Хүүхдэд тамхидалт харуулсан кино үзүүлэхгүй байхыг зөвлөлөө

2016 оны 02 сарын 01

Гол дүрийн жүжигчид нь тамхи татдаг кинонууд хүүхэд залуучуудыг тамхидалтад уруу татдаг, хорт зуршилд татагдан ороход нөлөөлдөг гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Женев хотод хийсэн тайландаа дурдсан бөгөөд дэлгэцээр тамхийг сурталчилдаг зар сурталчилгаанаас хүүхэд залуусыг хамгаалах алхам хийхийг уриалжээ.

Тамхи татаж буйг харуулсан кинонууд дэлхийн сая сая хүүхэд тамхи татаж эхлэхэд нөлөөлсөн гэж тус байгууллагын судалгаанд тэмдэглэсэн байна. Кинонд тамхи татаж байгааг харуулах нь "тамхийг сурталчлах хүчтэй хэлбэр" байж болох гэнэ. Учир нь тамхины зар сурталчилгаанд хатуу хязгаарлалт тавьдаг, харин кино бол тамхи татах үзэгдлийг чөлөөтэй үзүүлж буй хэлбэр хэмээн онцолжээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Тамхины хяналтын суурь конвенцид тус байгууллагын гишүүн 180 оронд “тамхийг сурталчлах, дэмжих, ивээн тэтгэхийг хориглосон” байдаг ба АНУ-д явуулсан судалгаанаас үзвэл, тус улсад өсвөр насны хүүхдүүдийн 37 хувь нь дэлгэцээр тамхи татаж байгаа кино үзсэнийхээ дараа тамхинд орсон байна.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД