Н.Шинэбаяр хагас шигшээд үлдлээ

2016 оны 03 сарын 29

БНХАУ-ын Чянь Ань хотод “Рио-2016” олимпын эрх олгох сонирхогчдын боксын Ази номхон далайн бүсийн тэмцээнд үргэлжилж байна. Тус тэмцээнд 40 гаруй орны 300 орчим ширэн бээлийтэн эрэгтэйчүүдийн 10, эмэгтэйчүүдийн гурван жинд өрсөлдөж байгаа юм.Эрэгтэйчүүдийн 75 кг-д Н.Шинэбаяр Ираны Сажад Мехрабитэй шөвгийн наймд учраа таарав. Тоглолтын эхэээс манай боксер өрсөлдөгчөөсөө илүү байж,3:0-ээр буулган авлаа. Ийнхүү Шинээ маань хагас шигшээд үлдлээ. Одоо тэр дэлхийн аварга Казахстаны Жанибек Алимханулытэй нударга зөрүүлнэ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.242.45.45 Олимпийн эрх авахыг хүсэн ерөөе