Шинэ технологи: НЭГ ЛИТР УСААР АВТОМАШИН УГААЖ БОЛНО

2016 оны 01 сарын 21

Даралттай усаар автомашинаа шүршиж угаавал нэг удаад 500 литр ус зарцуулдаг тухай судлаачид өгүүлжээ. Харин хувингаар ус зөөж угаавал 50 литр ус “асгана”. Ундны усаараа машинаа угаадаг улс энэ зуунд уг нь “цамаанд” тооцогдоно. Гэхдээ бид тэгсээр л байгаа. Усны ухаалаг хэрэглээг санал болгосон олон судалгаанд саарал ус ашиглабал илүү үр дүнтэйг сануулсан байдаг.

ХЭМНЭЛТ ХИЙХ БОЛОМЖ БАЙНА

Тэгвэл 500 литр усныхаа 499-ийг хэмнэх боломж бүрджээ. Сар шинийн баяр дөхөх тусам  автомашин угаалгын газруудад “үйлчлүүлэгч” нь багтахаа байдаг. Энэ үеэр бид хэдэн сая литр усыг хиртэй холиод урсгадгийг тооцох хэцүү.

Тэгвэл “Голден чойс” ХХК ундны цэвэр ус хэмнэх эко угаалгыг санал болгожээ. “Fast and shine” хэмээх энэ угаалгыг АНУ, ОХУ болон европын орнуудад ашиглах болсон бөгөөд усгүйгээр машин угаах шинэ технологи юм. Бохирдлын хэмжээнээс хамааран нэг машин угаахад 0.5-1 литр ус зарцуулах бөгөөд өвлийн улиралд угаалгын дараа машины хаалга, түгжээ хөлдөж, гацдаг “аюул”-аас бүрэн сэргийлэх боломжтой.

Бохирдлын хэмжээнээс хамааран нэг машин угаахад 0.5-1 литр ус зарцуулах бөгөөд өвлийн улиралд угаалгын дараа машины хаалга, түгжээ хөлдөж, гацдаг “аюул”-аас бүрэн сэргийлэх боломжтой.

ХАМГААЛАЛТЫН БҮРХҮҮЛ ДАРААГИЙН УГААЛГЫН ДАВТАМЖИЙГ ХОЛДУУЛНА

Полимер химийн салбарын олон жилийн судалгааны үр дүнд чанарын дээд стандартаар боловсруулж бүтээсэн, ОХУ-ын Шинжлэх ухааны академи, мэргэжлийн хяналтын байгууллганы гэрчилгээтэй бүтээгдэхүүнээр  автомашины гадаргын бохирдлыг аюулгүй цэвэрлэж байгаа юм байна.  Түүнчлэн энэ нь угаалга хоорондын зайг холдуулдаг учраас санхүүгийн хувьд ч хэмнэлттэй гэнэ.

Мөн угаасны дараа хамгаалалтын давхарга үүсдэг болохоор өвөл цас, мөс хайлуулахаар зам дээр цацдаг давс болон химийн бодис, хүрээлэн буй орчны хортой нөлөөнөөс машины гадаргууг хамгаалдаг аж.

СУУДЛЫН МАШИН БҮТЭН УГААХАД 23000 ТӨГРӨГ

Нэг машиныг бүтэн угаахад 40-50 минут зарцуулдаг бөгөөд үнэ нь 23000 төгрөг.  Ундны усыг хэмнэх ухаалаг сонголт санал болгож буй эл технологийг автобус угааж туршихад 2.5 литр л ус зарцуулж байжээ. ОХУ-ын 56 хот болон Европын улсуудад энэ чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг “Fast and Shine”-ийн Монгол дахь албан ёсны дистрибьютер “Голден чойс” ХХК-ийн захирал Н.Энхбаяраас зарим зүйлийг тодрууллаа.


-Энэ технологи Монголд нэвтрээд хэр удаж байгаа вэ?

-Ундны ус хэмнэх шинэ технологийн тухай судалж, монголд нэвтрүүлээд жил гаруй хугацаа өнгөрч байна. Одоо бид эко угаалга дуудлагаар хийж байгаа.

-Бүтэн угаалгын үнэ жирийн угаалгаас арай л өндөр юм.

-Үнийн дүнд гадна, дотор болон дугуйн өнгөлгөө багтсан.  Арай үнэтэй сонсогдож магадгүй ч угаалгын дараа хамгаалалтын бүрхүүл үүсдэг болохоор угаалга хоорондын хугацаа нэмэгдэж, санхүүгийн хэмнэлт бий болдог.

-Цэвэр ус хэмнэж байгаа учраас БОНХЯ болон бусад байгууллага дэмжиж байна уу?

-Анх бид  Нийслэлийн ЗДТГ-т танилцуулсан. Эхний өдөр танилцуулга, хоёр дахь өдөр нь “Автобус3”-ийн граашт угаалга хийж үзүүлсэн. Бүгд нь санал нэгтэй дэмжиж байсан.

-Танайх зөвхөн дуудлагаар машин угаадаг уу, бүтээгдэхүүнээ худалддаг уу?

-Одоогийн байдлаар зөвхөн дуудлагаар үйлчилж байна. Удахгүй бүтээгдэхүүнээ худалдах төлөвлөгөөтэй байгаа.

-Машин угааж байгаа бодис нь бохирдлыг өөртөө шингээдэг гэсэн үг үү?

-Энэ бодисыг автомашины  гадаргуу руу шүршсэний дараа бохирдол зөөлөрч, ширхэг бүр нь капсул хэлбэртэй болдог. Ингэснээр машины лакан гадаргуу, бохирдол хоёрын  дунд хамгаалалтын давхарга үүсэж, бохирдол хөндийрдөг. Үүнийг нь тусгай алчуураар арчиж авахад гадаргуу дээр зураач, сараап үүсэхгүй.

Бүтээгдэхүүн нь өтгөрүүлсэн хэлбэртэй байдаг учраас шингэрүүлэхэд л ус ашигладаг. Цаашид бид салоны хими цэвэрлэгээ, нано өнгөлгөөг нэвтрүүлэх болно. Нано өнгөлгөө хийлгэснээр бүтэн сарын турш машины гадаргууд тоос, шороо тогтохгүй давуу талтай.

Эко угаалгыг дуудах утас: 77075007, 91050505


Угаасны дараа хамгаалалтын бүрхүүл тогтож, угаалга хоорондын зай уртасна

Хуурай угаалга хийлгэсний дараа хаалганы цоож хөлдөж, гацахгүй

Салон өнгөлгөө болон гадар өнгөлгөө үнэгүй

40-50 минутад л дулаан зогсоолд байгаа машиныг угаана. Дуудлагаа үйлчлүүлж болно