БСШУЯ-наас ТЭТГЭЛЭГ ОЛГОХ уралдаан зарлалаа

2016 оны 03 сарын 30

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас Азийн Хөгжлийн Банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн хүрээнд их, дээд сургуулийн оюутнуудын дунд тэтгэлэг олгох уралдаан зарлаж байна.

Уралдаанд байгалийн ухаан, инженер технологи болон хөдөө аж ахуйн чиглэлээр суралцаж байгаа оюутнууд өөрсдийн санаачилгыг дэвшүүлж, төсөл бичиж оролцоно.

Төслийн чиглэл:
- нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах;
- оюутны суралцах орчныг сайжруулах;
- оюутны клубын үйл ажиллагааг идэвхжүүлэх;
- дотуур байрны орчныг сайжруулах;
- оюутанд үзүүлэх үйлчилгээг сайжруулах, боловсронгуй болгох;
- дотоодын оюутан солилцоог дэмжих;
- хөдөлмөр эрхлэлтийг дэмжих;
- хөгжлийн бэрхшээлтэй оюутанд үзүүлэх үйлчилгээг сайжруулах

Төсөл хэрэгжүүлэх хугацаа: 12 хүртэлх сар
Тэтгэлгийн хэмжээ: 3 сая төгрөг хүртэл
Хүлээн авах хугацаа: Төслийн өргөдлийг 2016 оны 4 дүгээр сарын 7–ны өдрийн 12:00 цаг хүртэл харьяа их, дээд сургуулийн оюутны асуудал хариуцсан албанд хүлээн авна.
Оюутны санаачилгыг дэмжих өрсөлдөөнт тэтгэлэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл, журам, маягтыг http://www.meсs.gov.mn, http://www.herp.mn вэб хуудаснаас танилцана уу.

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
59.153.112.16 Niigmiin uhaanii chigleleer surdag bol oroltsoh bolomjgvi ymu
202.70.33.190 yamnaas zarlagddag tetgelguud bugd munguur zaragddiin blee shd ontsgui l um blee haytadiin tetgeleg ghd l unelgeetei 8-13 say gdg um blee
43.242.243.13 Яамных бол арын хаалга орно л гэсэн үг
103.9.90.194 Zuvhun baigali injineriin chigleleer surdag oyutnuud orohuu