ЧӨЛӨӨТ БӨХИЙГ СОНГОСОН НЬ ТАМИРЧДЫН БУРУУ БИШ

2015 оны 12 сарын 24

Би хүүгээ хэзээ ч чөлөөт бөхөөр хичээллүүлэхгүй... Сүүлийн үед надад ийм бодол төрдөг боллоо. Миний дуртай, сонирхож үздэг спортуудын нэг нь маргаангүй чөлөөт бөх.

Монголчуудын амжилт гаргаж ирсэн түүхэн улбааг бодолцсон ч тэр, энэ спорт ард түмний маань хувьд хамгийн хүндэтгэлтэй спорт гэдэгтэй хүн бүхэн санал нийлэх биз ээ.

Гэвч өнөөдрийн бараан дүр зураг, атаа жөтөө, амин хувиа хичээсэн жалга довны үзэл, ёс суртахууны доголдол, ер нь болж бүтэхгүй зүйл бүхэн монголчуудын хайртай чөлөөт бөхийн ертөнцөд бугшсаар байгаа нь харамсалтай.

Тиймээс би ганц хүүгээ энэ спортоос “харамласан” хэрэг. Спорт гэж юу вэ гэсэн асуултад энэ салбарын эрдэмтэд товчхоноор “Нийгмийн бухимдлыг тайлдаг хүчин зүйл” хэмээн тайлбарласан байдаг.

Гэтэл манай чөлөөт бөхийнхөн юун сэтгэлийн таашаал эдлүүлэх нь байтугай, гал дээр тос нэмэх мэт бухимдлыг улам дэврүүлж, айдас хүйдэс төрүүлдэг болж.

...Нэг нэгнээ хардан сэрдэж, атаархаж, өөрсдийгөө “энхийн цагаан тагтаа” мэтээр хаацайлан дөвчигнөсөөр байтал “Рио-2016” олимп “Тавтай морил” хэмээн хаалга тогшиж байх вий. Энэ янзаараа эв түнжингүй байвал юун олимпийн медаль манатай. Үүний горыг эрхтэн дархтанууд нь биш, тамирчид л амсана. Чөлөөт бөхийг сонгон амьдралынхоо зорилго болгосон нь тэдний буруу гэж үү...

Монголын чөлөөт бөхийн холбооныхон хэзээнээс л эв түнжин муутайг би мэднэ. Шуудайд хийсэн үхрийн эвэр шиг бие биедээ атаархаж, нэгнийхээ хийсэн ажлыг нөгөөх нь бүтээсэн мэтээр дөвчигнөж, тамирчдынхаа амжилтад баярлах нь байтугай барайж суудаг хүн ч цөөнгүй. Үүний дүнд тэд юу хожив?

1980 оны олимпоос хойш эрэгтэйчүүд энэ төрөлд медаль хүртэж чадаагүй л байна. Нэгэн цагт дэлхийн хүчтэнүүдийг айлгаж явсан, ард түмний маань бахархал 

болсон чөлөөт бөх уналтад орлоо, эмэгтэйчүүдийнхээ амжилтаар халхавч хийж байна гэсэн шүүмжлэлийг ч олон он дамжин сонссон доо.

Харин 2015 онд чөлөөтийн эрэгтэйчүүд сая л санасандаа хүрч, сарвайснаа авч, эрэгтэйчүүд гурван мөнгө, нэг хүрэл медалиар энгэрээ мялаасан юм. Тус тэмцээнд С.Батцэцэг дэлхийн хошой аварга болсон билээ.

Тийнхүү 30 жилийн дараа түүхэн амжилтаа давтсан. Түүхэн гавьяа байгуулсан чөлөөт бөхийн шигшээ багийг ард түмэн гуулин хөгжим хангинуулан баяртайгаар тосож, бөөн хөл хөөрцөг болсонсон.

Тамирчдынхаа амжилтаар бахархах нь зүй ёсны хэрэг. Одоогоор энэ төрөлд “Рио-2016” олимпийн зургаан эрхийг аваад байна. Үлдсэн тэмцээнүүдээс, ялангуяа ирэх онд Монголд болох олимпийн эрх олгох олон улсын тэмцээнээс дутуугаа гүйцээж, бүтэн багаараа Бразилийг зорих түүхэн нөхцөл бүрдээд байна, уг нь.

Эрэгтэйчүүд цөөн хэдхэн эрх авчихаад түүнийг явуулна, үүнийг болиулна хэмээн хэл ам хийдэг байсан үетэй харьцуулбал энэ нь маш том ахиц. Гэтэл олимп дөтлөн ирж яваа энэ үед Монголын чөлөөт бөхийнхөн гэдсэндээ хөлөө хийлцсээр байна.

Өндөр амжилт гарахын хажуугаар адармаатай явдал, ээдрээтэй асуудал мөн ч их холилдож байна даа. Хамгийн наад захын жишээг татвал Азийн АШТ-ий үеэр гарсан визний асуудал.

Зарим тамирчин оролцох ёстой тэмцээндээ хүч сорьж чадалгүй саатуулагдаж, шавь нарынхаа оронд дасгалжуулагчид нь барилдсаныг та санаж буй биз ээ.

Тухайн үед биеийн тамир, спортын байгууллагын зарим удирдлагууд энэ бүхэн болох ёстой зүйл мэт эвлэрч, фэйсбүүкээр дасгалжуулагч нь тамирчныхаа өмнөөс аймшиггүй зориг гарган барилдлаа гэх зэрэг магтан дуулж буйг хараад хачирхаж билээ. Энэ бол спортын ертөнцөд байж болшгүй зүйл.

Үүний дүнд хөөрхий тамирчид л хохирсон. Хуулийн байгууллагуудын мөрдөн шалгалтаар тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх дээрх тамирчдын визний мэдүүлгийг зориуд хуурамч үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд өршөөлийн хуулиар ялаас хэлтэрсэн юм.

Гэвч МЧБХ энэ асуудлаар одоо хүртэл ямар ч мэдэгдэл хийгээгүй байгаа нь хачирхалтай. “Чи буруутай, би буруугүй”... Тэдний ярьдаг зүйл ердөө л энэ. Тамирчин хүний амжилт ямар их үнээр олддогийг мэдсээр байж “арьсаа хамгаалдаг” явцуу үзэлтэй.

Бас нөлөө бүхий зарим дасгалжуулагч нь ямар ч завтай байдаг юм, фэйсбүүкээр хүртэл хэрэлдэж, олны доог тохуу болж амжсан. Уг нь дасгалжуулагч гэдэг шавь нартаа үлгэр дуурайл үзүүлж, хүндлэл хайрыг нь дааж явах учиртайгаа ухамсарламаар л юм.

Сар гаруйн өмнө бас нэг дуулиант хэрэг гарав. “Алтан гран при” олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн ОУХМ Э.Бэхбаяр шагналын мөнгөө алдаж, спортынхон тэр чигээрээ “шок”-нд орсон юм.

Сураг сонсвол үүний цаана хэн нэгний явуулга байсан гэх. Эрэгтэйчүүдийн шигшээ багийг бутаргах гэсэн оролдлого гэж тайлбарлах хүмүүс цөөнгүй.

Ер нь хэзээ, чухам яавал Монголын чөлөөт бөхийн холбоо эв түнжинтэй болох юм бэ? Тэдэнтэй холбоотой, төлөвшсөн хүний оюун ухаанд багтамгүй мэдээлэл нийгмийн сүлжээгээр цацагдах юм.

Нэг нэгнээ хардан сэрдэж, атаархаж, өөрсдийгөө “энхийн цагаан тагтаа” мэтээр хаацайлан дөвчигнөсөөр байтал “Рио-2016” олимп “Тавтай морил” хэмээн хаалга тогшиж байхвий.

Энэ янзаараа эв түнжингүй байвал юун олимпийн медаль манатай. Үүний горыг эрхтэн дархтанууд нь биш, тамирчид л амсана. Чөлөөт бөхийг сонгон амьдралынхоо зорилго болгосон нь тэдний буруу гэж үү.

Угтаа бол хамт олны халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх, гэр бүлээ нэг зорилгын төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр зангидах нь тухайн спортын холбооны ерөнхийлөгчөөс ихээхэн шалтгаална.

Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж та энэ тал дээр ямар арга хэмжээ авч, хэтийн зорилгоо тодорхойлж байна вэ? Та амжилтын үнэ цэнийг сайн мэднэ, бас ялалтын оргилд хүрч үзсэн, ард түмний хайртай аварга хүн.

Харин чөлөөт бөхийн гэр бүлээ эв нэгдэлтэй байлгахын төлөө хийж байгаа тоймтой ажил ер харагдахгүй юм.

Самбо бөхийн дэлхийн аварга, “Женко” Х.Баттулга Монголын жүдо бөхийн холбоог хэрхэн удирдаж, эвт шаазгай буга барьдгийн үлгэрийг харуулж буйг та анзаарч байгаа нь лавтай. Хэн нэгний эрх ашиг, үзэл бодлын зөрчилд тамирчид хэлмэгдэх ёсгүй.

Б.ӨЛЗИЙТОГТОХ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.9.41.75 CHAMD YAMAR HAMAATAI YUM BE? TER JENKO CHINI LUIVARCHIN ZA
103.26.192.163 tuhain hun awyaus tai boh l bol busad hamaa gui shuu chi huuhedee yugar yawuulah chinii l songolt..,
27.123.214.86 Яагаад буруу ухуулга хийгээд байна. Челеет бехеер хилээллэх естой. Гое спортын терел шуу. Монголчууд челеет бехед хайртай.
27.123.214.86 Олзийтогтох оо чи хэний заавраар ийм юм бичээд байгаа юм бэ? Сэтгуулч та нар суулийн уед олимп дехеж байхад хэруул, уруул яс хаясан наад заваан юм аа, еерийн узэл бодлоо тулгасан юм бичих ээ зогсооо!
103.57.92.143 Маш буруу хүүхдүүд одоо сайн бодож байж сонгох ёстой энэ бол сөнөж байгаа спорт шудрага хэлхэд үнэн шүү эцэг эхчүүд сайн бодож ажиглаж сонголтоо хийх ёстой чөлөөт өнгөрсөн зууны дал наяад онд оргил үе байсан одоо дууссан дэлхийн хлбоо хээл хахууль авилгалд идэгдсэн дууссан төрөл зүйл
103.57.92.143 Buruu sh dee sonoj bga sportiig songono gedeg sain sudalj ajiglaj baij songoh estoi sh dee
43.242.243.2 Horchin bashuu. Bi grj uvchilsen tsogtbayar shulga purevbaataraa zailuul tegeed l hugjine
103.26.195.63 Neremjit temtseen zoxioxod xolboo tus dem boloxgui boloxoor ooriinx ni barildaj bsan jingeer ni zoxiodog. Xund jingiin amjilt gargasan tamirchid zoxioxgui bgaa ni xaramsaltai bna
122.201.21.175 Hund jingee yalgaj uzhee bolimoor yum.judogiin holboo tegehgui bhad.hund jinguuded gants gants l tamirchid shigshee bagt baihiin.dood jinguuddee olon hun davharduulj avhiin.tgd temtseen zohiohooroo hungun 4n jingeer zohiono.nerteigeer ni chuluut buhiin hund jind barildah sonirholtoi huuhduud erthen uur turluur hicheelle gj zaralmaar yum.etssiin etsest hairan zaluu nasaa hii demii ureed tamirchid l hohiroh yumda
122.201.21.175 hund jinguudee yalgaj uzej dotooddoo gants neg temtseen zohiohdoo oruulahgui baihiin.esvel hund jinguuded barildah huuhed baival erthen boliod uur turliin hund jind barild gj zaralmaar yum! Etssiin etsest tamirchid hairan zaluu nasaa hii demii urj unguruuj bgamu.judo haana tegj hund jin muu gj yalgaad bn.bodoltsoj uzmeer yum.novshnuud chn
124.158.74.171 ern ene bichsen zvil bvgd vnen shvvdee ter beheegiin mongiig hulgailsan hvn todorhoi sereeter gej hvn baihad yaagaad holboo arag hemjee avahgvi baigaa yum be bvgd tsug yavj baihad neshiin 00-ld gants sereeterl yavj baisan gesen ugaasaa baynmonh sereeter hoyr viznii naimaa hiidegn todorhoi batlagdsan baihad Davgaa avragaa ta yu hiigeed bnaa ene hvmvvsdee arag hemjee avaachee
202.72.245.165 давга аврага л сайн өөрийнхөө толгойгоор удирдал даа хүний үгээр орж явбал цаашид улмал бутарч эвдэрнэ шүү дээ
43.242.243.202 Zaa teed gol boditoi ajil bolgoh ni chuhal. Hunii mahaa urij idej heden tsaas olohoor oort ni yuu ch ogohguu. Bi bi bi avna geel eznees uridaj hunii umluu garaa durehiin yamar hereg bn. Ter hun cine ardaa ger bultei huluu oloh gj temtdej bgaa gedgiig oilgomoor yum.
103.10.21.71 Тун чухал асуудлыг хөндсөн байна. Холбоо 2020 он хүртэл сайн стратеги төлөвлөгөөтэй ч хэрэгжүүлэх тал дээр хангалтгүй байна. Жишээ нь цахим хуудсандаа батлагдсан төлөвлөгөөг бус 2014-2032 он гэсэн ноорог төслийг тавьсан нь хэрэгжилтэнд хэрхэн хандаж байгааг харуулж байна. Уг нь төлөвлөгөөнд зохиогчийн хөндсөн асуудлыг шийдвэрлэх талаар тодорхой тусгасан байдаг.
175.204.178.194 Zuv shdee