”Бүх ард түмний үндэсний эв нэгдэл ЦУГЛААН” боллоо

2016 оны 03 сарын 30

"Жудагт Монгол" холбооноос зохион байгуулж буй "Бүх ард түмний үндэсний эв нэгдэл цуглаан"  Ялалтын талбайд боллоо.

Тодруулбал, тэд сонгуулийн хууль болон хар машин, намуудын 28 жагсаал, Монгол түмэн олныг бутрааж байгааг эсэргүүцэж, өнөөдөр эв санааны цуглааныг ийнхүү зохион байгуулж байна" гэлээ.

Харин нээлтэд нь "Жудагт Монгол" холбооны тэргүүн Ж.Гомбожав, УИХ-ын гишүүн Х.Баттулга, Г.Уянга, Л.Эрдэнэчимэг, МоАХ-ны гишүүд, Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, "Exclusive" компанийн захирал Г.Майцэцэг нар оролцсон. Үүнээс гадна 50 гаруй ТББ, холбоо, нэгдлийн төлөөлөгчид, дэмжигчид оролцлоо.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, МоАХ-ны дэд дарга Л.Эрдэнэчимэг "Тавантолгойн ордыг хууль бусаар авахыг санаархсан бүлэглэл хууль хүчний байгууллагыг ашиглан хүний эрх эрх чөлөөг ноцтой зөрчиж байна. МоАХ үүний эсрэг бат зогсоно. Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг партизан ДарьСүхбаатар хэлэхдээ МоАХ гэдэг бол хэн нэгэн хүн, хэн нэгэн дарга биш ард түмэн та нар юм. Ард түмэн та бүхнийгээ сонгуулийн хувьсгалд уриалж байна. Бид одоо ходоодоороо санал өгөх, эсвэл хошгируулдаг хэн нэгнийг сонгох биш жинхэнэ хүнийг сонгох цаг үе тулж ирээд байна" хэмээн онцоллоо. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
73.133.19.139 Эх оронч гэсэн хуурамч нэр зүүгч, мэдлэг, мэдээлэл нимгэн ард иргэдийн тархи угаагч, эдийн засгийн алуурчин, цаагуураа дан хулгай хийж явдаг, хөхүүл хүүхэдтэй эмэгтэй нь ард нуугдаж, Монгол эмэгтэйгээс илүү орос биеэ үнэлэгчийг илүүд үздэг жонхуу баттулга улсаас хулгайлсан 580 сая ам доллараа төлж, гишүүний эрхээсээ түдгэлзэж хэргээ шалгуул !!!