Б.Үйзэнмаа: Эмэгтэйчүүдийн мөн чанарыг ийм өнцгөөс гаргасан кино үзэж байгаагүй гэж испани шүүгчид дүгнэсэн

2015 оны 12 сарын 25

“Над руу ингэж битгий хар” киногоороо Кино шүүмжлэгчдийн олон улсын холбооны шагнал, Испанийн Таррагона хотын REC наадмаас шагнал хүртсэн Борхүүгийн Үйзэнмаатай цахимаар холбогдлоо.

Багаасаа л Германд амьдарсан тэрбээр монголоор бичихдээ муу тул бидний асуултад англиар хариулсныг нь хөрвүүлэн хүргэе.

-Монголоор тааруухан ярьдаг юм билээ. Багаасаа л Германд амьдарсан уу?

-Миний ээж 1974 онд Зүүн Германд сэтгэл судлалын багшаар суралцсан. Ээжийн ажлаас шалтгаалж, гэр бүлээрээ Ардчилсан Германд амьдрахаар шийдсэн юм. Тиймээс би Германы цэцэрлэг, сургуульд хүмүүжсэн.

Энд боловсрол эзэмших нь сайхан ч эмээ, өвөө, хамаатнуудаасаа хол байна гэдэг гунигтай. Бид бараг жил бүр зуны амралтаараа Монголдоо очихыг хичээдэг. Монголд зочилно гэдэг манай гэр бүлийн хувьд оны гол үйл явдал.

-Таны ахыг бас кино найруулдаг гэж дуулсан. Танай гэр бүлд урлагийн хүн өөр байдаг уу?

-Аав минь зураач Борхүү гэж хүн бий. Аавтай үргэлж урлагийн тухай ярилцдаг. Миний санаа бодлыг сонсож, чиглүүлдэг юм. “Над руу ингэж битгий хар” киноны постерын уран зургийг зурсан.

Киногоо эвлүүлж суухад олон хэрэгтэй зөвлөгөө өгсөн шүү. Би түүнтэй ажиллахдаа баяртай байдаг. Миний эгч Чагсалмаа загвар зохион бүтээгч. Тэрбээр THOS хэмээх ноолууран бүтээгдэхүүний брэнд гаргаж байгаа.

Чингүнжав ах минь Свен Зелнертэй хамтран говийн хууль бус алт олборлогчдын тухай “Алтны үнэ цэнэ” нэртэй кино хийсэн. Ах минь эхнэр, охидын хамт аяллын машинаар 17 улс дамжин Германаас Монголд очсон юм.

Энэ хэцүү, бас адал явдалтай аяллынхаа тухай баримтат кино хийхээр эвлүүлж байгаа. Ийм сонирхолтой, адал явдалтай аялал хийсэнд нь тэднээр бахархаж байна.

Ах минь аз туршсан зүйлд дуртай, ертөнцийг илүү танихыг, бусад соёл иргэншлийг мэдэхийг хичээдэг, сониуч хүн. Тэр Герман, Монголын хооронд ирж, очдог. Монголдоо төвхнөхийг хүсдэг юм. Тун удахгүй байх аа.

-Таны ээж гавьяат жүжигчин Д.Хүрэлхүүгийн эгч гэсэн үү?

-Тийм ээ. Түүний тоглосон олон хошин шог, киног үзсэн. Чадварлаг сайн жүжигчин гэдгээр нь үргэлж бахархдаг. Яг үнэнээсээ тоглодог, ямар ч дүрд санасандаа хүртэл хувирдаг юм билээ.

Дүрээ амилуулдаг, хүмүүсийг инээлгэдэг чадвар нь гайхалтай. Би түүний үнэнч шүтэн бишрэгч. Надад Монголд кино хийх том мөрөөдөл байдаг юм. Түүнтэй хамтран ажиллахад таатай байх болно. Надад олон зүйл зааж өгөх байх.

-Яагаад найруулагч болохоор шийдсэн юм бэ?

-Би үргэлж аливааг сониучирхаж, эргэцүүлж, хачирхалтай нөхцөл байдалд буй хүмүүсийг ажигладаг байлаа. Кино үзэх дуртай ч найруулагч болно гэж бодож байсангүй.

Гэхдээ сэтгэл бодол доторхоо илэрхийлж, ямар нэгэн зүйл үзүүлэхийг үнэхээр их хүсдэгээ мэдэрдэг байсан. Тиймээс ч оюун бодолд буйгаа цаасан дээр буулгаж, шүлэг, өгүүллэг оролдоно.

Өөрийгөө хэрхэн илэрхийлэх зөв замыг хайсаар байсан нь тэр. Ингээд кино намайг маш сайн илэрхийлж чадах юм байна гэдгийг ойлгож, урлагийн сургуульд орохоор шийдсэн.

Гэхдээ эхлээд, 2004-2006 онд Франкфуртын ойролцоох Майнз хотын их сургуульд франц хэл, түүх судалсан. Тэгээд Германы алдартай, Мюнхений телевиз, кино урлагийн их сургуульд суралцсан минь том завшаан.

Энэ сургуульд элсэх их хэцүү даваа байсан ч орж чадсан. Анхны киногоо 16 мм-ийн хальсаар хийсэн минь надад их таалагдсан.

-Монголд хамгийн сүүлд хэзээ ирсэн бэ?

-“Над руу ингэж битгий хар” киноны зургийн хэсгийг гэр хороололд авахаар өнгөрсөн онд ирсэн. Таньдаг эмээг дүрд тоглуулахаар ах минь сонгосон юм. Тэр 80 настай, 10 хүүхэдтэй сайхан буурай.

Бид амьдралын тухай ярилцан, монгол дуу дуулж, гурван хоног зураг авч, гайхалтай өдрүүдийг хамт өнгөрүүлсэн. Энэ бүтээлийг кино наадмуудад толилуулах үеэр хүмүүс “Эмээгийн дүр үнэхээр гайхалтай байлаа” гэцгээсэн.

Тэр мэргэжлийн жүжигчин биш хэрнээ үнэхээр сайн тоглосон шүү. Монголд дахиж очихдоо түүнтэй заавал уулзахыг хүсэж байна.

-Монгол кино үздэг үү?

-Оросын нөлөө байсан болоод ч тэр үү, надад Монголын хуучны кинонууд таалагддаг. Ялангуяа нэгэн эмэгтэй мэдрэл муутай хүүтэйгээ усанд живж, амиа хорлодог, 1960-1970-аад оны кино.

Хүү нь лам байсан санагдана. Нэрийг нь мартчихаж. (Найруулагч Н.Нямдаваагийн 1992 онд бүтээсэн “Буяны нүгэл” бололтой) Өөрийн гэсэн өнгө төрхтэй байна гэдэг урлагт их чухал. Харин орчин үеийн монгол киноны олонх нь үнэмшилгүй санагддаг.

Аль хэдийнэ Холливудынхны хийчихсэнтэй адилхныг бүтээхийг хүсэж байгаа юм шиг ажиглагдсан.

Монгол киноны уран бүтээлчид өөрийн гэсэн хэлтэй, монгол өнгө төрхтэй кино бүтээх эрэл хайгуул хийх хэрэгтэй. Хуулбарлана гэдэг сайн зүйл биш.

-Монголын кино уран бүтээлчдийн нийтлэг алдаа юу вэ?

-Монголд олон гайхалтай уран бүтээлч байгаа ч соёл, урлагийнханд мөнгөгүйн зовлон байдаг. Монгол кино бүтээгчид 10 өдөр зургаа аваад, хоёр долоо хоногт эвлүүлж дуусгадаг гэж хүмүүсээс сонссон.

Хурдхан мөнгөтэй болохыг хүссэн сэтгэлээр кино урлагт хандвал мэдээж чанаргүй уран бүтээл төрнө. Сайн бүтээл гаргахын тулд тодорхой цаг хугацаа зарцуулах, нягт нямбай ажиллах хэрэгтэй.

Зүй зохисоор нь хийж чадахгүй, халтуурдвал мэдээж өнгөц кино болж, мөнгө ч олж чадахгүй. Тэгэхээр үнэхээр сайн кино хийх, дуу бүтээх, уран зураг туурвихын тулд юун түрүүнд мөнгө олох тухай бодлоо толгойноосоо авч хаях хэрэгтэй.

Бидний буй цаг хугацаанд, амьдралд нөлөөлөх уран бүтээлчид шаардлагатай байна. Бидэнд жинхэнэ соёл урлаг хэрэгтэй.

-Монголд Холливудын түвшний кино хийхэд техник төхөөрөмж, хөрөнгө, эд материалаас эхлээд олон зүйл дутагдалтай. Ийм нөхцөлд хэрхэн сайн кино хийх вэ?

-Тийм ээ, олон бэрхшээл байдгийг мэднэ. Миний бодлоор юу хүсэж, зорьж, ямар кино хийхээ өөрөө эхлээд сайн мэдэх нь чухал. Дараагийн ээлжинд нь техник төхөөрөмж, камераа хайх хэрэгтэй. Сайн камер, төхөөрөмж байхгүй байсан ч хамаагүй, эхлээд камераар яаж дүрслэхээ судалж, туршилт хийх чухал.

Айфон гар утсаар хүртэл амжилттай бүтээсэн кино байдаг шүү дээ. Хэрвээ юу хүсэж байгаагаа хүмүүст ойлгуулбал хүссэндээ хүрч чадна. Кино бүтээнэ гэдэг их хүчин чармайлт шаарддаг, нэг үгээр бол тэмцэл. Айдас байж болно.

Энэ бол уран бүтээлч бүрт байх л зүйл. Хамгийн гол нь яг юу үзүүлэх гэж буй зорилгоосоо л хазайж болохгүй. Хамтран ажиллаж буй хүмүүс, ялангуяа жүжигчид чин сэтгэлтэй, зүтгэлтэй үнэнч шударга байх хэрэгтэй.

Би өөрөөрөө тоглодог жүжигчдэд дуртай. Хиймэл жүжиглэдэг, баяжихыг хүсэж буй хүмүүстэй хамтран ажиллахад түвэгтэй. Энэ бол кино бүтээх тухай болохоос биш, хэн нэгнийг алдартай болгох шоу биш.

Кино багийнхан хоорондоо нийцтэй, зураглаач, найруулагчид хөгжилтэй байх бас их чухал санагддаг. Зарим хүн кино бүтээхээ зовлонтой ажил гэж ярьдгийг нь ойлгодоггүй.

Миний хувьд энэ ажил биш, хуял тачаал. Найруулагчид юу хүсэж буйгаа илэрхийлэх олон сая зам бий.

-Цаашдын төлөвлөгөөгөө хуваалцахгүй юу?

-Монголын тухай кино хийхийг эртнээс хүссэн. Энэ тухай их боддог. Монгол, Германы тухай баримтат уран сайхны кино хийхээр төлөвлөж, зохиолоо бичиж байна. Удахгүй зургаа авч эхлэх байх.

-Бабельсбергийн кино телевизийн дээд сургуульд Ариунсайхан хэмээх монгол уран бүтээлч багшилдаг.

Гадаадын олон кинонд зураачаар ажилласан юм билээ. Та таних уу?

- Кино зураачаар багшилдаг монгол хүн байдаг гэж дуулсан ч уулзаж байгаагүй. Удахгүй танилцана гэж найдаж байна. “Ингэн нулимс”- ыг найруулсан Дагвын Бямбасүрэнг мэднэ.

Бид сүүлд Берлинд уулзаж, Герман, Монголын кино уран бүтээлчдийн тухай ярилцсан. Тэр дараагийн киногоо хийхээр төлөвлөж байгаа юм билээ.

-Германы соёлын бодлого ямар вэ?

-Уран бүтээлчдэд бүтээлээ санхүүгээр дэмжүүлэх олон боломж байдаг. Би Германы улс төр, соёлын бодлого, хандлагыг дэмждэг юм.

Ардчилсан улс болохоор хүн бүр сурсан ч, ажилласан ч зорьсондоо хүрэхийн тулд ижил эрх эдэлдэг. Би оюутан байхдаа Нобелийн шагналт, Германы зохиолч Генрих Бёллийн сангаас тэтгэлэг авч байсан.

Надад үнэхээр хэрэгцээтэй байсан санхүүгээр дэмжиж, кино хийн мэргэжлээрээ чөлөөтэй хөгжих боломж олгосонд баярлаж явдаг юм.

-Таны нэр их өвөрмөц юм. Ямар утгатай вэ?

-Төвдөөр ээж, аавдаа хайртай гэсэн утгатай юм билээ. Ээж, аав минь миний шүтээн болохоор аав надад энэ нэрийг хайрласанд их олзуурхдаг юм.

-“Над руу ингэж битгий хар” киногоороо юу илэрхийлэхийг зорьсон бэ?

-Ийм кино хийхийг нэлээд эртнээс хүссэн. Ихийг ч уншиж судалсан. Киногоороо эмэгтэйчүүдийн зан араншин, амьдралын үнэн мөн чанар, дотоод ертөнцийг илэн далангүй харуулахыг зорьсон юм.

Өөрөөр хэлбэл, хүйсийн тэгш эрхийн тухай яриа нэг тийм өнгөц, хаданд цуурайтах уриа лоозон шиг санагдаад байдаг. “Эмэгтэй хүн байж арай ч дээ. Яасан ичдэггүй юм бэ” гэж ярьдаг хуучинсаг хүмүүсийн тогтсон үзэл бодолд би киногоороо хариу няцаалт өгөхийг оролдсон гэхэд болно.

Энэ кинонд Хэди гэдэг эмэгтэй бий. Хэди бол эмэгтэйчүүдийн тухай өнөөгийн нийгэмд буй тогтсон ойлголтоос эсрэг үйл, амьдралтай бүсгүйн дүр. Иймэрхүү хүмүүс өнөөгийн болоод өмнөх нийгэмд байж л байсан.

Дэлгэцийн болон бусад урлагт энэ тухай тэр бүр тусгаад байдаггүйг киногоо гаргасны дараах хүмүүсийн хүлээн авч буй байдлаас ойлгосон. Үзэгчид миний киног янз бүрээр л хүлээн авч байгаа.

Заавал бүгдэд нь таалагдах албагүй ч сайн бодож эргэцүүлдэг хүмүүс ойлгож, нааштай хүлээж авч байгаад би баяртай байна.

-Хоёр ч наадмаас шагнал хүртсэн байх аа?

-Олон бүтээлтэй өрсөлдөж байж, Мюнхений олон улсын кино наадмыг нээсэн. Германд маш олон кино гардаг, өрсөлдөгч их байсан гэдгийг уншигчид надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз ээ.

Тэр үеэр Олон улсын кино шүүмжлэгчдийн холбооны нэрэмжит шагнал хүртсэн юм. Энэ шагналыг тус холбоо дэлхий даяар болдог олон кино наадмуудын үеэр гардуулдаг юм билээ. Манай кино тэр шагналыг авсан нь Мюнхений кино наадмын үеэр өгсөн анхны тохиолдол юм билээ.

Дараа нь Испанийн Таррагона хотод болсон REC олон улсын кино наадмаас “Өвөрмөц санаа” шагнал авсан. “Эмэгтэйчүүдийн мөн чанарыг ийм өнцгөөс гаргасан кино өмнө нь үзэж байгаагүй. Сонирхолтой, гоё арга замаар шударга үзүүлжээ” гэж шүүгчид нь дүгнэсэн.

Олон улсын кино шүүмжлэгчдийн холбооныхон “Үйзэнмаагийн кино урьдчилан таамаглахын аргагүй, зоримог. Зохиолч, найруулагч, гол дүрүүдийг хүчтэй өөрчлөн шинэжилжээ. Онцгой, гуйвшгүй дүрслэлтэй, зөрчилдөөн бий болгосон бүтээл юм” гэсэн.

Ирэх сард Шведийн Гётеборгийн олон улсын кино наадам, гуравдугаар сард Осакагийн кино уралдаанд оролцож, мөн сардаа Германы театруудад гаргана.

-Монгол үзэгчдэдээ хэзээ толилуулах вэ?

-Монголчууддаа заавал үзүүлмээр байна. Гэхдээ Монголд гаргах дистрибьютер шаардлагатай. Үүнийхээ дараа хэлэлцүүлэг зохион байгуулах юмсан. Монголчууд хэрхэн хүлээж авах нь сонирхол татаж байна.

-Та Хэдигийн дүрд өөрөө тоглосон юм билээ. Кино найруулахын зэрэгцээ жүжиглэх ямар байв?

-Энэ киног хийх явцдаа өөрийгөө олон талаас нь нээсэн. Кинонд тоглох нь надад ихийг сургасан. Миний найз Катрина Стеммер Ивагийн дүрд тоглосон. Түүнийхийг бодвол миний дүр тийм их ажиллагаатай биш ээ.

Бид хоёул мэргэжлийн жүжигчин биш болохоор шинэлэг, жинхэнэ байгаагаараа тоглож болно гэж бодсон. Тэгээд ч надад түүнээс өөр жүжигчин олох цаг байгаагүй. Бас би юу хүсэж буйгаа мэдэж байсан юм.

Зураг авах үед бид заримдаа хяналтаа алдаж байснаараа оносон. Харилцан яриаг нарийвчлан бичээгүй болохоор зарим үгийг тухайн үед зохион хэлсэн. Олон удаа давтаагүй, заримдаа нэг удаа л зураг авсан.

-Өөр ямар кино хийж байв?

-“Donne moi plus” хэмээх богино хэмжээний киногоо Канн хотод нээсэн. Нэг орон сууцанд амьдардаг хоёр бүсгүй хэсэг хугацаа өнгөрөхөд биенээ бага багаар мэддэг болдог. Улмаар тэд бэлгийн амьдралынхаа тухай ярилцдаг.

Дараа нь хийл, төгөлдөр хуурын хичээл заадаг, 89 настай герман эмэгтэйн тухай баримтат кино хийсэн. Түүний ээж аав, үнэхээр их хүндэлдэг Гитлерийнх нь тухай ярилцаж, хамтдаа “Задгай цагаан” дуулсан. Тэр их гайхалтай эмэгтэй.

Надад тэр кино их таалагддаг юм. Дараа нь Хуягаа хэмээх нүүдэлчин монгол хүүгийн тухай баримтат кино хийж, Германы “Кика” хэмээх хүүхдийн сувгаар нэвтрүүлсэн.

Бас эгчийнхээ брэндийн зар сурталчилгаа зэрэг жижиг сажиг бичлэгүүд хийж байлаа.

-Та Германд харийн уран бүтээлч учир орон нутгийнхнаас хэд дахин ихийг сурч, хөдөлмөрлөх шаардлага гардаг уу?

-Энд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн уран бүтээлчид ажилладаг. Тэгш эрхтэйгээр өрсөлддөг гэж болно. Гэхдээ харийн хүн мэтээр мэдрэх, тэвчих үе байсан. Энэ тийм аятайхан мэдрэмж биш ч гэлээ үүнээс би ихийг сурсан.

Аль болох эерэгээр хүлээж авахыг эрмэлздэг. Арьс өнгө, угсаа гарлаар ялгаварлахыг дэлхийн аль ч улсад харж болно. Энэ бол олон хүний тархинд байдаг өвчин.

Би уран бүтээлчийн хувьд киногоороо дамжуулж, бусдыг ялгаварлан гадуурхах үзэлтэй тэмцэж чадна. Үүнийг ч хүсэж байна. Би Германд гадаадын иргэн. Монгол бол миний нутаг. Ээж аав минь Өмнөговь, Дундговь аймгийнх.

“Чи монголоор сайн ярьж чаддаггүй учир монгол хүн биш” гэж хэлэх хүнтэй таарч байсан. Би герман хүн шиг мэдэрч, германчуудын өнцгөөс сэтгэдэггүй шүү дээ. Гэхдээ би хоёр соёлын дунд амьдардагтаа дуртай.

Б.ДӨЛГӨӨН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
105.112.58.190 Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GM AIL.COMwhatsapp: 15733337443Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GM AIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802

197.211.61.171 АЮУЛГҮЙ БАЙХ ЭРХЭМЖТЭЙСайхан өдөр,Та санхүүгийн хэрэгцээгээ хангахын тулд яаралтай зээл авах шаардлагатай, $ 3,000.00 - $ 1,000,000.00 Макс хүртэлх зээлийг олгодог, найдвартай, үр ашигтай, хурдан, динамик, 100% баталгаатай зээл (евро, фунт, доллар) өгдөг. Бүх зээлд хамаатай хүүгийн хэмжээ (3%), хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй буцаж ирээрэй.(trustfirm2010@ gmail.com): Үйлчилгээнд дараах зүйлс орно:* Гэр сайжруулах* Зээл зохион бүтээгч* Өрийг нэгтгэх зээл* Бизнесийн зээл* Хувийн зээл.Өнөөдөр бидэнтэй холбоо барин бидэнтэй бизнес хийхэд таатай байнаи-мэйл: trustfirm2010@gmail.com

197.211.61.3 Санхүүгийн зовнилоо дуусгаБид зээлийн итгэмжлэгдсэн компани байна. бид хувь хүмүүст зээл санал болгодогбага хүүтэй 2%, хувийн зээл, бизнесийн зээл,ипотекийн зээл. үл хөдлөх хөрөнгийн зээл. дэлгэрэнгүй мэдээллийг авна ууБидэнтэй холбоо бариарай: (felixgeorge958@gmail.com)
197.211.61.35 Сайн уу,Чамд яаралтай тусламж хэрэгтэй байна уу ??? Та өртэй юу? Чи муу зээл байна уу? Та банкуудаас татгалзсан уу, танд өөрийн бизнес эхлэхэд зээл хэрэгтэй юу? Ядуу / муу байгаа ч Хүмүүст зээл олгодог. Бид бизнесийн болон хувийн зээлийг урт, богино хугацаагаар сонгож хувь хүн, компаниудын хувьд бага хүүтэйгээр 2 хувийн хүүтэй зээл олгож байна. Бидний зээлийн программист хурдан бөгөөд найдвартай, өнөөдрийг өргөж, шуурхай хариултаа аваарай. Зээл сайн даатгалтай, 100% Баталгаат, хэрэглэгчид хамгийн их аюулгүй байдлыг хангана. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар бидэнтэй холбогдоно уу: (MAGRETJAMES321@GMAIL.COM).И- мэйл хаяг: (MAGRETJAMES321@GMAIL.COM)Но ён Magret James MD / Гүйцэтгэх захирал
197.211.61.35 Dear Applicant,I am Mrs Magret james, CEO of Magret james LOAN COMPANY, We are a licensed reputable financial service company that renders financial assistance to our numerous customers worldwide at an interest rate of 2% with a minimum loan Amount of ($ 5,000.00) and maximum loan amount (50,000.000.00 USD) within a period of 1-30 years . With our flexible lending packages, loans can be processed and transferred to the borrower within the shortest possible time.The mission of the company is to provide people , cooperate organizations and companies in need of Financial Assistance with loans without collateral and this makes us different from Banks and other financial institutions ,Thereby helping the poor , the needy and all those that have been rejected by banks and other Financial institutions because of lack of properties to stand as collateral.Please fill out the application form quickly and correctly as this is the first step of obtaining a loan from this company BORROWER’S INFORMATION1) Full Name:……………………
196.53.38.13 Сайхан өдөр X-ШУА-ийн зээлийн санал Одоо түрхэнэ ..Та Яаралтай зээл хэрэгтэй юу? Бид сайн итгэл зээл хайж байна сонирхсон хувь хүмүүст зээл өгч байна. Та яаралтай зээл хэрэгтэй байгаа хүнд байна уу? Дараа нь та зөв газраа байна. Бид таны хэрэгцээг хангахын тулд 2% нь бага хүүтэйгээр таны зээлийн хүсэлт бидэнтэй холбоо барина, санхүүгийн problem.contact гарч тогтоосон, бизнесийн зээл, хувийн зээл, € 40,000.000.00 хамгийн их хэмжээ € 2,000.00 хамгийн бага хэмжээгээр өгөх бидэнд и-мэйлээр Өнөөдөр: jsemkffloaninvestment@gmail.co mДоорх бөглөнө үү Out Энэ мэдээлэл1. Бүтэн нэр:2. Улс:3.Telephone тоо:4. Зээлийн хэмжээ Шаардлагатай:5. Зээлийн хугацаа:6. Сарын орлого:7. Нүүр хуудас Хаяг:Баярлалаа бид таны хариулт хүлээж зэрэгJeff Michael зээлийн компани.Зээлийн / санхүүгийн нийлүүлэгчидтэй .
182.160.1.51 Сул үггүй сайхан ярилцлага болжээ. Одооны хэл амаа зажилсан, их ярьсан залуусаас өөр юм. Ийм л хүмүүс монголл минь хэрэгтэй байна даа.
202.170.80.25 saikhan sanagdlaa, mongol helee hurdan sain suraarai.
103.26.195.61 Fuckin NAZI
103.229.122.80 амжилт ийм хүн олон байг
202.21.115.86 хуял тачаал гэнүү
202.55.180.155 Манай ирээдүй болсон ийм залуус олон болох хэрэгтэй байна. Амжилт хүсэе.
103.14.36.54 Ах чинь эхнэр хүүхдээ дагуулаад ирсэээээн харсан.
202.21.124.130 Мундаг байна үнэхээр сонирхолтой сэдвийг хөндсөн байнаа киног нь хурдан үзмээр байна. Амжилт хүсэе!