Онгоц барьцаалагчийг өнөөдөр шүүнэ

2016 оны 03 сарын 30

Египетийн агаарын тээврийн “EgyptAir” компанийн “А320” онгоцыг барьцаалсан Сейф Элдин Мустафаг лхагва гарагт буюу өнөөдөр шүүнэ гэж “Cyprus Mail” сонинд бичжээ. 

Цагдаагийн газрын мэдээлснээр, Египетийн иргэн болох тэрбээр Кипр улсад 1994 он хүртэл оршин сууж байсан байна. 

Барьцаалагч зорчигчдыг бараг бүгдийг нь сулласан.  Хэдэн цагийн дараа тэрбээр үлдсэн зорчигчид болох гадаадын хэд хэдэн иргэн болон онгоцны багийн гишүүдийн хамт онгоцноос бууж, өөрөө сайн дураараа Киприйн цагдаа нарт бууж өгчээ. Гэмт хэрэгтэнд “улс төрийн ямар ч сэдэл байгаагүй” гэж Египетийн Дотоод хэргийн яам сүүлд мэдэгдсэн билээ. 

Онгоц барьцаалсан Сейф Элдин Мустафагаас зэвсэг эсвэл тэсрэх төхөөрөмж илэрсэн нь нотлогдоогүй. Түүний тэсрэх бөмбөг гэж сүрдүүлж байсан зүйл нь эмнэлгийн зориулалттай бүс байжээ.


АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД