”BMW” ирээдүйн автомашины өнгө төрхийг тодорхойллоо

2016 оны 03 сарын 11

Германы автомашин үйлдвэрлэгч "BMW" компани үүсгэн байгуулагдсаны 100 жилийнхээ ой тохиож байна. Тус компанийнхан энэ түүхэн ойдоо зориулан ирээдүйн автомашин ямар өнгө төрхтэй байхыг тодорхойлсон автомашины цоо шинэ загвараа олон нийтэд танилцууллаа. 

Бүтэн зуун жилийг ардаа үдсэн "BMW" компани ирэх зууны өнгө төрхийг "BMW vishion next 100" автомашинаараа тодорхойлж байна. Өндөр хүчин чадал, бас автомат жолоодлогыг санал болгох энэ автомашины гайхалтай загвар, ирээдүйгээс ирсэн мэт гадаад төрх олны анхаарлыг зүй ёсоор татаж байгаа юм. Гэхдээ өнгө үзэмжээс гадна тансаг загварын энэ автомашин жолоочийн болон зорчигчийн тав тухыг хангах олон шийдлийг тусгасан болохыг "BMW"  хэлж байгаа юм. 


Тухайлбал "BMW vishion next 100" эзлэхэд хамгийн тохиромжтой эгнээ мөн явах хамгийн тохиромжтой хурдыг жолоочид зөвлөх чадвартай.

Харин автомат жолоодлогыг идэвхжүүлсэн тохиолдолд хурдаа удаашруулж, урд суудалд яваа зорчигчид өөр зүйл хийх боломжтой гэнэ.  Ингэснээр жолоочгүй автомашин өмнө нь ердөө зөгнөлт кинонд гардаг байсан бол ойрын жилүүдэд бодит амьдралд биеллээ олох боломж бүрдэж байна.


"BMW vishion next 100" бүх талаасаа шинэ, гял цал байдлыг илтгэж байгаа ч үнэндээ энэ автомашиныг гол төлөв дахин боловсруулсан материал ашиглаж бүтээсэн гэдгийг "BMW" онцолж байна. 



АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД