Энэ жил Улсын наадмаар 1024 бөх барилдана

2016 оны 04 сарын 14

Улсын баяр наадам зохион байгуулах Үндэсний хороо энэ жилийн анхны хурлаа өчигдөр хийж, салбар хороодын бүрэлдэхүүнийг баталлаа. Үндэсний хороо энэ жил бөх, хурдан морь, сур, шагай болон урлаг, соёл, тохижилт, засвар үйлчилгээний зэрэг есөн салбар хороотой ажиллах гэнэ. Дуулгах сонин гэвэл энэ жил Тулгар төрийн 2225, Их Монгол Улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 гээд олон тэгш ой тохиож байгаа учраас Улсын баяр наадмаар 1024 бөх барилдуулах юм байна.

Мөн наадмын нээлт, хаалтын тоглолт, төрийн хүндэтгэлийн концертын найруулагчийг сонгон шалгаруулах нь зүйтэй гэдэгт бүгд санал нэгджээ. Сонгон шалгаруулах ажлын хэсгийн даргаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл ажиллана.

Баяр наадмын салбар хороодын дарга нар ажлын төлөвлөгөө, төсвөө энэ сард багтаан гаргаж өгөхийг тус комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар үүрэг болголоо. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ажлын төлөвлөгөө, төсвийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн, батлах юм.

Л.ГАНЧИМЭГ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
108.56.248.172 Olon бөх барилдуулсан том наадам шиг харагдах боловч тал нь цэрэг үүд тэгээд төсвөөс нь талын авч идэх санаатай.
108.56.248.172 95 жил бол тэгш ой биш, 90, 100 жил гэвэл тэгш болно. Энэ олон өдөр үргэлжилсэн найр наадмыг багасгах хэрэгтэй байна. Найрал саар байтал улс орон дампуурч дууслаа.
108.56.248.172 Болиоч ээ. Нэгд. 3 өдөр барилдсан нэртэй хүмүүс залхаасан хөл толгой нь мэдэгдэхгүй юм болно. Хоёрт. 10 давсан нэртэй ахиад түрүүлж чадахгүй Мөнхбат шиг нэг аварга, цолоо батлаж чадахгүй нэг арслан, 2 гарди, 4 заан, 6 харцага, 10 гаруй начин төрсөн нэртэй бөөн найраа болж улам л бөх үзэх дуртай хүний тоо цөөрч утга учир аа алдлаа.