Х.Баасансүрэн: Гэгээрэлд хэт тэмүүлэх нь угтаа шунал юм

2015 оны 12 сарын 09

Уншигч-сурвалжлагч Б.БАЯРСАЙХАН


Монголын радиогийн захирал, зохиолч

Бидэрийн Б.Баярсайхан бол орчин цагийн Монголын уран зохиолын ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ахуйлаг донж, дотоод амьсгалтай богино өгүүллэгүүдээрээ хэдийнэ хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн.

Бас ч үгүй 20 орчим жил сэтгүүл зүйн тогоонд “чанагдсан” энэ эрхэм сонины маань “даалгаврыг” уриалгахан биелүүлж, Эрдэнэ зуу хийдийн хамба лам Х.Баасансүрэнтэй ярилцлаа.

Х.Баасансүрэн ламын үг сургаалыг сонсохыг хүсдэг хүмүүсийн хүрээлэл маш өргөжиж байгаа тул тэрбээр Улаанбаатар-Эрдэнэ зуугийн хооронд жим гартал холхидог гэсэн.

“Хэн миний үгийг сонсохыг хүсэж байна, би хэзээд бэлэн” хэмээн ямар ч урилгыг цааргалалгүй хүлээж авдаг тэрбээр нэг хэсэг өөрийгөө сохорчихоосой гэж хүртэл боддог байсан гэнэ лээ.

Эрх чөлөөгөө хязгаарлуулсан хоригдлууд, хорт хавдартай хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд янз бүрийн “өвчтөнүүд”-д сэтгэл зүйн зөвлөгөө өгөхдөө “Хэрэв би юу ч хардаггүй сохор байсан бол энэ хүмүүстэй бүр илүү чин сэтгэлээсээ харилцаж, гаднах байдалд нь бус дотоод ертөнцтэй нь ярилцах байсан болов уу” гэж боддог байжээ. Яасан эгэл даруу, ямар энгүй уужим сэтгэл ийм байдаг юм бол...

Зочид маань хоёр биенээ сайн мэдэхгүй ч гэлээ хүмүүний оршихуйн утга учир хийгээд мөн чанарын тухай эргэцүүлэн бясалгадаг дотоод сэтгэлээрээ агаар нэгтэй болохоор ярилцлага эхнээсээ дуусах хүртэл дулаахан уур амьсгалд өрнөсөн юм.

-“Өнөөдөр” сонины редакцид тантай энд уулзаж байгаадаа баяртай байна. Би өөрөө бурхны шашин шүтдэг.

20 орчим жил сэтгүүлчээр ажиллахдаа дээрхийн гэгээн Далай лам, Японы эзэн хаанаас эхлээд янз бүрийн хүмүүстэй уулзаж байсан.

Хүн болгонд ийм хувь заяа тохиодоггүй болов уу. Ер нь гарсан гариг, төрсөн төөрөг гэдэг зүйл үнэхээр байдаг юм уу. Эсвэл сайн явах санааных гээд хичээхээр болчихдог юм уу?

-Юм болгонд утга учир бий. Үйлийн үрийн ганц зарчим байдаг нь өдий хүртэл туулж ирсэн амьдралын зам мөр бол өөрийн чинь л үйлийн үр гэж. Өөр нэгний үйлийн үр чамд ирээд наалдчихгүй.

Бас хэн нэгнээс үйлийн үрийг нь зээлж авна гэсэн ойлголт байхгүй. Хэрэв тэгж болдогсон бол би хамгийн түрүүнд Бурхан Буддаг шүүхэд өгөх байсан гэж хүмүүст хэлдэг юм. Хэн хэгний үйлийн үрийг нөгөө нь үүрч, цэвэрлэж болдог байсан бол тэр олон гэгээнтэн юу хийж байсан юм бэ гэж шүүмээр.

Яагаад өдий хүртэл дайн дажин намжихгүй, энэ олон хүн өлсгөлөн, өнчрөл хагацал, зовлонд нэрвэгдээд байгаа юм бэ гэж асуумаар санагддаг.

Даанч тийм боломж байхгүй. Бурхан Будда “Хүн болгон өөрийн үйлийн үрээрээ амьдардаг” гэж номлодог.

-“Өөрийн хийсэн үйлийн үрээс зугтах аргагүй. Хүний хийсэн үйлийн үрийг өөрт үсэрнэ гэж айх хэрэггүй. Бас үүрнэ гэж бүү ай” гэсэн сургаал байдаг байх аа?

-Тийм ээ. Өөрөөр хэлбэл, “Найз нь өнөөдөр нүгэл хийчихлээ. Жаахан буян зээлээч, хөгшөөн. Дараа нь төлье” гэж болохгүй. Эсвэл үйлийн үрээ хэн нэгэнд хадгалуулж байгаад сүүлд нь буянаар хүүг нь төлнө гэсэн ойлголт байхгүй.

Гэхдээ энэ бол таны амьдралын өнгөрсөнд хамаарч байгаа зүйл. Ирээдүйд юу болохыг яг тодорхой зурсан бурхны зураг гэж байхгүй.

-Тийм гэж үү. Хүн өөрийн гэсэн зураг төөрөгтэй төрдөг юм болов уу гэж би боддог.

Үе үеийн суут хүмүүс, хутагт хувилгаад, удам дамжсан мундаг бөхчүүдээс харж байхад “Амандаа алтан халбага зууж төрсөн” онцгой хүмүүс байдаг юм шиг ээ.

-Хэрэв тийм бурхны зураг цаанаасаа байдаг юм бол бид юу ч хийхгүй байж болно гэсэн идэвхгүй байдал үүсгэж мэднэ. Ирээдүйд таны амьдрал тийм байж болно гэсэн ерөнхий хандлага байхыг үгүйсгэхгүй.

Нэг ёсондоо ирээдүйд таны өмнө маш олон сонголт байдаг. Буяны зүгт явах 1000 зам байхад бурууд хөтлөх 10 жим байсны нэгийг нь сонгоод явчихаж магадгүй шүү дээ. Энэ талаас нь харвал ирээдүй таны гарт байгаа биз.

Хичээвэл энэ насандаа та гэгээрэлд хүрч болно. Эсрэгээрээ тэр чигтээ тамд унаж ч мэднэ. Тийм сайн сайхан гэр бүлд үр нь болж заяана гэдэг тухайн хүүхдийн үйлийн үр байдаг.

Гэхдээ аав, ээжийн болон хүүхдийн үйлийн үр хоорондоо холилдоно гэсэн ойлголт байхгүй. Буянтай айлд төрсөн хүүхэд тэр чигээрээ буяны үйлийн үрээр амьдарна гэсэн үг биш. Энд бид нэг л зүйлийг сайн ойлгох хэрэгтэй байгаа юм.

“Тэрнээс болж л би зовоод байна. Тэр тэгээгүй бол би сайн сайхан амьдрах байсан” гэж эндүүрдэг хүн олон байдаг. Тийм зүйл огт байхгүй юм шүү.

-Буддын шашныг хамгийн шинжлэх ухаанч шашин гэдэг. Далай багш хэдэн жилийн өмнө сэтгүүлчидтэй уулзах үеэрээ “Би ийм муу зүйл хийсэн тул тийм ном уншуулбал засагдана” гэсэн ойлголт бурхны номонд байхгүй гэж хэлсэн юм.

“Ганжуур”, “Данжуур”-т тэр тухай байдаггүй гэсэн. Гэтэл манай монголчууд өнөөг хүртэл “Би ийм ном уншуулчихвал л болно” гэсэн ойлголттой байсаар байна...

-“Ганжуур” бол Бурхан багшийн үеэл ах Ананд гэдэг хүний протокол шүү дээ. Ананд Буддад шавь орохоосоо өмнө ахын хувиар нэг амлалт авсан байдаг юм. Тэр нь ном айлдахдаа ямагт өөрийг нь хажуудаа байлгахыг хүссэн байдаг.

Гэхдээ Ананд Буддагийн дэргэд хамгийн олон жил байсан гэдэг утгаараа өөрийгөө бусад шавиас нь илүү давуу талтай гэж бодсоор гэгээрээгүй үлдсэн. Тиймээс хожим Буддаг таалал барьсны дараа бурхны шавь нар хуралдаад Анандад итгэл хүлээлгэх, эсэхэд эргэлзсэн.

Гэвч Ананд тэр шөнөдөө гэгээрсэн л дээ. Тэр гэгээрсэн хүний үгийг буулгахдаа “Би ингэж сонслоо” гэж тэмдэглэсэн байдаг юм. “Бурхан Будда тэгж айлдсан” гэж шууд дүгнэж хэлээгүй учраас энэ бол агуу чанар.

Анандын тэмдэглэлд “Энэ ууланд очлоо. Төдөн хүн цугласан байлаа. Тийм нэртэй бодьсэдва босож мөргөөд ингэж асуухад нь Будда ийн хариуллаа” гэж бичсэн байдаг юм.

Гэтэл энэ тэмдэглэлийг тийм зүйлд уншвал сайн гэж ойлговол бодит байдлаас их хол зүйл л дээ.


-Тийм юм байна. Үүнийг мэдэхгүй хүн маш олон шүү дээ. Мухар сүсэгтэй хүмүүсийг бодоход бурхны шашинд харьцангуй бодитой хандахыг хичээдэг би өөрөө ч энэ тухай мэдэхгүй явжээ.

-Харин тийм. Одоо мэдэх, мэдүүлэх хэрэгтэй юм. “Эргэл гороо хийж мөргөснөөс номыг уншсан нь илүү буян шүү. Номыг уншсанаас түүнийг ойлгосон нь илүү буян юм. Түүнийг ойлгосноос өөртөө хэрэгжүүлсэн нь хамгийн том буян шүү” гэж Будда тэнд хэлсэн байдаг.

Сэтгэлээ засаж ном уншуулах гэсэн хүмүүсийг шууд буруутгах аргагүй л дээ. Хүнд сүсэг бишрэл хэрэгтэй. “Ном уншуулахаар сайхан болчихдог юм” гээд байгаа хүний сэтгэлийг бодоод хүссэн номыг нь уншиж өгөх бол тухайн агшинд зөв үйлдэл.

Гагцхүү тухайн хүн номыг уншуулснаар бүх зүйл болчихсон мэтээр ойлгож, цаашид өөрөө илүү хичээе, үйлийн үрийн мөн чанарыг ухаж танья гэхгүй байгаа учраас энэ нь эргээд буруу болчих гээд байдаг.

-Америк, Баруун Европт оюунлаг хүрээнийхэн бурхны шашныг шинжлэх ухаан талаас нь нарийн судалж, Буддын гүн ухааны нууцад нэвтрэхийг, тэндээс амар амгаланг эрэлхийлдэг юм билээ.

Гэтэл нэг хэсэг нь “Бурхны шашин бол хийсвэр, сургаал номлолыг нь ойлгохгүй юм. Харин Христийн шашин бол өөр.

Ертөнцийн эзэн ингэж хэлсэн, тэр бүхэн нь биелсэн” гэдэг. Найзуудын маань дунд ч тийм хүн цөөнгүй бий.

-Бусдыг нь уншиж мэдээгүй байж “Зөвхөн минийх мундаг” гэж болохгүй. Тийм учраас Библи, Коран судрын аль алийг нь би бага сага судалсан л даа. Будда бол хааны хүүхэд байсан.

Өөрт байсан эд хөрөнгө, эрх мэдэл гэх мэт бүх зүйлээ орхиод бусдын сайн сайхны төлөө зорьж, гэгээрсэн хүн. Есүс бол харцын хүү байж байгаад сайн сайхан зүйлд хүрэхийн төлөө зорьсон.

Гэхдээ Библийн судрыг бичсэн Паул тэр хүний эгэл амьдралын тухай бүхнийг авч хаяад, ид шидийн гайхалтай зүйлсийг нь оруулсан байдаг. Энэ мэтээр ялгаа бий л дээ.

Бурхны шашныг өнөөгийн хүмүүст энгийнээр тайлбарлаж ойлгуулах, сургаал номлол нь ийм утга учиртай юм шүү гэдгийг “хөрсөн дээр” нь буулгах шаардлага зайлшгүй тулгараад байна.

Эрт цагт хүмүүс гэгээрэлд хүрэхийг илүүтэй хүсдэг байсан учраас Бурхан Будда сургаал айлдахдаа маш их уянгалуулж, олон эшлэл зүйрлэлээр жишээ татан нэг санаа илэрхийлдэг байсан.

Хэрэв энэ цаг үед Будда ирээд ном айлдвал өнөөгийн хүмүүсийн сэтгэл зүйд тохируулаад товч, тодорхой, арай хурц, шинэлэг байдлаар сургах байсан гэж би итгэдэг. Тиймээс энэ ажлыг өнөөгийн бид хийх ёстой юм.

-Мунхгийн зовлон гэж айхтар юм бий. Гэхдээ үүнээс илүү зовлон бол хүний шунал юм болов уу гэж би боддог. Шунал гээчийг хүн ер нь яаж дарах ёстой вэ?

-Бүх нүгэл хилэнц, нисванис, зовлонгийн хамгийн том шалтгаан бол мунхаг юм. Мунхгаас шунал үүсдэг. Тиймээс мунхгийн зовлон буюу төөрөгдлөөс салах нь чухал. Бид бодит байдлаас дэндүү хол оршдог учраас дуу авиагаар бүхнийг төсөөлж ойлгодог.

Жишээ нь, намайг Баасансүрэн гэдгийг миний таньдаг хүмүүс л мэдэх болохоос бусад нь мэдэхгүй. Хэрэв би Баасансүрэн гэдэг зүгээр л нэг авиа биш, бодит хүн байсан бол Африкт явж байхад ч намайг бүгд таних ёстой болно оо доо. Угтаа уул бол уул биш шүү дээ.

