“Шатахууны үнийг хямдруулбал бараа бүтээгдэхүүнийх 10 хүртэлх хувиар буурах боломжтой”

2016 оны 04 сарын 14

ШӨХТГ шатахууны зах зээлд голлох үйл ажиллагаа эрхэлж буй компаниуд жижиглэнгийн үнээ 50-100 төгрөгөөр хямдруулах боломжтой гэж өнгөрсөн сарын 24-нд мэдэгдсэн. Тэгвэл тус газраас өчигдөр хэвлэлийн хурал хийн, “Монсуль”, “Петрожамп”, “Тэс петролиум” компани бусад аж ахуйн нэгжээс шатахуунаа 80-120 төгрөгөөр хямд борлуулж байгааг дуулгав. ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр “Петровис”, “Шунхлай”, “Магнай трейд”, “Сод Монгол” зэрэг томоохон аж ахуйн нэгж шатахууны үнээ хямдруулах шаардлагатай. Эдгээр аж ахуйн нэгж шатахууныхаа үнийг буулгавал өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 10 хүртэлх хувиар хямдрах бололцоотой” хэмээн ярилаа.

Мөн тэрбээр “Шатахууны үнийг хямдруулах боломжтой гэж манайхаас мэдээлэл хийсний дараа Газрын тосны газраас бидний мэдээллийг үгүйсгэсэн сөрөг мэдэгдэл гаргасан. Үүнд нь тайлбар авахаар Газрын тосны газарт албан бичиг илгээсэн” гэв.

Мөн ШӨХТГ “Юнител” групп, “Скайтел” компани Өрсөлдөөний, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль зөрчиж байна гэж үзээд, албан шаардлага хүргүүлжээ. Хувийн телевизүүдийн сувгийн дараалалд орох хүсэлтийг тэдэнд ил тод, нээлттэй, өрсөлдөөнд харшлахгүйгээр зохион байгуулж, МҮОНТ зэрэг кабельгүй дамжуулдаг сувгийг ямар ч тохиолдолд заавал нэвтрүүлж байх зэргийг дээрх компаниудаас шаардсан аж.

Ц.БОЛОР

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
59.153.112.71 teneg sdanuudaar dutahgui yum aa manai uls
202.21.96.158 Nambarvaan ENHBAYARIIN BOMBOO