Гар доорх материалаар автомашины гэрэл өнгөлөх хялбар арга

2015 оны 11 сарын 21

Автомашины аюулгүй байдалд гэрлийн тусгал багагүй нөлөөтэй. Гэтэл бохирдлоос болоод тусгал нь муудах бэрхшээл жолооч бидэнд түгээмэл тулгардаг. Тэр бүр засварын газарт очиж өнгөлүүлж, эсвэл цэвэрлэгч бүтээгдэхүүн авч хэрэглэж чаддаггүй. Ялангуяа манай орны эрс тэс уур амьсгал их гэрлийн гадаргуу амархан бохирддог. Харин бид танд гарын доорх материал ашиглан, хямд төсөр аргаар гэрлээ цэвэрлэх аргыг танилцуулъя.

Үүний тулд танд ердөө шүдний оо, халуун ус хоёр л хэрэгтэй. Шүдний оогоо машиныхаа их гэрэл дээр түрхэж сайтар үрнэ. Тэгээд халуун усаар түрхсэн оогоо угааж арилгаад л болоо. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД