэггүй. Энэ сард багтаан тэд шийдвэрээ гаргахгүй бол Р.Гончигдорж гишүүн Цэцийн дарга ч үгүй, УИХ-ын суудал ч үгүй хоцорно. Тиймээс тэр багагүй сандарч явна. Гэхдээ улс төрийн хүрээнд энэ мэт асуудлыг зохицуулахад ядах юмгүй биз ээ. Эрхэм гишүүн хэвлэлд өгсөн ярилцлагадаа өөрийгөө “УИХ-д байх ёстой хүн” гэж мэдэгдсэн байна лээ. Тэгэхээр Цэцийн даргаар хоёр жил ажиллачихаад 2020 оны сонгуулиар эргэн ирэх хүсэл түүнд бий бололтой.

Элдэв хэл аманд орооцолддоггүй, эрдэмтэн хүн, туршлагатай түшээ гэдгээр нь ард түмэн түүнийг хүндэлдэг. Харин сүүлийн үед намынхаа даалгавраар албан тушаал тойрсон хэл аманд орооцолдчих гээд байгаа нь тоогүй. Сүүлийн хэдэн жилийн турш хуучны төрийн хар хүний төрх бүрдүүлж, гэзэг тавьсан түшээгийн хувь заяа энэ сард шийдэгдэнэ.

С.ТУУЛ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
122.105.146.5 Хятадын түүхийн кинонуудад гэзэгтэй хүмүүс зөндөө тууж яваа, хааны албат гэсэн л билэгдэл шүүдээ. манай нэг алдбарт уяач манжийн хааны албат гэсэн гэзгийг яг номоор нь ургуулсан байна лээ шүү
122.105.146.5 Хятадын түүхийн кинонуудад гэзэгтэй хүмүүс зөндөө тууж яваа, хааны албат гэсэн л билэгдэл шүүдээ. манай нэг алдбарт уяач манжийн хааны албат гэсэн гэзгийг яг номоор нь ургуулсан байна лээ шүү
122.105.146.5 Бас нэг уяач гэзэг тавьчихсан, бусад хүмүүс дуурайгаад байсан. Бид манжийн хааны албат хэмээсэн л билэг тэмдэг шүүдээ. Хятадын түүхэн кинонуудад тийм гэзэгтэй нөхөд тууж яваа, хараарай.
122.105.146.5 С.Туул мэдлэгээ дээшлүүлэх хэрэгтэй. Уншихгүйгээр энэ ажлыг хийхгүй дээ. Гэзэг тавих зан үйл бол Манжийн хааны албат гэсэн тэмдэг, албаны түшмэд хар хүрэм өмсдөг учир ”төрийн хар хүн” гэсэн нэршил Манжийн эзэрхийлэлд байх үед үүссэн. 1911 онд хааны ёсыг эсэргүүцэж Сун Ятсун нар хөрөнгөтний хувьсгалыг эхлүүлэхдээ хятадад энэ билэг тэмдэг болох гэзгээ хусаж байсан, 1921 онд Ардын намынхан ч гэсэн бид тэдний албат биш хэмээцгээн гэзгээ тайрч байлаа. Язгуурын монголчуудын гэзэг нь өөр, түшмэд, хаад нь хар биш харин ч эсрэгээр цагаан дээл өмсдөг байжээ. ШУА-ийн Түүхийн хүрээлэнгээс энэ тухай очиж асуугаарай. Санаа зовоод л бичив.
124.158.107.20 yun toriin har hun. 1990 onoos hoish urgelj hor nairuulj, huivaldagch, bolohgui buh zuiliig hiij irsen hun. undsen huullin dorduulsan 7 oorchloltiig bas mani er hiij baisan tuuhtei hun. mongoliin tuuhend haraar uldeh hundee. odoo tegevertee garval taarna daa.
66.58.207.25 ih hurlyn darga bhd ni bie hamgaalagh bsn zaluu yarij bn lee.ajildaa 2,3 tsagt l irdeg.tegeed joohon suuj bgaad oroi baarand orood 2 hyyhen hyzyydeed ogloonii 2,3 hyrtel.nogoo hamgaalaltynhan ni gadaa holdoj yheh geed. za onoodor neg onjih bolov uu gej bodtol yag l urd odor shigee.odor algasahgyi bardaakaldag gesen.teren shigee ajilaa hiideg bol mon ch ih um amjuulah bsn daa gej.zygeer l arhichin hormoin donton gesen.acgai ni hoorhii yadag um bol doo. odoo bol byyr mongoloos hooj yavuulah heregtei. hiisen nygek ihtei hyn shyy
182.160.2.183 ЗАЙЛВАЛ ТААРНА.ДАРЦАГ ШИГ ЮМ.
150.129.141.50 Юу яасан төрийн хар хүн.Ийм амьтныг төрийн хар гэдэггүй юм.Хутган үймүүлэгч , урвагч шарвагч, гэзэгтэй чавганц шүү дээ.
104.228.158.165 turiin gezegtei, odoo gavyaaniihaa amraltand gardoo, ach naraa harsaaaan shig, mah ogtolson shig taawaaraa jargahgui yu doo, agaa mini.
108.56.248.172 Тэтгэвэртээ олон юм ярихгүй гарах цаг чинь болсон.