МИАТ ”Борусси Дортмунд” клубтэй хамтран ажиллана

2016 оны 04 сарын 05

Герман Бундеслигйин шилдэг клубүүдийн нэг "Борусси Дортмунд" Монголын иргэний агаарын тээвэр буюу МИАТ-тай хамтран ажиллах гурван жилийн гэрээ байгууллаа. Энэ нь Европын хөлбөмбөгийн клуб монгол компанитай хамтран ажиллаж буй анхны тохиолдол юм. Уг гэрээ ирэх долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм.  Бүс нутгийн түнш “Mongolia airlines” тус багийн логог  ашиглах бүрэн эрхтэй аж. Мөн бусад тэтгэмж, санхүүгийн тал дээр хамтран ажиллах юм байна.  “Дортмунд”-ын борлуулалт, маркетинг, бизнесийн хөгжлийн захирал Карстен “Бид үргэлж  шинэ олон улсын хамтрагчтай болж байгаадаа маш их баяртай байна. Монгол компани хамтарч байгаа нь түүхэн явдал. Бид цаашид зах зээлээ тэлэх боломжтой ” хэмээн ярив.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
122.201.31.74 Yaahvee ene baij boloh l baih. Gehdee odoogiin baidlaar MIAT iin tehnikiin gazart 20n zaluu 2 jiliin omnoos ajild orood sariin 200,000 togrognii tsalinta hezee bidnii tushaaliig jinheleh bol rej goridon yavsaar l baihiin. Hen ch ene talaar bodohgui yarihgui. Ter ajilchdiin ard dor hayaj ger buliin 2 hun baigaa ni medeej. Tom helberiin gadnii ongotsiig zasah uyedee edgeer zaluuchuudiig mori nohoi shig zutguulj bga ni medeej harin tsalin mash ochuuhen. Darga zahiral ni 4-8sayaas deesh avch bga gsen. Salbariin Said maani eniig medej baigaa bolov uu?
202.170.68.19 миат-ийнхандаа баяр хүргэе. ажилд нь амжилт хүсье
172.56.29.188 Yaduu ard tumnee tetgej chadahgui baij yunch hol salbaganadag yum b dee
59.153.114.170 iim mundag geree baiguulsan MIAT - nhand bayar hurgiye