Л.Мэк: Тунгаа “Чингисийн цавчилт”-аа хийгээсэй

2015 оны 11 сарын 20

One Championship”-ийн гадаад харилцааны албаны ерөнхий захирал Л.Мэк саяхан манай улсад айлчилсан юм. Энэ үеэр түүнтэй ярилцлаа.

-Ж.Нарантунгалаг “One Championship”-д тулалдаж эхэлснээс хойш монголчууд танай холбоог мэддэг болсон гэхэд хилсдэхгүй. Та манай улсад ямар ажлаар ирсэн бэ?

- Танай улсын тамирчид хоёр жилийн өмнөөс манай холбоонд тулалдаж эхэлсэн. “One Championship”-ийн нэр хүнд өдрөөс өдөрт дэлхийд алдаршиж байна. Үүнд дэлхийн аварга Ж.Нарантунгалагийн үүрэг, оролцоо их байгааг онцолмоор байна. Түүний Гафуровтой хийх тулааны билет хэдхэн өдрийн дотор борлогдож дууссан. Тулааныг нь маш олон хүн тэсч ядан хүлээж байгаа бололтой. Би танай улсад анх удаагаа айлчилж байна. “One Championship”-ийг монголчуудад таниулах, танай улсын холимог тулааны тамирчидтай уулзах зорилготой ирлээ.

-Манай улсад холимог тулааны хөгжил хэр байна вэ?

-Үнэнийг хэлэхэд тийм ч өндөр хөгжиж амжаагүй байна. Мэргэжлийн холбоогүй, дотоодод тэмцээн цөөн болдог нь үүнд нөлөөлж байгаа нь мэдээж. Цаашид төр засгаас сайн дэмжиж, мэргэжлийн холбоо, клуб байгуулах нь чухал.

-Орон орны тамирчид өөрсдийн гэсэн тулааны онцлогтой. Манай тамирчид бусдаасаа юугаар ялгардаг вэ?

-Монгол тулаанчид олон төрлийн спортын суурийг бага наснаасаа эзэмшдэг. Үндэсний бөх, жүдо, чөлөөтөөр барилдаж, бокс, жиү-жицүгээр ноцолдож өсдөг болохоор өрсөлдөгчийнхөө эсрэг олон хувилбараар тулалддаг. Өөрийн гэсэн тулааны өвөрмөц онцлогтой монгол тамирчин олон бий. Үүний нэг нь Ж.Нарантунгалаг. Түүний “Чингис цавчилт” гэж нэрлэгдсэн алдарт өшиглөлтийнх нь бичлэгийг нь анх үзээд би лав алмайрсан. Одоо ч гэсэн завтай үедээ тэр бичлэгийг үзэх дуртай. Гафуровын эсрэг тэр өшиглөлтөө хийгээсэй гэж би төдийгүй олон хөгжөөн дэмжигчид хүсч байгаа нь дамжиггүй.

-Ж.Нарантунгалаг аваргын бүсээ хамгаалах тулаан хийх өдөр манай Б.Бүрэнзориг анхны тоглолтоо хийнэ. Цаашид танай холбоонд манай улсаас илүү олон тамирчин өрсөлдөх боломж бий юү?

-Байлгүй яах вэ. Одоогоор манай холбоонд тоглох үүдийг нь Ж.Нарантунгалаг, Б.Бүрэнзориг нар нээж байна. Ирэх жилээс холбоондоо нэмж 2-3 тамирчин тоглуулахаар сонирхож байна. Одоо нэрийг нь хэлээд дэмий байх. Бүр тодорхой болохоор нь хэлнэ ээ.

Б.Буяндалай

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
182.160.35.239 bvren zorig barildaan muu ym sanagdlaa oroo barildaj chadadgvi ym barildaj chaddag hvni oodos zodoldoh arga barilig sudlaad sain vzeh bailgvi dee amjilt
103.229.121.87 Бүрэнзориг бол арай болоогүй байна лээ
202.131.234.166 butenzorig arai l denduu hojigdson shuu
220.191.168.20 Mongolchuud zodoondoo sain. Buteeh urlah yumadaa mash muu.