”Индукцэн плетка”-ийг СОДА-аар цэвэрлэдэг

2016 оны 03 сарын 24

Эзэгтэй бүрийн гал тогоонд байх индукцэн плетка бол  хамгийн аюулгүй найдвартай ажиллагааг хангасан дэвшилтэт технологи аж. Энэхүү плетка нь дулаан дамжуулах соронзон эрчим хүчний үндсэн дээр тулгуурлан хурдан халдаг байхаар бүтээгдсэн. Энэ нь энгийн плетканаас 2 дахин хурдан халж таны цагийг хэмнэнэ. Мөн цахилгааныг 2 дахин хэмнэдэг юм байна.

Гэвч толбо болж халтартсан зуухаа цэвэрлээд гарсан үр дүн сэтгэлд тань нэг л хүрэхгүй байгаа бол дараах аргыг туршаад үзээрэй.

Үүний тулд танд бага зэрэг хөөлгөгч сода, аяга таваг угаагч хийж хөөсрүүлсэн халуун ус, алчуур хэрэгтэй.

1. Содаа гадаргуун дээр жигд тараан цацна. Бохирдлын хэмжээнээс хамааран хэмжээг өөрөө тааруулаарай.

2. Халуун усанд аяга таваг угаагч шингэнээ хийж хөөсрүүлээд алчуураа дүрнэ.

3. Алчуурныхаа усыг бага зэрэг базаж өгөөд цацсан содаа хучиж тавьна.

4. Дор хаяж 15 мин дэвтээсний дараа гадаргууг алчуураараа сайтар үрнэ (бээлий өмсвөл дээр).

5. Гадаргууг цэвэр алчуураар арчиж авна. Хатсаны дараа дахин арчаарай. Энэ аргаар шарах шүүгээгээ ч хялбархан цэвэрлэх боломжтой.

Эх сурвалж: https://issuu.com/tries55/docs/

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.9.42.11 Hunsnii sod uneheer sain shuu