Тайваньд дөрвөн настай охиныг хэрцгийгээр хөнөөжээ

2016 оны 03 сарын 29

Дарван настай охины толгойг хутгаар тасдаж хөнөөсөн аймшигт хэрэг Тайвань улсад гарлаа. Энэ сарын 28-нд Тайпэй хотод метроны буудлын ойролцоо ээжтэйгээ явж байсан охинруу хутгатай этгээд халдсан байна. 

Охины ээжийн хэлснээр охин дугуйтайгаа ээжээсээ нэг метр хүрэхгүй зайд байсан бөгөөд түр зогсох үед нэгэн эрэгтэй хүрч ирсэн байна. Тэрбээр залууг охинд туслах гэж байна гэж бодсон боловч гэнэт хутга гаргаж ирэн толгойг нь тасдан маш аймшигтай жигшүүрт хэрэг үйлдсэн аж. Тэрбээр гэмт хэрэгтнийг болиулах гэж оролдоод хүч хүрэлгүй тусламж дуудсан байна. Гудамжинд явж байсан хүмүүс хэрэгтнийг саатуулснаар баривчилж чаджээ. 


Тайпей хотын цагдаагийн газрын ахлах мөрдөн байцаагч Ян Кум Мины хэлснээр алуурчин охины гэр бүлтэй ямар нэг хувийн холбоогүй, мансууруулах бодис хэрэглэсэн байсан аж. Анхан шатны мөрдлөгөөр 33 настай Ванг гэгч залуу дэлгүүрээс ахуйн хэрэглээний хутга худалдан авч хэн нэгнийг хөнөөхөөр метроны буудлын ойролцоо хүлээж байсан байна. 


Тайваны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд гэмт этгээд Ванг сэтгэцийн өвчтэй, сэтгэл мэдрэлийн эмнэлэгт эмчлүүлж байсан тухай мэдээлжээ. 

Тайваньд бага насны хүүхдийн амийг хөнөөсөн явдал таван жилийн хугацаанд гурав дахь удаагаа гарч байна. Энэ оны хоёрдугаар сард 29 настай залуу найман настай бага сургуулийн сурагч охиныг хөнөөсөн хэргээр цаазын ял сонссон бол 2012 онд мөн 29 настай эрэгтэй 10 настай хүүгийн амийг хэрцгийгээр хөнөөж байжээ.  

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
49.0.187.114 ...