УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар Хэнтий аймагт ажиллаж байна

2016 оны 03 сарын 03


            УИХ-ын намрын ээлжит чуулган завсарласан энэ хугацаанд гишүүд тойрогтоо ажиллаж буй. Тухайлбал, УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар Хэнтий аймагт ажиллаж байна. Тэрбээр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд УИХ-ын гишүүний хувьд хийсэн ажил болон Хэнтий аймагт хийсэн бүтээн байгуулалтын ажлуудыг тайлагнаж, ард иргэдийн саналыг сонсч байгаа юм.

            Б.Гарамгайбаатар дарга энэ сарын нэгний өдөр Хэнтий аймгийн Батноров сумын долоодугаар баг буюу Бэрх тосгонд ажиллаж, нутгийн иргэдтэй уулзалт зохион байгууллаа. Бэрх бол 60-аад онд ашиглалтад орсон Бэрхийн уурхайг түшиглэн байгуулагдсан, 2400 орчим хүн амтай томоохон тосгон юм.

            Уулзалтын үеэр иргэд УИХ-+ын гишүүд Бэрх тосгоныг сумын статустай болгох боломж хэр байгаа талаар асууж байлаа. Учир нь тус тосгон бусад багуудыг бодвол харьцангуй олон хүн амтай бөгөөд хөгжлийн хувьд ч сумын хэмжээнд очих боломжтой гэж үздэг аж. Энэ асуултад УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар "Бэрх тосгоныг өнөөдөр шууд сум болгох боломж байхгүй. Бидэнд Бор-Өндөрийг сум болгосон туршлага бий. Ингэхдээ маш олон жил хөөцөлдсөн. Тосгоныг хот болгох асуудал Засаг захиргаа, нутаг дэвсгэр  нэгжийн удирдлагын тухай хуулийн дагуу шийдэгддэг учраас албан хүсэлтээ гаргаж болно. Ингэхдээ иргэд өөсрдөө тогтвор суурьшилтай оршин сууж, ажиллаж байж, санаачилга гаргах ёстой " гэсэн тайлбарыг өглөө.

            Үүнээс гадна иргэд  малчны зээлийн хүүг бууруулсанд ихэд талархалтай хандаж буйгаа хэлсэн. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 153.1 мянган малчин өрх байгаагаас 120 мянган малчин өрх нь ХААН болон Төрийн банкинд 222.7 тэрбум төгрөгийн зээлтэй байгаа юм. Эдгээр зээлтэй өрхийн 17 мянган гаруй нь зээлээ 18 хувьд шилжүүлжээ.

            Мөн Бэрх тосгоны иргэдээс иргэн бүрт олгож байсан 1072 хувьцаа хүчинтэй байгаа эсэх болон, тэрхүү хувьцааг ашиглаж болох талаар асууж байсан. Б.Гарамгайбаатар гишүүний тайлбарласнаар 1072 ширхэг хувьцаа иргэдийн нэрийн дансанд хэвээр байгаа бөгөөд Тавантолгой эргэлтэд орж хувьцаа иргэдэд ашигтай болсон үед хэрэглэх нь зүйтэй гэсэн юм.

            Б.Гарамгайбаатар гишүүн Бэрх тосгонд ажиллах үеэрээ иргэд болон нутгийн удирдлагын зүгээс гаргаж буй зарим санал, асуудлыг тэр дор нь шийдлээ. Тухайлбал,  Бэрх тосгонд албан ёсны зөвшөөрөлтэй мэргэшсэн нотариатчин байдаггүй. Тиймээс иргэд бичиг баримт нотариатдуулах үедээ ойролцоо сум руу явдаг аж. Харин Б.Гарамгайбаатар гишүүн  Хууль зүйн сайд Д.Дорлигжав сайдтай ярьж, нотариатчийн асуудлыг тэр дор нь шийдсэнд иргэд ихээхэн талархаж байлаа.

Оюутны зээл олгодог болно

            УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар Бэрх тосгонд ажиллах үеэрээ иргэдэд Оюутны зээл олгох боломжийн талаар судалж байгаа талаар мэдээллээ. Учир нь тэтгэврийн зээл авч буй иргэдийн дийлэнх нь намар хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөхөд зориулж зээл авдаг аж. Тиймээс оюутны сургалтын төлбөр төлөхөд зориулсан "Оюутны зээл"-ийг бий болгохоор болжээ.

            Энэ талаар Монгол банкнаас хэрэв Засгийн газар зөвшөөрвөл ийм төрлийн зээлийг олгох боломжтой гэсэн тайлбар өгсөн байна. Дэлхийн зарим улс орнуудад Оюутны зээл  олгодог. Энэ нь нэг талаас тэтгэврийн зээлийг бууруулах бөгөөд нөгөө талаас оюутан сурагчдын сурлагын чанарыг сайжруулахад эерэгээр нөлөөлнө. Учир нь оюутны зээлээр сурах оюутнуудын голч оноо, чанар зэрэгт босго тогтоох юм байна.

