Өнгөрсөн жил дэлхий дахинд цаазын ял 50 хувиар өсжээ

2016 оны 04 сарын 06

Хүний эрхийн "Amnesty International" байгууллага цаазаар авсан ялын тоо өнгөрсөн онд 1989 оноос хойш хамгийн дээд хэмжээнд хүрснийг мэдэгдлээ. 2015 онд нийт 1636 хүн цаазаар авсан нь 2014 оныхоос 50 хувиар өссөн тоо аж. 

Цаазаар авахуулсан хүмүүсийн 89 хувь Иран, Пакистан болон Саудын Араб зэрэг оронд байгаа юм. Харин Хятадын эрх баригчид хэчнээн хүн цаазаар авсан талаарх мэдээллээ танилцуулаагүй учраас  дээрх статистик мэдээлэлд дурдагдаагүй байна. 

 “Amnesty International” тус улсыг олон мянган хүнийг цаазаар авсан гэж таамаглаж байгаа юм. Учир нь хүний эрхийн хамгаалагчдын дүгнэлтээр Хятад улс ялын дээд хэмжээг гүйцэтгэсэн тоогоор тэргүүлдэг гэнэ. Түүнчлэн  2015 онд хамгийн олон улс оронд цаазаар авах ялыг хориглосон байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД