Ш.БААТАР: МОНГОЛ СУДЛАЛ МӨХЛИЙН ИРМЭГ ДЭЭР БАЙНА

2015 оны 11 сарын 18

Мэдээллийн технологийн мэргэжилтэй ч Монголын түүх, археологийн салбарт өөрийн орон зайг бий болгож, Кидан судлаач хэмээн олонд танигдсан эрхэм бол Ширчингийн Баатар.

Тэрбээр АНУ-ын Стэнфордын их сургуульд Зүүн Азийн хэл, соёл судлалын тэнхимийн туслах ажилтан, Берклей дэх Калифорнийн их сургуулийн Зүүн өмнөд Ази судлалын хүрээлэнд зочин эрдэмтнээр ажиллаж байсан бөгөөд өдгөө АНУ-д археологичоор сурч буй. Түүнтэй цахим шуудангаар холбогдож, ярилцсанаа хүргэе.

-АНУ-д хөл тавьсан түүхээс яриагаа эхэлье гэж бодлоо.

-Би Өвөрхангай аймгийн I дунд сургуулийг 1983 онд төгсөөд уралдаант шалгалтад орж, 60 онооноос 59-ыг нь авч байлаа. Бидний үед шалгалтад авсан онооныхоо эрэмбээр гадаадын сургуулийн хуваарь авдаг байсан юм. Уг нь түүхч болох сонирхолтой байсан ч ойр дотныхоо хүмүүсийн ятгалгаар ЭВМ буюу тооцоолон бодох электрон машины инженерийн хуваарь авсан.

Хүн болгон “Энэ ирээдүйтэй мэргэжил, чи үүнийг сонго” гэсэн. Тэгээд л ОХУ-ын Новосибирск хотын Цахилгаан техникийн дээд сургуульд явсан түүхтэй. Төгсөж ирээд Эрүүлийг хамгаалах яамны харьяа Эрүүл мэндийн удирдлагын төв, ШУА-ийн харьяа Анагаах ухааны хүрээлэн зэрэг газар мэргэжлээрээ ажиллаж байгаад Японыг зорьсон.

Энэ хугацаанд АНУ, Канад зэрэг орны их, дээд сургуулиудад болдог эрдэм шинжилгээний хуралд оролцдог байлаа. Тэр үеэс л Америкт үргэлжлүүлэн сурах хэрэгтэй юм байна гэх бодол төрсөн.

Ингээд төгссөн сургууль дээрээ Японы электрон бараа үйлдвэрлэгч “Фүжицү” компанийн эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байгаад Харвард болон Массачусетсийн технологийн дээд сургуулийн хамтын (дундын) тэнхимд докторын дараагийн судалгааны ажил хийх болсон. Ингэж л анх АНУ-д хөл тавьсан юм.


-Дэлхийд нэр хүндтэйд тооцогддог Стэнфорд болон Калифорнийн их сургуультай хэрхэн холбогдсон бэ?

-Би 2004-2008 онд Берклэй дэх Калифорнийн их сургуулийн Зүүн өмнөд Ази судлалын хүрээлэнд Жэймс Боссон багшийн удирдлаган дор зочин эрдэмтэн болж, Хятантай холбоотой суурь судалгаагаа эхлүүлсэн түүхтэй. Боссон багшийн хуучин танил нь Стэнфордын их сургуулийн Зүүн өмнөд Азийн хэл, соёл судлалын тэнхимийн хятад судлаач Альберт Дийн гэж профессор бий.

Тэр хүнтэй танилцаад, эрдэм шинжилгээний туслах ажилтан нь болж, өөрийнхөө судалгааг өнгөрсөн жил хүртэл үргэлжлүүлсэн. Зөвхөн профессорын судалгааны ажилд туслах, хамтран ажиллах нөхцөлтэй байсан тул тус сургуулийн бүх номын санг ашиглах эрхтэй боллоо.

Энэ нь надад бие дааж судалгаа хийхэд тохиромжтой нөхцөл бүрдүүлсэн юм. Судалгааны ажлын зэрэгцээ Стэнфордын их сургуулийн оройн ангид гурван жил дараалан суралцаж, дэлхийн соёл иргэншил, археологийг судлах болсон ч энэ улиралд түр завсарлаад байна.

-Монголын түүх, соёл маш баялаг судлагдахуунтай байтал Кидан судлалаар дагнах болсон учир юу юм бол?

-Би түүхч болох хүсэл сонирхлоо орхихыг хүсээгүй юм. Тийм ч учраас Новосибирскт суралцаж байхдаа Монголын түүхийн холбогдолтой ном цуглуулахын зэрэгцээ дорнын соёл сонирхож, япон хэл үздэг байлаа. Төгсөж ирээд ажлынхаа завсраар түүх, археологи, угсаатны зүй судлаач нартай холбоо тогтоосон.