Тэнд мод, ус, амьтан, ургамал, чулуу, шороо гээд олон зүйл бий. Гэтэл бид түүнд уул гэсэн нэр оноогоод ой тойндоо хадгалчихсан. Энэ авианаас эхлээд янз бүрийн бодол үүсдэг. Тэндээс хүсэл, цаашлаад шунал, атаархал, уур уцаар үүсдэг. Хэрэгцээнээсээ илүү зүйл хүсэх тусам улам зовсоор байх болно.

Тиймээс бүх зүйл хоосон гэдгийг мэдээд шуналаа дарж чадсан цагт л тэр хүн баян болох боломжтой. Танд шунал байгаа цагт та хэчнээн сая, тэрбум доллартай байгаад баян хүн биш гэсэн үг. Элбэг баян амьдаръя гэвэл шуналтайгаа тэмц гэж би хүмүүст зөвлөдөг.

Тэгэхийн тулд эхлээд өөрийгөө аливаа бүхэнд шунаж байна гэдэг дутагдлаа хүлээн зөвшөөрөх ёстой. Дараа нь яаж үүнээс салах вэ гэдгээ эрэлхийлж, энэ талаар өөрт нь зааж сургах багшийг олоод, өөрт тохирсон аргаа сонгон тууштай байх хэрэгтэй.

-Нэг үлгэр санаанд орлоо. Нэгэн хааны хүүхэд өвдсөн чинь аз жаргалтай хүний цамц өмсүүлбэл эдгэнэ гэжээ.

Тэр улс даяар аз жаргалтай хүн хайгаад олдохгүй, эрэл шувтарч байтал тамтаггүй ядуу нэгэн гэр бүлийн эр, эм хоёр “Би аз жаргалтай хүн” хэмээн дуулж байхтай таарчээ.

Тэгээд тэдний цамцыг хааны хүүхдэд аваачиж өмсүүлтэл өвчин нь эдгэсэн тухай үлгэр байдаг.

Өнөөгийн нийгэмд хүн болгон бие биентэйгээ юухан дээр ч барьцан, жөтөөрхөж байгаа нь биднийг аз жаргалгүй болгоод байна уу даа гэж анзаардаг юм.

-Яг наадах чинь л байхгүй юу. Өөртөө байхгүйг хүсэх тусам хүн өөрийгөө голж, зовоож байдаг. Тэрийг нь мэддэг учраас рекламныхан ч хүмүүсийн шуналыг яаж хөдөлгөхөө мэддэг.

Угийн царайлаг сайхан хүүхэн нүүрний тос рекламдаж байхад бүсгүйчүүд бүгд түүн шиг болох гээд өнөөхийг худалдаж аваад л байдаг (инээв).

Өөрт байгаа зүйлсээ бид хэзээ анзаардаг вэ гэхээр нүүхдээ мэддэг. Хэчнээн их хөдөлмөр гаргаж, хэдэн сарынхаа цалингаар ямар их “хог” цуглуулснаа нүүхэд л анзаардаг шүү дээ.

Хүний зайлшгүй хэрэгцээний доод түвшин бол өдөрт гурван аяга хоолны мөнгөтэй, биед эвтэйхэн хувцастай, толгой хоргодох дулаан оромжтой байхад болдог юм гэсэн. Үнэндээ дэлхийн тэргүүн баян Билл Гейтс “Би баян юм чинь өдөрт 100 аяга хоол иднэ” гэхгүй.

Тэр хүн хэчнээн мөнгөтэй байлаа гээд алтан орон дээр хажуулаад, таван минутын дараа мөнгөн орон дээр сэлгэж унтана гэж хэзээ ч байхгүй.

Энэ зарчмыг ойлгочихвол бид байгаа зүйлдээ сэтгэл хангалуун болоод, амьдардаг байшин, унадаг машинаа заавал томруулах гээд өөрсдийгөө зовоохын хэрэг үгүй болно.

Олон хүн “Энэ хэдэн хүүхдэд л юм үлдээхийн тулд зүтгэж байна” гэдэг. Тийм байж болох л доо. Үр хүүхдэдээ хэчнээн сайхан юм үлдээлээ гээд тэр сайн хүн болж чадах уу гэдэг маш эргэлзээтэй зүйл.

-Ер нь бол 50, 50 хувьтай л байх. Сайн аавын буянг даагаад, арвижуулдаг үр хүүхэд ч бий. Үрэн таран хийж дуусгах нь ч олон.

Дэлхийн томоохон баячуудын үр хойчдоо үлдээсэн пүүс, компаниуд хамгийн уртдаа 150-200 жил болоод дампуурсан байх юм билээ.

-Хүүхдээ “чоно” болж өссөнийг мэдэхгүй хонин сүрэг үлдээх гээд зовж байгаа хүмүүсийг хараад би гайхдаг. Хэрэв тэр хүүхэд үнэхээр сайн малчин болж өссөн бол аавынхаа үлдээсэн 20 ч бай, 200 ч бай хонийг 2000 болгож үржүүлэх боломжтой.

Үхэхдээ хүртэл аав нь санаа зовохгүй нүд анина. Харин чононд хонь үлдээх гэж буй хүн бол “За, энэ ч одоо хамаг хөрөнгийг минь сүйд хийх байх даа, яана” гэж бодоод эцсийн амьсгал хураахдаа санаа зовсоор дуусна.

-Өнөөгийн манай нийгмийн боловсролын тогтолцоо хүртэл хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлж байна уу даа гэж боддог юм?

-Тийм ээ. Боловсрол гэдгийг зөвхөн тархи руу юм хийх гэж ойлгодог болсон. Одоогийн сургалтын чиг хандлага эго буюу хувь би-г нь дэмжсэн, хүүхдүүдийг “Чи ямагт бусдаас илүү байх ёстой” гэсэн хатуу үзлээр хүмүүжүүлж, ирээдүйн ялалт, ялагдлын амтыг мэдрүүлдэггүй.

Миний хувьд зүрхний боловсролын тухай ярих дуртай. Хэрхэн бусдыг энэрч хайрлах тухай, хүмүүстэй юуг, яаж хуваалцах талаар, өрөөлд хэрхэн талархах тухай хүмүүст зөвлөгөө өгдөг.

-Хүнийг хайрлаж, уучилж сурна гэдэг маш том чадвар гэж би боддог. Миний хувьд өдөр өдрийн нарыг хараад, ийм сайхан тэнгэрийн дор амьдарч байгаадаа хүртэл аз жаргал юм даа гэж талархаж явдаг.

-Зөв шүү дээ. Аливаа зүйлийн сайн сайхныг олж хараад байгаа хүн дотроо ч бас тийм гэгээн, гэрэлтэй байна гэсэн үг. Эсрэгээрээ дандаа болохгүй, бүтэхгүй талыг нь хараад байвал тэр хүний дотор ч мөн тийм байгаагийн илрэл. Ер нь бол аз жаргалтай хүн л аз жаргалыг олж хардаг байх.

Нуулгүй хэлэхэд, надад ямар ч зорилго байхгүй. Гэгээрэлд хэт тэмүүлэх нь ч угтаа шунал юм. Тэрийг л нэг бүтээчих юм сан гэж зорих тусмаа бид одоо цагаа ирээдүйд аваачаад үнэ цэнийг нь үгүй хийдэг. Том зорилго тавиад түүнд хүрэхгүй бол хүн дандаа сэтгэл дундуур байдаг шүү дээ.

Надад тийм зорилго байхгүй учраас би зүгээр л аз жаргалтай амьдардаг. Би өглөө сэрэхдээ, ажилдаа явахдаа, хоолоо идэхдээ, зурагт үзэхдээ, алхахдаа, ярихдаа аз жаргалтай байдаг. Миний аз жаргалын хэмжүүр маш нам дор.

Намайг амьдралдаа хэр их аз жаргалтай байсныг жинлэж үзэх юм бол урсан өнгөрсөн хором мөч бүрээр нь хэмжих учраас тэр шүү дээ. Миний аз жаргалтай өнгөрүүлсэн хором мөчүүд хэдэн хоног, сар, жил байж вэ, гуниг зовлонтой байсан нь хэр их вэ гэдгээр амьдралын минь утга учир хэмжигдэнэ.

Та үнэхээр аз жаргалтай амьдаръя гэж байгаа бол хором мөчүүдийг жаргалтай өнгөрүүлэх нь л чухал.

-Би харин хүнийг аз жаргалтай амьдрахад хэдэн зүйл их чухал юм уу даа гэж боддог. Цаг бусын хагацал үзэхгүй элэг бүтэн, эрүүл саруул, хүссэн зүйлээ хийгээд, амьтан хүнд өр ширгүй байх сан гэж хүсдэг юм.

-Миний хувьд таны бодолтой 100 хувь санал нийлэхгүй байна. Жишээ нь, би яг одоо энд үхэхэд бэлэн байна. Учир нь би хангалттай аз жаргалтай амьдарсан. Тийм хүн л үхэлд хэзээд бэлэн байдаг.

Хэн нэгэн одоо намайг буудахаар ирлээ гэхэд би “За, би бэлэн” гээд эсэргүүцэхгүй үхэж чадна. Надад гэр бүл байхгүй учраас мөнгө хураах шаардлага алга. Миний түрийвч бол бүгдийнх байдаг. Нөгөөтэйгүүр надад ямар ч зовлон бэрхшээл тулгарсан байлаа гэхэд би бүгдийг нь хүлээн зөвшөөрөх сэтгэл зүйн бэлтгэлтэй.

Чадлаараа эсэргүүцээд болохгүй бол зүгээр л хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Энэ бол бууж өгсөн явдал биш. Харин ч бүхнийг хүлээн зөвшөөрснөөр энэ хорвоогийн бүх зовлонгоос ангижирч чадна.

-Та өнөөгийн Монголын энэ нийгмийн дүр төрхийг хараад болж байна, бүтэж байна гэж хэлж чадах уу?

-Чадалгүй яах вэ. Монгол сүйрчихээгүй. Өчнөөн сайн сайхан зүйл манайд байсан, байсаар ч байх болно. Би хамгийн адгийн хог шаар гэгдэх хүмүүсээс хүртэл хайсаар байгаад сайн сайхан чанар олж харахыг хичээдэг. Магадгүй тэр хүмүүст надад байхгүй сайхан чанар олон байж болох шүү дээ.

Гэтэл сайн хүнээс хүртэл муу муухай чанар хайдаг хүн бишгүй. Тийм хүн өөрийгөө бухимдуулж, тэр хэрээрээ нийгэмд сөрөг энерги бий болгохоос цаашгүй. Амны билгээс ашдын билэг гэж монголчууд хэлдэг нь учиртай.

-Би хүний мөн чанарыг хувиршгүй зүйл юм болов уу гэж хардаг. Хэчнээн мундаг сургуульд сураад, ямар сайхан орчинд амьдарч, ажиллалаа гээд адгууслаг чанар нь далд оршсоор байдаг юм байна гэж бодогдох боллоо.

Та энэ талаар ямар бодолтой байдаг вэ. Өнөөдөр хүмүүсийн адгууслаг чанар улам их илэрч байна. Элдэв янзын гэмт хэрэг ч их гарах боллоо?

-Би наадахын чинь эсрэг байр суурьтай байна. Хайрыг мэдэрч, амсаж үзэлгүй бага насаа өнгөрүүлсэн хүмүүс амьдралд алдаж бүдрэх нь их юм байна гэдгийг янз бүрийн газарт, маш олон хүнд лекц уншиж явахдаа би ойлгосон.

Хүний нэгэнт тогтсон зан араншин, буруу дадлыг өөрчлөхөд маш хэцүү. Үүнийг бясалгалаар л хийх боломжтой. Тиймээс нэгэнт оройтсон хойно нь бус, хүний уураг тархины урд хэсэг буюу зан ааш төлөвшдөг тэр хэсгийг хүүхэд байхаас нь зөв хөгжүүлбэл ирээдүйд маш олон хүнийг зөв хүмүүжилтэй болгох юм байна.

Тухайлбал, 7-12, 12-17 настай хүүхдүүдэд зөв дадал зуршил, зөв хүмүүжил, зөв хайрлахын ухааныг сургахад чиглэсэн хөтөлбөр боловсруулаад, дунд сургуулиудад туршихаар болж байгаа.

Нийгэм гэр бүлээс, гэр бүл хувь хүнээс бүрддэг. Тиймээс өөрчлөлтийг өөрөөсөө эхэлье гэж зорьсон. Нэг хүнд ч гэсэн ухаарал өгч чадвал тухайн нэг ертөнцийг аварч байгаа хэрэг гэж бурхны номонд үздэг учраас би чаддаг зүйлээрээ хүмүүст туслахыг хичээдэг.

Гэгээрэл бясалгалын зам мөрөөр хэд хэдэн хүний алтан амийг аварсан тохиолдол ч бий. Ганц хүн ганцдахгүй, сайн сайхан зүйлийн үр таривал тэр нь эргээд олон хүнд эергээр нөлөөлдгийг өөрийн биеэр харлаа.

Х.Баасансүрэн лам дуугаар ямар ч хүний бодол санаанд эергээр нөлөөлж болохыг олон жишээн дээр харсан гэдэг. Дууг чин сэтгэлээсээ дуулахын гайхамшгийг тэрбээр “Орчлонг хайрлаарай” бүтээлээр дамжуулан олон хүний сэтгэл зүрх, мэдрэмжинд ухаарал болгон илгээсэн. Улаанбаатар, Хархорины замд тэр 60 гаруй дуу дуулаад л зорьсон газраа хүрчихдэг гэсэн.

Тэмдэглэсэн Л.ГАНЧИМЭГ

 

 Х.Баасансүрэн: Гэгээрэлд хэт тэмүүлэх нь угтаа шунал юм

 

 Уншигч-сурвалжлагч Б.БАЯРСАЙХАН

Монголын радиогийн захирал, зохиолч

Бидэрийн Б.Баярсайхан бол орчин цагийн Монголын уран зохиолын ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ахуйлаг донж, дотоод амьсгалтай богино өгүүллэгүүдээрээ хэдийнэ хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн. Бас ч үгүй 20 орчим жил сэтгүүл зүйн тогоонд “чанагдсан” энэ эрхэм сонины маань “даалгаврыг” уриалгахан биелүүлж, Эрдэнэ зуу хийдийн хамба лам Х.Баасансүрэнтэй ярилцлаа.

Х.Баасансүрэн ламын үг сургаалыг сонсохыг хүсдэг хүмүүсийн хүрээлэл маш өргөжиж байгаа тул тэрбээр Улаанбаатар-Эрдэнэ зуугийн хооронд жим гартал холхидог гэсэн. “Хэн миний үгийг сонсохыг хүсэж байна, би хэзээд бэлэн” хэмээн ямар ч урилгыг цааргалалгүй хүлээж авдаг тэрбээр нэг хэсэг өөрийгөө сохорчихоосой гэж хүртэл боддог байсан гэнэ лээ. Эрх чөлөөгөө хязгаарлуулсан хоригдлууд, хорт хавдартай хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд янз бүрийн “өвчтөнүүд”-д сэтгэл зүйн зөвлөгөө өгөхдөө “Хэрэв би юу ч хардаггүй сохор байсан бол энэ хүмүүстэй бүр илүү чин сэтгэлээсээ харилцаж, гаднах байдалд нь бус дотоод ертөнцтэй нь ярилцах байсан болов уу” гэж боддог байжээ. Яасан эгэл даруу, ямар энгүй уужим сэтгэл ийм байдаг юм бол...

Зочид маань хоёр биенээ сайн мэдэхгүй ч гэлээ хүмүүний оршихуйн утга учир хийгээд мөн чанарын тухай эргэцүүлэн бясалгадаг дотоод сэтгэлээрээ агаар нэгтэй болохоор ярилцлага эхнээсээ дуусах хүртэл дулаахан уур амьсгалд өрнөсөн юм.

-“Өнөөдөр” сонины редакцид тантай энд уулзаж байгаадаа баяртай байна. Би өөрөө бурхны шашин шүтдэг. 20 орчим жил сэтгүүлчээр ажиллахдаа дээрхийн гэгээн Далай лам, Японы эзэн хаанаас эхлээд янз бүрийн хүмүүстэй уулзаж байсан. Хүн болгонд ийм хувь заяа тохиодоггүй болов уу. Ер нь гарсан гариг, төрсөн төөрөг гэдэг зүйл үнэхээр байдаг юм уу. Эсвэл сайн явах санааных гээд хичээхээр болчихдог юм уу?

-Юм болгонд утга учир бий. Үйлийн үрийн ганц зарчим байдаг нь өдий хүртэл туулж ирсэн амьдралын зам мөр бол өөрийн чинь л үйлийн үр гэж. Өөр нэгний үйлийн үр чамд ирээд наалдчихгүй. Бас хэн нэгнээс үйлийн үрийг нь зээлж авна гэсэн ойлголт байхгүй. Хэрэв тэгж болдогсон бол би хамгийн түрүүнд Бурхан Буддаг шүүхэд өгөх байсан гэж хүмүүст хэлдэг юм. Хэн хэгний үйлийн үрийг нөгөө нь үүрч, цэвэрлэж болдог байсан бол тэр олон гэгээнтэн юу хийж байсан юм бэ гэж шүүмээр. Яагаад өдий хүртэл дайн дажин намжихгүй, энэ олон хүн өлсгөлөн, өнчрөл хагацал, зовлонд нэрвэгдээд байгаа юм бэ гэж асуумаар санагддаг. Даанч тийм боломж байхгүй. Бурхан Будда “Хүн болгон өөрийн үйлийн үрээрээ амьдардаг” гэж номлодог.

-“Өөрийн хийсэн үйлийн үрээс зугтах аргагүй. Хүний хийсэн үйлийн үрийг өөрт үсэрнэ гэж айх хэрэггүй. Бас үүрнэ гэж бүү ай” гэсэн сургаал байдаг байх аа?

-Тийм ээ. Өөрөөр хэлбэл, “Найз нь өнөөдөр нүгэл хийчихлээ. Жаахан буян зээлээч, хөгшөөн. Дараа нь төлье” гэж болохгүй. Эсвэл үйлийн үрээ хэн нэгэнд хадгалуулж байгаад сүүлд нь буянаар хүүг нь төлнө гэсэн ойлголт байхгүй. Гэхдээ энэ бол таны амьдралын өнгөрсөнд хамаарч байгаа зүйл. Ирээдүйд юу болохыг яг тодорхой зурсан бурхны зураг гэж байхгүй.

-Тийм гэж үү. Хүн өөрийн гэсэн зураг төөрөгтэй төрдөг юм болов уу гэж би боддог. Үе үеийн суут хүмүүс, хутагт хувилгаад, удам дамжсан мундаг бөхчүүдээс харж байхад “Амандаа алтан халбага зууж төрсөн” онцгой хүмүүс байдаг юм шиг ээ.

-Хэрэв тийм бурхны зураг цаанаасаа байдаг юм бол бид юу ч хийхгүй байж болно гэсэн идэвхгүй байдал үүсгэж мэднэ. Ирээдүйд таны амьдрал тийм байж болно гэсэн ерөнхий хандлага байхыг үгүйсгэхгүй. Нэг ёсондоо ирээдүйд таны өмнө маш олон сонголт байдаг. Буяны зүгт явах 1000 зам байхад бурууд хөтлөх 10 жим байсны нэгийг нь сонгоод явчихаж магадгүй шүү дээ. Энэ талаас нь харвал ирээдүй таны гарт байгаа биз. Хичээвэл энэ насандаа та гэгээрэлд хүрч болно. Эсрэгээрээ тэр чигтээ тамд унаж ч мэднэ. Тийм сайн сайхан гэр бүлд үр нь болж заяана гэдэг тухайн хүүхдийн үйлийн үр байдаг. Гэхдээ аав, ээжийн болон хүүхдийн үйлийн үр хоорондоо холилдоно гэсэн ойлголт байхгүй. Буянтай айлд төрсөн хүүхэд тэр чигээрээ буяны үйлийн үрээр амьдарна гэсэн үг биш. Энд бид нэг л зүйлийг сайн ойлгох хэрэгтэй байгаа юм. “Тэрнээс болж л би зовоод байна. Тэр тэгээгүй бол би сайн сайхан амьдрах байсан” гэж эндүүрдэг хүн олон байдаг. Тийм зүйл огт байхгүй юм шүү.

-Буддын шашныг хамгийн шинжлэх ухаанч шашин гэдэг. Далай багш хэдэн жилийн өмнө сэтгүүлчидтэй уулзах үеэрээ “Би ийм муу зүйл хийсэн тул тийм ном уншуулбал засагдана” гэсэн ойлголт бурхны номонд байхгүй гэж хэлсэн юм. “Ганжуур”, “Данжуур”-т тэр тухай байдаггүй гэсэн. Гэтэл манай монголчууд өнөөг хүртэл “Би ийм ном уншуулчихвал л болно” гэсэн ойлголттой байсаар байна...

-“Ганжуур” бол Бурхан багшийн үеэл ах Ананд гэдэг хүний протокол шүү дээ. Ананд Буддад шавь орохоосоо өмнө ахын хувиар нэг амлалт авсан байдаг юм. Тэр нь ном айлдахдаа ямагт өөрийг нь хажуудаа байлгахыг хүссэн байдаг. Гэхдээ Ананд Буддагийн дэргэд хамгийн олон жил байсан гэдэг утгаараа өөрийгөө бусад шавиас нь илүү давуу талтай гэж бодсоор гэгээрээгүй үлдсэн. Тиймээс хожим Буддаг таалал барьсны дараа бурхны шавь нар хуралдаад Анандад итгэл хүлээлгэх, эсэхэд эргэлзсэн. Гэвч Ананд тэр шөнөдөө гэгээрсэн л дээ. Тэр гэгээрсэн хүний үгийг буулгахдаа “Би ингэж сонслоо” гэж тэмдэглэсэн байдаг юм. “Бурхан Будда тэгж айлдсан” гэж шууд дүгнэж хэлээгүй учраас энэ бол агуу чанар. Анандын тэмдэглэлд “Энэ ууланд очлоо. Төдөн хүн цугласан байлаа. Тийм нэртэй бодьсэдва босож мөргөөд ингэж асуухад нь Будда ийн хариуллаа” гэж бичсэн байдаг юм. Гэтэл энэ тэмдэглэлийг тийм зүйлд уншвал сайн гэж ойлговол бодит байдлаас их хол зүйл л дээ.

-Тийм юм байна. Үүнийг мэдэхгүй хүн маш олон шүү дээ. Мухар сүсэгтэй хүмүүсийг бодоход бурхны шашинд харьцангуй бодитой хандахыг хичээдэг би өөрөө ч энэ тухай мэдэхгүй явжээ.

-Харин тийм. Одоо мэдэх, мэдүүлэх хэрэгтэй юм. “Эргэл гороо хийж мөргөснөөс номыг уншсан нь илүү буян шүү. Номыг уншсанаас түүнийг ойлгосон нь илүү буян юм. Түүнийг ойлгосноос өөртөө хэрэгжүүлсэн нь хамгийн том буян шүү” гэж Будда тэнд хэлсэн байдаг.

Сэтгэлээ засаж ном уншуулах гэсэн хүмүүсийг шууд буруутгах аргагүй л дээ. Хүнд сүсэг бишрэл хэрэгтэй. “Ном уншуулахаар сайхан болчихдог юм” гээд байгаа хүний сэтгэлийг бодоод хүссэн номыг нь уншиж өгөх бол тухайн агшинд зөв үйлдэл. Гагцхүү тухайн хүн номыг уншуулснаар бүх зүйл болчихсон мэтээр ойлгож, цаашид өөрөө илүү хичээе, үйлийн үрийн мөн чанарыг ухаж танья гэхгүй байгаа учраас энэ нь эргээд буруу болчих гээд байдаг.

-Америк, Баруун Европт оюунлаг хүрээнийхэн бурхны шашныг шинжлэх ухаан талаас нь нарийн судалж, Буддын гүн ухааны нууцад нэвтрэхийг, тэндээс амар амгаланг эрэлхийлдэг юм билээ. Гэтэл нэг хэсэг нь “Бурхны шашин бол хийсвэр, сургаал номлолыг нь ойлгохгүй юм. Харин Христийн шашин бол өөр. Ертөнцийн эзэн ингэж хэлсэн, тэр бүхэн нь биелсэн” гэдэг. Найзуудын маань дунд ч тийм хүн цөөнгүй бий.

-Бусдыг нь уншиж мэдээгүй байж “Зөвхөн минийх мундаг” гэж болохгүй. Тийм учраас Библи, Коран судрын аль алийг нь би бага сага судалсан л даа. Будда бол хааны хүүхэд байсан. Өөрт байсан эд хөрөнгө, эрх мэдэл гэх мэт бүх зүйлээ орхиод бусдын сайн сайхны төлөө зорьж, гэгээрсэн хүн. Есүс бол харцын хүү байж байгаад сайн сайхан зүйлд хүрэхийн төлөө зорьсон. Гэхдээ Библийн судрыг бичсэн Паул тэр хүний эгэл амьдралын тухай бүхнийг авч хаяад, ид шидийн гайхалтай зүйлсийг нь оруулсан байдаг. Энэ мэтээр ялгаа бий л дээ. Бурхны шашныг өнөөгийн хүмүүст энгийнээр тайлбарлаж ойлгуулах, сургаал номлол нь ийм утга учиртай юм шүү гэдгийг “хөрсөн дээр” нь буулгах шаардлага зайлшгүй тулгараад байна. Эрт цагт хүмүүс гэгээрэлд хүрэхийг илүүтэй хүсдэг байсан учраас Бурхан Будда сургаал айлдахдаа маш их уянгалуулж, олон эшлэл зүйрлэлээр жишээ татан нэг санаа илэрхийлдэг байсан. Хэрэв энэ цаг үед Будда ирээд ном айлдвал өнөөгийн хүмүүсийн сэтгэл зүйд тохируулаад товч, тодорхой, арай хурц, шинэлэг байдлаар сургах байсан гэж би итгэдэг. Тиймээс энэ ажлыг өнөөгийн бид хийх ёстой юм.

-Мунхгийн зовлон гэж айхтар юм бий. Гэхдээ үүнээс илүү зовлон бол хүний шунал юм болов уу гэж би боддог. Шунал гээчийг хүн ер нь яаж дарах ёстой вэ?

-Бүх нүгэл хилэнц, нисванис, зовлонгийн хамгийн том шалтгаан бол мунхаг юм. Мунхгаас шунал үүсдэг. Тиймээс мунхгийн зовлон буюу төөрөгдлөөс салах нь чухал. Бид бодит байдлаас дэндүү хол оршдог учраас дуу авиагаар бүхнийг төсөөлж ойлгодог. Жишээ нь, намайг Баасансүрэн гэдгийг миний таньдаг хүмүүс л мэдэх болохоос бусад нь мэдэхгүй. Хэрэв би Баасансүрэн гэдэг зүгээр л нэг авиа биш, бодит хүн байсан бол Африкт явж байхад ч намайг бүгд таних ёстой болно оо доо. Угтаа уул бол уул биш шүү дээ. Тэнд мод, ус, амьтан, ургамал, чулуу, шороо гээд олон зүйл бий. Гэтэл бид түүнд уул гэсэн нэр оноогоод ой тойндоо хадгалчихсан. Энэ авианаас эхлээд янз бүрийн бодол үүсдэг. Тэндээс хүсэл, цаашлаад шунал, атаархал, уур уцаар үүсдэг. Хэрэгцээнээсээ илүү зүйл хүсэх тусам улам зовсоор байх болно. Тиймээс бүх зүйл хоосон гэдгийг мэдээд шуналаа дарж чадсан цагт л тэр хүн баян болох боломжтой. Танд шунал байгаа цагт та хэчнээн сая, тэрбум доллартай байгаад баян хүн биш гэсэн үг. Элбэг баян амьдаръя гэвэл шуналтайгаа тэмц гэж би хүмүүст зөвлөдөг. Тэгэхийн тулд эхлээд өөрийгөө аливаа бүхэнд шунаж байна гэдэг дутагдлаа хүлээн зөвшөөрөх ёстой. Дараа нь яаж үүнээс салах вэ гэдгээ эрэлхийлж, энэ талаар өөрт нь зааж сургах багшийг олоод, өөрт тохирсон аргаа сонгон тууштай байх хэрэгтэй.

-Нэг үлгэр санаанд орлоо. Нэгэн хааны хүүхэд өвдсөн чинь аз жаргалтай хүний цамц өмсүүлбэл эдгэнэ гэжээ. Тэр улс даяар аз жаргалтай хүн хайгаад олдохгүй, эрэл шувтарч байтал тамтаггүй ядуу нэгэн гэр бүлийн эр, эм хоёр “Би аз жаргалтай хүн” хэмээн дуулж байхтай таарчээ. Тэгээд тэдний цамцыг хааны хүүхдэд аваачиж өмсүүлтэл өвчин нь эдгэсэн тухай үлгэр байдаг. Өнөөгийн нийгэмд хүн болгон бие биентэйгээ юухан дээр ч барьцан, жөтөөрхөж байгаа нь биднийг аз жаргалгүй болгоод байна уу даа гэж анзаардаг юм.

-Яг наадах чинь л байхгүй юу. Өөртөө байхгүйг хүсэх тусам хүн өөрийгөө голж, зовоож байдаг. Тэрийг нь мэддэг учраас рекламныхан ч хүмүүсийн шуналыг яаж хөдөлгөхөө мэддэг. Угийн царайлаг сайхан хүүхэн нүүрний тос рекламдаж байхад бүсгүйчүүд бүгд түүн шиг болох гээд өнөөхийг худалдаж аваад л байдаг (инээв). Өөрт байгаа зүйлсээ бид хэзээ анзаардаг вэ гэхээр нүүхдээ мэддэг. Хэчнээн их хөдөлмөр гаргаж, хэдэн сарынхаа цалингаар ямар их “хог” цуглуулснаа нүүхэд л анзаардаг шүү дээ. Хүний зайлшгүй хэрэгцээний доод түвшин бол өдөрт гурван аяга хоолны мөнгөтэй, биед эвтэйхэн хувцастай, толгой хоргодох дулаан оромжтой байхад болдог юм гэсэн. Үнэндээ дэлхийн тэргүүн баян Билл Гейтс “Би баян юм чинь өдөрт 100 аяга хоол иднэ” гэхгүй. Тэр хүн хэчнээн мөнгөтэй байлаа гээд алтан орон дээр хажуулаад, таван минутын дараа мөнгөн орон дээр сэлгэж унтана гэж хэзээ ч байхгүй. Энэ зарчмыг ойлгочихвол бид байгаа зүйлдээ сэтгэл хангалуун болоод, амьдардаг байшин, унадаг машинаа заавал томруулах гээд өөрсдийгөө зовоохын хэрэг үгүй болно. Олон хүн “Энэ хэдэн хүүхдэд л юм үлдээхийн тулд зүтгэж байна” гэдэг. Тийм байж болох л доо. Үр хүүхдэдээ хэчнээн сайхан юм үлдээлээ гээд тэр сайн хүн болж чадах уу гэдэг маш эргэлзээтэй зүйл.

-Ер нь бол 50, 50 хувьтай л байх. Сайн аавын буянг даагаад, арвижуулдаг үр хүүхэд ч бий. Үрэн таран хийж дуусгах нь ч олон. Дэлхийн томоохон баячуудын үр хойчдоо үлдээсэн пүүс, компаниуд хамгийн уртдаа 150-200 жил болоод дампуурсан байх юм билээ.

-Хүүхдээ “чоно” болж өссөнийг мэдэхгүй хонин сүрэг үлдээх гээд зовж байгаа хүмүүсийг хараад би гайхдаг. Хэрэв тэр хүүхэд үнэхээр сайн малчин болж өссөн бол аавынхаа үлдээсэн 20 ч бай, 200 ч бай хонийг 2000 болгож үржүүлэх боломжтой. Үхэхдээ хүртэл аав нь санаа зовохгүй нүд анина. Харин чононд хонь үлдээх гэж буй хүн бол “За, энэ ч одоо хамаг хөрөнгийг минь сүйд хийх байх даа, яана” гэж бодоод эцсийн амьсгал хураахдаа санаа зовсоор дуусна.

-Өнөөгийн манай нийгмийн боловсролын тогтолцоо хүртэл хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлж байна уу даа гэж боддог юм?

-Тийм ээ. Боловсрол гэдгийг зөвхөн тархи руу юм хийх гэж ойлгодог болсон. Одоогийн сургалтын чиг хандлага эго буюу хувь би-г нь дэмжсэн, хүүхдүүдийг “Чи ямагт бусдаас илүү байх ёстой” гэсэн хатуу үзлээр хүмүүжүүлж, ирээдүйн ялалт, ялагдлын амтыг мэдрүүлдэггүй. Миний хувьд зүрхний боловсролын тухай ярих дуртай. Хэрхэн бусдыг энэрч хайрлах тухай, хүмүүстэй юуг, яаж хуваалцах талаар, өрөөлд хэрхэн талархах тухай хүмүүст зөвлөгөө өгдөг.

-Хүнийг хайрлаж, уучилж сурна гэдэг маш том чадвар гэж би боддог. Миний хувьд өдөр өдрийн нарыг хараад, ийм сайхан тэнгэрийн дор амьдарч байгаадаа хүртэл аз жаргал юм даа гэж талархаж явдаг.

-Зөв шүү дээ. Аливаа зүйлийн сайн сайхныг олж хараад байгаа хүн дотроо ч бас тийм гэгээн, гэрэлтэй байна гэсэн үг. Эсрэгээрээ дандаа болохгүй, бүтэхгүй талыг нь хараад байвал тэр хүний дотор ч мөн тийм байгаагийн илрэл. Ер нь бол аз жаргалтай хүн л аз жаргалыг олж хардаг байх. Нуулгүй хэлэхэд, надад ямар ч зорилго байхгүй. Гэгээрэлд хэт тэмүүлэх нь ч угтаа шунал юм. Тэрийг л нэг бүтээчих юм сан гэж зорих тусмаа бид одоо цагаа ирээдүйд аваачаад үнэ цэнийг нь үгүй хийдэг. Том зорилго тавиад түүнд хүрэхгүй бол хүн дандаа сэтгэл дундуур байдаг шүү дээ. Надад тийм зорилго байхгүй учраас би зүгээр л аз жаргалтай амьдардаг. Би өглөө сэрэхдээ, ажилдаа явахдаа, хоолоо идэхдээ, зурагт үзэхдээ, алхахдаа, ярихдаа аз жаргалтай байдаг. Миний аз жаргалын хэмжүүр маш нам дор. Намайг амьдралдаа хэр их аз жаргалтай байсныг жинлэж үзэх юм бол урсан өнгөрсөн хором мөч бүрээр нь хэмжих учраас тэр шүү дээ. Миний аз жаргалтай өнгөрүүлсэн хором мөчүүд хэдэн хоног, сар, жил байж вэ, гуниг зовлонтой байсан нь хэр их вэ гэдгээр амьдралын минь утга учир хэмжигдэнэ. Та үнэхээр аз жаргалтай амьдаръя гэж байгаа бол хором мөчүүдийг жаргалтай өнгөрүүлэх нь л чухал.

-Би харин хүнийг аз жаргалтай амьдрахад хэдэн зүйл их чухал юм уу даа гэж боддог. Цаг бусын хагацал үзэхгүй элэг бүтэн, эрүүл саруул, хүссэн зүйлээ хийгээд, амьтан хүнд өр ширгүй байх сан гэж хүсдэг юм.

-Миний хувьд таны бодолтой 100 хувь санал нийлэхгүй байна. Жишээ нь, би яг одоо энд үхэхэд бэлэн байна. Учир нь би хангалттай аз жаргалтай амьдарсан. Тийм хүн л үхэлд хэзээд бэлэн байдаг. Хэн нэгэн одоо намайг буудахаар ирлээ гэхэд би “За, би бэлэн” гээд эсэргүүцэхгүй үхэж чадна. Надад гэр бүл байхгүй учраас мөнгө хураах шаардлага алга. Миний түрийвч бол бүгдийнх байдаг. Нөгөөтэйгүүр надад ямар ч зовлон бэрхшээл тулгарсан байлаа гэхэд би бүгдийг нь хүлээн зөвшөөрөх сэтгэл зүйн бэлтгэлтэй. Чадлаараа эсэргүүцээд болохгүй бол зүгээр л хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Энэ бол бууж өгсөн явдал биш. Харин ч бүхнийг хүлээн зөвшөөрснөөр энэ хорвоогийн бүх зовлонгоос ангижирч чадна.

-Та өнөөгийн Монголын энэ нийгмийн дүр төрхийг хараад болж байна, бүтэж байна гэж хэлж чадах уу?

-Чадалгүй яах вэ. Монгол сүйрчихээгүй. Өчнөөн сайн сайхан зүйл манайд байсан, байсаар ч байх болно. Би хамгийн адгийн хог шаар гэгдэх хүмүүсээс хүртэл хайсаар байгаад сайн сайхан чанар олж харахыг хичээдэг. Магадгүй тэр хүмүүст надад байхгүй сайхан чанар олон байж болох шүү дээ. Гэтэл сайн хүнээс хүртэл муу муухай чанар хайдаг хүн бишгүй. Тийм хүн өөрийгөө бухимдуулж, тэр хэрээрээ нийгэмд сөрөг энерги бий болгохоос цаашгүй. Амны билгээс ашдын билэг гэж монголчууд хэлдэг нь учиртай.

-Би хүний мөн чанарыг хувиршгүй зүйл юм болов уу гэж хардаг. Хэчнээн мундаг сургуульд сураад, ямар сайхан орчинд амьдарч, ажиллалаа гээд адгууслаг чанар нь далд оршсоор байдаг юм байна гэж бодогдох боллоо. Та энэ талаар ямар бодолтой байдаг вэ. Өнөөдөр хүмүүсийн адгууслаг чанар улам их илэрч байна. Элдэв янзын гэмт хэрэг ч их гарах боллоо?

-Би наадахын чинь эсрэг байр суурьтай байна. Хайрыг мэдэрч, амсаж үзэлгүй бага насаа өнгөрүүлсэн хүмүүс амьдралд алдаж бүдрэх нь их юм байна гэдгийг янз бүрийн газарт, маш олон хүнд лекц уншиж явахдаа би ойлгосон. Хүний нэгэнт тогтсон зан араншин, буруу дадлыг өөрчлөхөд маш хэцүү. Үүнийг бясалгалаар л хийх боломжтой. Тиймээс нэгэнт оройтсон хойно нь бус, хүний уураг тархины урд хэсэг буюу зан ааш төлөвшдөг тэр хэсгийг хүүхэд байхаас нь зөв хөгжүүлбэл ирээдүйд маш олон хүнийг зөв хүмүүжилтэй болгох юм байна. Тухайлбал, 7-12, 12-17 настай хүүхдүүдэд зөв дадал зуршил, зөв хүмүүжил, зөв хайрлахын ухааныг сургахад чиглэсэн хөтөлбөр боловсруулаад, дунд сургуулиудад туршихаар болж байгаа. Нийгэм гэр бүлээс, гэр бүл хувь хүнээс бүрддэг. Тиймээс өөрчлөлтийг өөрөөсөө эхэлье гэж зорьсон. Нэг хүнд ч гэсэн ухаарал өгч чадвал тухайн нэг ертөнцийг аварч байгаа хэрэг гэж бурхны номонд үздэг учраас би чаддаг зүйлээрээ хүмүүст туслахыг хичээдэг. Гэгээрэл бясалгалын зам мөрөөр хэд хэдэн хүний алтан амийг аварсан тохиолдол ч бий. Ганц хүн ганцдахгүй, сайн сайхан зүйлийн үр таривал тэр нь эргээд олон хүнд эергээр нөлөөлдгийг өөрийн биеэр харлаа.

Х.Баасансүрэн лам дуугаар ямар ч хүний бодол санаанд эергээр нөлөөлж болохыг олон жишээн дээр харсан гэдэг. Дууг чин сэтгэлээсээ дуулахын гайхамшгийг тэрбээр “Орчлонг хайрлаарай” бүтээлээр дамжуулан олон хүний сэтгэл зүрх, мэдрэмжинд ухаарал болгон илгээсэн. Улаанбаатар, Хархорины замд тэр 60 гаруй дуу дуулаад л зорьсон газраа хүрчихдэг гэсэн.

Тэмдэглэсэн Л.ГАНЧИМЭГ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.26.195.158 Хүнд юм бодогдуулахаар л хэлсэн байна. Харин энэ сэтгүүлч яагаад ярилцлагыг нь 2 удаа оруулчихсан юм бол доо.
43.242.243.240 Mash saihan yariltslaga bna.