АНУ-д үл хөдлөх хөрөнгийн бодлогын уралдаанд монгол охин түрүүлжээ

2016 оны 03 сарын 25

Үл хөдлөх хөрөнгийн санхүүжилт, бодлогын хөгжлийн талаар АНУ-ын нэр хүндтэй 31 их, дээд сургуулийн оюутнуудын дунд зохион байгуулдаг “MIT CASE Competition 2016” тэмцээнд Жоржтауны их сургуулийн оюутан Э.Азжаргалын баг түрүүлжээ. Массачусетсийн технологийн их сургууль (MIT)-ийг үл хөдлөх хөрөнгийн чиглэлийн мэргэжлээр төгсөгчдийн холбооноос жил бүр зохион байгуулдаг энэхүү тэмцээн нь салбартаа нэр хүндтэйд тооцогддог бөгөөд мастерын зэрэг горилж буй оюутнууд өрсөлддөг юм байна.

Тиймээс ч үл хөдлөх хөрөнгийн томоохон хөрөнгө оруулагч, байгууллагуудын удирдагч, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтнүүдээс бүрдсэн томоохон баг тус тэмцээнийг шүүдэг аж. Энэ оны хоёр, гуравдугаар сард гурван шаттайгаар Вашингтон, Бостон, Майами хотод зохион байгуулсан тус тэмцээн “Карибын зам” нэртэй бөгөөд даалгавар нь Америкийн хамгийн том боомт болох Майамид 36.400 ам метр газрыг барилгажуулан хөгжүүлэх төсөл байжээ.

Тус тэмцээнд оролцох баг 3-4 гишүүнтэй байхыг зөвшөөрдөг гэнэ. Э.Азжаргалын баг дөрвөн гишүүнтэй. Тэдний төсөл “Өмнөд боомт” нэртэй аж. Э.Азжаргал архитектур болон дотоод засал, чимэглэлийн мэргэжлээр бакалаврын зэрэгтэй бөгөөд ирэх тавдугаар сард Жоржтауны их сургуулийг үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэлт, санхүүгийн чиглэлээр магистрын зэрэгтэй төгсөх юм байна.  

Б.НОМИН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
59.153.87.28 Өндөр амжилт хүсье.
59.153.114.38 Mundag bnaa, bayar hurgye
72.161.118.252 Saihan medee baina, ene zurag ooroo tyynii bagiin gishyyd 4
182.251.251.14 uneher sain bna shuu
103.9.88.211 монголчуудын агуу их оюуны чадамж сэтгэлгээ дэлхийд тэргүүлнэ гэдгийг баталж өгч буй монгол бүсгүйгээр бахархаж байна.