“Xanadu Mines” компанийн бэлэн мөнгөний нөөц 8.6 сая австрали доллар болжээ

2016 оны 02 сарын 03

Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Xanadu Mines” компани өнгөрсөн оны эцсийн улирлын тайлангаа танилцуулсан байна. Тайлант хугацаанд тус компанийн бэлэн мөнгөний нөөц 8.6 сая австрали доллар болсон байна. Мөн өнгөрсөн улиралд тус компани 8.8 сая австрали долларын хөрөнгө оруулалтыг нэмэлт хувьцааны арилжаанаас татан төвлөрүүлжээ. Тодруулбал, тус компани өнгөрсөн оны арваннэгдүгээр сард дахин 10 сая ам.доллар босгохоор ажиллаж байсан бөгөөд эхний ээлжинд хаалттай хүрээнд 8.8 сая ам.долларын хувьцааг худалдсан байна. Ингэхдээ 70.6 сая энгийн хувьцаагаа 0.125 ам.доллараар худалдаж “Хармагтай” ордын хайгуулын ажлыг үргэлжлүүлэх санхүүгийн баталгаат эх үүсвэртэй болсон ажээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
66.181.185.148 Amjilt husie hezee uil ajillagaa ehleh bol?
59.153.115.25 Amjilt husie ta buhnii ajild