Гутлын жагсаал эхэллээ

2016 оны 04 сарын 07

Чингисийн талбайд гутлын жагсаал болж байна. 21 аймаг, есөн дүүргийн иргэд өөрсдийн гутлаар дамжуулан үзэл бодлоо илэрхийлж буй. Тухайлбал, “Боловсролын салбараа дэмжье”, “Малчдынхаа ирээдүйн төлөө байгалиа хамгаалъя”, “Залууст хөдөлмөрлөх боломж олго”, “Цэцэрлэгийн багш нарт анхаарлаа хандуул” зэрэг лоозонгуудыг гутал тус бүр дээр байршуулжээ.

Зохион байгуулагчид тус жагсаалын талаар “Төрийн эрх мэдэлтнүүдэд үгээ хэлэх хүсэлтэй олон хүн бий. Тиймээс бид тэдний цаг, завыг хэмнэх үүднээс гутлын жагсаалыг зохион байгуулж байна. Жагсаалд оролцох хүсэлтэй хүн гутлаа авчирахад л болно” гэв.  

Мөн 11.30 цагаас үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, хүний эрх, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлсэн “100 хар үйл явдал”-ыг зарлах юм. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
124.126.135.38 Z.Enhboldi igshuumjiljboloh guigeedhuuli
124.126.135.38 SANAL,HUSE T TAVIHAAR  z.ENHBOLD IIG HARLUU LAH GELEED  GEED SOLI ICHIHOD GE RIIN HERUU L SHIG ASH ILDAG BIZD EE.
203.91.119.100 шаардлага тавихаар нүд нь харахгүй,чих нь сонсохгүй болчихдог дарга нар байгаа шүү.гэрийнх нь үүдэнд гуталнуудаа аваачиж тавих хэрэгтэй