Цагаан сарын түүх

2016 оны 02 сарын 01

 Эртний монголчуудын цагаан сар
Монголчуудын уламжлалт шинэ оноо угтах ёс нь шинэ жил, шинэ сар, шинэ өдрийг угтаж өтгөсөө дээдэлж, нялхсаа баярлуулах уламжлал бүхий ураг төрлийн баяр юм.
Энэ нь ариун цагааныг бэлгэдэн цагаан морь унаж, цагаан хувцас өмсөн, цагаан хадаг дэлгэн золгож, цагаан сэтгэлээр халуун яриа өрнүүлж цагаан бүхнийг дээдлэх их бэлэг дэмбэрлийн өдөр билээ.
Судлаачдын үзэж буйгаар эртний монголчууд цагаан сараа намрын есдүгээр сард тараг цагаа элбэг үед хийж “цагаан сар” хэмээн нэрлэдэг байжээ.Мөн мал сүрэг тарга тэвээргээ авч гүйцэн, хүмүүс өөрсдөдөө болон мал сүрэгтээ нас нэмж байгаа хэмээн бэлгэддэг байжээ.  Үүний баталгаа нь: 

Даага далантай
Бяруу булчинтай
Төлөг сүүлтэй
Тором бөхтэй
Борлон хэрсэнтэй  хэмээн таван хошуу малынхаа төлд нас нэмэн мэндчилдгээс харж болно.

Мөн намар шинэ оноо угтах ёс нь анх гөрөөний үетэй холбоотой. Намар адуу таргалах цагт  бүх хүн ой самнан гөрөөлсөөр ирдэг уламжлалтай байсныг ном зохиолд тэмдэглэжээ.

Арван гуравдугаар зууны үеийн цагаан сар
Монголчууд 13-р зуун гэхэд цагаан сараа хавар хийдэг болсон нь европын жуулчдын тэмдэглэлд бичээстэй байдаг.

Хубилай хааны Юань гүрний үед маш өргөн дэлгэр тэмдэглэдэг болсон бөгөөд Чингис хааныг Хамаг Монгол улсыг нэгтгэн хаан суусан хаврын тэргүүн сарыг шинэ жил ирлээ хэмээн үзэж цагаан сарын баяр болгон тэмдэглэж ирсэн нь ийнхүү Хубилай хааны үед уламжлагдан очиж Дээд нийслэл Шандад цагаан сараа ёслоод, доод нийслэл Бээжинд хятад маягийн хаврын цагаан сар хийдэг байжээ.

VIII зууны Төвдийн эрдэмтэн Лувсандамбийжанцан бичихдээ "Чингис хаан төр барьж, хаврын тэргүүн сард өлзий хутгийн баясгалангийн хурим үйлдсэн тул энэ сарыг Монголын анхдугаар сар хэмээн нэрийдвэй" 

 

 

 

 

 

 

 

 

 

Эрэгтэй эмэгтэй ялгалгүй цагаан хувцас өмсөж, их хаандаа бэлэг сэлт барьж ёсолдог. Түүнчлэн ноёд тайж, баатар эрсээс эхлээд энгийн ардууд  бие биендээ цагаан өнгө бүхий эд харилцан бэлэглэж аз жаргалтай амар төвшин амьдрахыг ерөөн бэлгэддэг байжээ.  

Ийнхүү жилийн эхэн цагаан сарын шинийн нэгнийг төрт ёсны нэн их хүндэтгэлт баяр ёслол болгон тэмдэглэдэг байжээ.
Богд хааны үеийн цагаан сар
Монголчууд нэг хэсэг Манжийн дарлалд байхдаа шар зурхай хэрэглэж байгаад 1911 оноос Богд хаант Монгол улсын үед Төгс Буянтын зурхай хэрэглэж эхэлсэн.
Ийнхүү олноо өргөгдсөн хоёр дугаар оны (1912) өвлийн сүүл сарын 30-ы өдөр Дотоод хэргийн Бүгд захиран шийтгэх яамнаас “Шинэлэх цагаалах ёслолыг явуулах” дүрэм журам зохиож Богд хаанаар батлуулсан байна.


 
Орчин үеийн цагаан сар 

1952 онд Х.Чойбалсанг нас барахад цагаан сар тэмдэглэхийг албан ёсоор

хориглоод 1960 онд “Малчдын сайн өдөр” “Нэгдэлчдийн өдөр” болгон сэргээсэн байна.

1963 оноос эхлэн цагаан сарын барилдаан эхэлж Ж.Мөнхбат түрүүлж, Ч.Бээжин аварга үзүүрлэж байжээ.
Ийнхүү 1988 оноос “Малчид нэгдэлчдийн баяр” хэмээн нэрлэхээ болин 1990 оноос “Цагаан сарын ёслол”-ыг дахин сэргээсэн байна.
АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
203.91.117.8 ууг нь хавар хийсэл илүүзохимжтой юм бишүү хасар мал төлөлж,хавар бүх юм дэлгэрэх цагт хийвэл зүгээр юмаа гэж боджийна гэхдээ намар бас цагаан идээ элбэг үед хийвэл зохимжтой байх хоёулаа л зүгээр юм байна
205.206.129.196 tsagaan saraa namar temdegledeg huucn zanshlaa sergeey .
205.206.129.196 тийн ер нь намар хийвэл зүгээр тээ
  • 2017 оны 01 сарын 22
68.100.43.176 Ёстой сайхан зохиож өгчээ, өдөр тутмын том сонин байж иймэрхүү ямар ч эх сурвалжгүй худал мэдээлэл цацахаа боль...... Энэ өвөл хийдэг Цагаан сар бол яг бодит утгаараа Монголын баяр биш....1206 оны хаврын тэргүүн сард Онон мөрний эхэнд Монгол ноёдын Их хуралдай хуралдаж Их Монгол улс байгуулагдсаныг даяар олонд тунхаглан зарлаж, Тэмүжин хааныг Их Хаан Чингис хаанаар өргөмжлөн асар том найр хийсэн гэж түүхэнд байдаг. Яг үнэндээ түүх сөхөж үзвэл бид 1206 оноос хойш биш харин ч Манжид дагаар орсон 1691 оны 5 сарын 2-оос хойш хаврын тэргүүн сард буюу Хятадтай адил цагаан сарыг хийж эхэлсэн юм. Энэнээс өмнө Монголчууд цагаан сарыг айраг цагаа, идээ ундаа элбэг намар тэмдэглэдэг байсан....... Яг үнэнийг нь ингээд хэлэхээр манай Монголчууд маш их эмзэгээр хүлээж авдаг юм. Манжийн дарлалд бүхэл бүтэн 230 жил буюу хүний амьдралаар яривал 3-аас 4 үе нь энэхүү баярыг тэмдэглээд сурсан болохоор тийм амар арчигдахгүй болно......Японууд бол ер нь аливаа нэг гадаад орны хамгийн дэвшилттэйг нь өөрсдийн түүх соёл амьдралын хэвшилтэйгээ маш зөд хослуулж чадсан хүмүүс..... Ер нь бид ч гэсэн Японуудын энэ дэвшилттэй талыг өөрсдийн Монгол орны онцлог түүхэн уламжлалтай ухаалгаар зохицуулан баяр ёслолоо тэмдэглэдэг болоход буруудах юм байхгүй. Олон жил тэмдэглэж сурснаараа хөдөөний айлууд цагаан сараа хйидгээрээ хийнэ л биз, харин хотын айлууд бол үнэндээ илүүц юм шиг санагддаг. Хамаатаан саднаа мэддэг болдог, жилд ганц уулздаг энэ тэр бол яг үнэндээ хэтэрхий нэг өрөөсгөл ойлголт, үнэхээр ах дүү хамаатан саднаа гэж л байгаа бол заавал баяр ёслолоор биш, харин ч жирийн үед байнга тусалж дэмжих л хэрэгтэй биз дээ......Аяндаа нийгмийн бодит үнэ цэнэ, ойлголт өөрчлөгдөж, түүхэн үнэн ил тод болох болно.....
68.100.43.176 тэнэгт
  • 2018 оны 12 сарын 23