            Энэ асуудлыг ирэх дөрөвдүгээр сарын сүүлээр УИХ-аар хэлэлцэхээр төлөвлөж байгаа аж. Мөн Оюутны зээл олгогдож эхэлсэн тохиолдолд тэтгэврийн зээл авсан иргэд зээлээ шилжүүлж болох юм.

Малчид зээлийн хүүг бууруулсанд талархалтай байна

            УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар энэ сарын хоёрны өдөр Хэнтий аймгийн Батноров суманд ажиллалаа. Батноров сум 5400 орчим хүн амтай бөгөөд сумын шилжилт хөдөлгөөн зогсч, өнгөрөгч жилүүдийнхээс хүн амын тоо нэмэгдэж байгаа аж.

            2015 оны эцсийн байдлаар 332 мянган толгой мал тоолуулж өнгөрсөн оныхоос мөн  өссөн үзүүлэлттэй байна. Тус сумын засаг дарга Тайванжаргалын хэлснээр орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж буй ажлуудын 60 гаруй хувийг хөдөө аж ахуй, малчид руу чиглүүлдэг байна. Тодруулбал, бэлчээр усжуулалтын асуудалд ихээхэн анхаарч бэлчээрийн бүст жилд хоёроос доошгүй худаг гаргадаг гэлээ.

            Батноров суманд хийсэн уулзалтын үеэр иргэд малчны зээлийн хүүг бууруулсанд талархалтай хандаж буйгаа илэрхийлж байсан юм. Тус сум 700 орчим малчин өрхтэй. Тэдний 80 орчим хувь нь банкнаас өндөр хүүтэй  зээл авсан байжээ. Аймгийн төвөөсөө 100 гаруй километр алс Батноров сумын иргэдийн гол амжиргаа нь мал аж ахуй. Малчдын хувьд тогтмол орлого байдаггүй учраас банкинд малаа барьцаалж, зээл авдаг. Орон нутгаас хийсэн судалгаагаар банкнаас зээл авсан иргэдийн дийлэнх хувь нь 200-400 орчим малтай өрх байдаг. Тэд өндөр хүүтэй зээлийг банкинд эргүүлэн төлөх нь их хэмжээний дарамт болдог байжээ. Харин одоо банкны хүүг багасгасан учир тэдэнд их дэм болж байгаа гэлээ. Одоогоор Төрийн банк 18 хувийн хүүтэй малчны зээл олгож эхлээд байгаа бол ХААН банк хараахан олгож эхлээгүй байгаа юм байна. Иргэд цаашдаа малын гаралтай түүхий эдийн үнийг тогтвортой байлгах талаас нь анхаарах хэрэгтэй байгааг уулзалтын үеэр хэлж байлаа. Мөн иргэдээс Батноров суманд барихаар яригдаж байсан дулааны цахилгаан станцын ажил яагаад зогссон талаар тодруулахад Б.Гарамгайбаатар гишүүн "Засгийн газраас Хэнтий аймагт жижиг оврын дулааны цахилгаан станц хоёрыг барих шийдвэр гарсны нэг нь Батноров суманд баригдана. Засгийн газраас дулааны цахилгаан станц барих талаар гарсан шийдвэр хүчинтэй хэвээрээ байгаа. Гэхдээодоогоор санхүүжилт ньгацчихаадбайгаа, эдийн засгийн нөхцөл байдал сайжрахаар энэ ажил цаашид үргэлжилнэ" гэсэн юм. 

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
124.126.130.203 Ter jijig ovriin tsahilgaan stants gedeg hediid ch barih yum buu med songuuli dohoor l ard tumend taalagdah gej hiigeegui hiih bolomjgui yumiig onoo margaashgui l baiguulchih yum yaridag.Tuuniig ni ard tumen onoo margaashgui l bariad bidniigee gyalailgachih yum boddog iimerhuu daraallaar bie bie huurch bur ulig domog bolloo sh dee huurtav aa Garamgai balaigiin tani yarisan yumnii 50 huvi ni l undestei gej oilgooroi doo,Maliin garaltai tuuhii ediin uniig togtbortoi bailgana geed avch ogch dee
124.126.130.203 Ene HUDALCHIIN SAIHAN AMLALTAD HUURTVAA. HUDLAA SHUU.oYUTNUUDAD ZEEL OLGODOG BOLOH NI HEZEE CH YUM BUU MED TED YUGAARAA BARITSAALJ ZEEL AVAH BOLJ BAINA! Eh etsgeeree tejeelgej baij !! Garamgaihudalchiin eeljit shou ni gej oilgovol unend oirhon shuu! huurtvaa. Malchdiin zeeliin huug busdiin shahalt shaardlagaar neg yum huug ni buuruuulah erh zuin orchin ni burdej baigaa ch ogoh mongo ni bankuudad baigaa eseh ni ergelzeetei shuu bayarlah boloogui shuu!!