Чанартай бөгөөд хямд үнэтэй МОНГОЛ ЖИВХ

2017 оны 03 сарын 23

Монголчуудын хүүхдийнхээ живхийг өөрсдөө үйлдвэрлээд эхэлжээ. Тухайлбал, “Памперс”, “Мами поко”-той өрсөлдөхүйц монгол живхийг “Сүлд шонхор” ХХК-ийн хийж буй гэнэ. “Тоди” живх нь монгол хүүхдийн биеийн онцлогт тохирсон бөгөөд S (3-6 кг), M (5-10 кг), L (9-14 кг), XL (15 болон түүнээс дээр кг жинтэй) бага насныханд зориулсан гэсэн сонголттой аж.

Үүнээс гадна тус компанийнхан чанартай эдэлгээг хямд үнээр санал болгоод буй. Өөрөөр хэлбэл, тав, 28 болон 68 ширхэгээр савлагдан савлагдан худалдаанд гарч буй тул эцэг эхчүүд нь хэрэгцээндээ тохируулан худалдан авах боломжтой. Живхний үйлдвэрийн үнэ нь 360-390 төгрөг.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД