Энэтхэгт гүүр нурж 24 хүн амиа алдлаа

2016 оны 04 сарын 01

Энэтхэгийн Колката хотод орон сууцны хороолол, худалдааны төв, автомашины замын ойролцоо барьж байсан гүүрэн гарц нурсны улмаас 24 хүн амиа алдаж 100 гаруй хүн бэртэж гэмтсэн байна. 

Пүрэв гаригт орон нутгийн цагаар 12:30 цагт гүүр нурсан гэнэ. Шалтгааныг одоогоор шалгаж байгаа ч зарим гэрчүүдийн хэлснээр нурахын өмнө дэлбэрэх чимээ сонсогдсон гэсэн бол зарим хүн анхнаасаа чанарын шаардлага хангаагүй байсан гэж хэлж байгаа ажээ. 


Аврах ажил ерөнхийдөө дууссан нурангин дор нэг ч хүн үлдээгүй гэж мэдээлж байна. Нийтдээ шөнөжин ажиллаж 90 орчим хүнийг аварч чадсан байна. 

Уг гүүрийг 2009 оноос хойш барьж байгаа бөгөөд ашиглалтад хүлээлгэж өгөх хугацааг хэд хэдэн удаа хойшлуулж байсан юм. Тэгвэл цагдаа нар гүүрний барилгын ажлыг гүйцэтгэж байсан "IVRCL" компанийн ажилтнуудыг баривчлахаар болсон байна. 


АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД