Хурууны хээ зан чанарыг тодорхойлдог

2016 оны 02 сарын 23

Дерматоглифика буюу алганы хээ судлалын шинжлэх ухааны судлаачид хүний хурууны хээгээр зан чанар тодорхойлох судалгаа явуулжээ. 

Ямар төрлийн хурууны хээтэй хүн ямар зан чанар, онцлог шинжтэй байдаг талаар сонирхолтой судалгааг сонирхоорой


Гогцоо

Ийм төрлийн хурууны хээ европчуудын дунд нийтлэг байдаг. Тайван, тууштай хүмүүс байдаг бөгөөд ихэнх нь өрөвч, энэрэнгүй зан чанарыг агуулсан байдаг. Хүнтэй хурдан нөхөрлөж чаддаг ба хичээнгүй, хариуцлагатай хүмүүс юм. Санаачилгыг гартаа авч сурах нь энэ төрлийн хүмүүст чухал юм. 

Нээлттэй, амьдралдаа сэтгэл хангалуун, ирээдүйгээ сайхнаар төсөөлдөг яг л "хүүхэд" шиг хүмүүс байдаг. Өөрт сонирхолгүй ажлыг хийхийг тэвчдэггүй мөн мөрөөдөх дуртай, төсөөлөн бодох чадвар сайтай "од" шиг гэж нэрлэгддэг. 


Муруй

Ийм хурууны хээтэй хүмүүс маш их эрч хүчтэй, өөртөө итгэлтэй хүмүүс юм. Алхаа гишгээ, яриа хөөрөө, оюун ухаан гээд бүхий л зүйлээс нь энэ эрч хүч мэдрэгдэнэ. Тэдний бодлыг юу ч өөрчилж чадахгүй бөгөөд нэг гаргасан шийдвэртээ эцсээ хүртэл үнэнч байж чаддаг ч хааяа хэт зөрүүдлэх дуртай.

Өөр орчинд дасан зохицох, бусдын санаа бодлыг сонсох тал дээр бага зэргийн дутагдалтай. Урлагийн мэдрэмж өндөртэй, сэтгэл хөдөлгөм, оргилсон зүйлд дуртай байдаг. 


Эргүүлэг

Түргэн ааштай боловч өгөөмөр зантай хүмүүс эргүүлэг мэт хурууны хээтэй байдаг. Авьяаслаг, юмыг хурдан сурдаг, нэг дор олон зүйл хийх чадвартай, хурдан сэтгэхүй нь тэдний давуу тал юм. Гэвч сонирхол нь хурдан буурдаг тул хийж буй зүйлээ дутуу орхих хандлагатай байдаг. 

Хуулийн мэргэжил болон судалгааны ажилд амжилт олно. 

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
66.181.179.142 Угалз гогцоо нум гэээч