Гадаад явдлын яамны байранд байсан Дорно дахины хүрээлэнгийн япон хэлний хичээлд ч суудаг байлаа шүү дээ. Гэхдээ энэ талаар судалгаа хийнэ гэж ер төсөөлөөгүй. Японд байх үедээ л түүх, соёлоо сайн судлах хэрэгтэй юм байна гэсэн үзэлтэй болсон.

Монголд ирэхдээ түүх, археологийн багш нартай уулздаг байсны нэг нь МУИС-ийн Археологийн тэнхмийн профессор Д.Наваан. Багш маань “Киданы талаарх судалгаа муу хийгдсэн.

Ханз үсэг уншдаг, англи, орос хэлтэй чам шиг хүмүүс л энэ чиглэлийг судлах хэрэгтэй” гэж хэлсэн нь Киданыг судалж эхлэхэд түлхэц болсон доо.

-Сүүлийн үед гадаадын эрдэмтэд Монголоос чухам юуг нь сонирхон судалж байна вэ?

-Гадаадын судлаачдын гол анхаарал нь нүүдэлчдийн соёл оршин тогтнож байсан эсэх маргаан дээр тулгуурладаг. Зарим улс нүүдэлчдийн соёл байгаагүй хэмээн үгүйсгэж, суурин соёлын хавсарга гэж үзэж байна. Энэ талаар судалгаа хийсэн судлаачдад ч санхүүгийн тэтгэлэг олгодог юм билээ.

Нүүдэлчдийн соёл иргэншил байгаагүй гэсэн үзлийг Хятадын эрдэмтэд голчлон барьдаг. Оросын сүүлийн үеийн эрдэмтэд үүнийг дэмжиж байгаа. Харин Франц, Япон, Солонгос, Германы эрдэмтэд нүүдэлчдийн соёлын асуудал дээр манай эрдэмтдийн үзлийг дэмждэг.

Өөрөөр хэлбэл, судлаачдын дунд нүүдэлчдийн соёл байсан, байгаагүй гэх хуваагдмал үзэл хандлага тогтжээ. Мөн сүүлийн үед гадаадын эрдэмтэд Монголоос гарч ирэх археологийн олдворуудыг их сонирхох болж. Зарим нь бүр Чингис хааны онгоныг хайж олох хүсэлдээ донтсон.

-Дэлхийн 20 гаруй оронд Монгол судлалын төв бий. Судлаач хүний хувьд өнөөгийн монгол судлал ямар түвшинд байгааг дүгнэвэл?

-Үнэндээ монгол судлал мөхлийн ирмэг дээр байна. Энэ чиглэлээр сурч төгслөө ч судалгаа хийх санхүүгийн боломжгүй, өрсөлдөөн байхгүй тул монгол судлалаар олон хүн бэлтгэгдэхгүй байна. Өмнө нь бэлтгэгдсэн эрдэмтдийн олонх нь цагийн эрхээр нөгөө ертөнцөд одлоо. Энд монгол судлаач америк эрдэмтэн цөөхөн байдаг.

Тэднийг манай талаас онцгойлон тусалж, дэмжихгүй бол монгол судлал АНУ-д байхгүй болох магадлал өндөр. Хятадад бол монгол судлалыг дангаар нь хөгжүүлэх сонирхолгүй байдаг. Сүүлийн үед “Умардын үндэстэн” гэж судалгааны шинэ салбар бий боллоо.

Түүнд нь Цагаан хэрэмнээс хойших бүх үндэстэн багтдаг. Тэдний байгуулсан төр улсыг нь ч хамтад нь багцалж үзэх болсон. Юань, Хятан, Тангууд, Зүрчид соёлыг нэг номонд холин оруулж байна. Хүмүүс ч ялган салгаж ойлгох нь ховор болжээ.

Ийм нөхцөл байдалд дэлхийн олон оронд Монгол судлалын төв шинээр байгуулах гэж зүтгэхээсээ илүүтэй өмнө нь байсан төвүүдийг сэргээж, одоо байгааг нь зогсоохгүй байлгах бодлого барих нь чухал.

-Энэ жилээс Берклейн их сургуульд монгол хэл дахин зааж эхэлсэн. Үүнд таныг чухал хувь нэмэр оруулсан гэж дууллаа.

-Берклей дэх Калифорнийн их сургууль монгол хэл дахин зааж эхэлсэн нь туйлын баяртай хэрэг. Үүнд үе үеийн дипломат ажилтнууд, монголч эрдэмтэд, улстөрчид чухал үүрэг гүйцэтгэсэн. Мөн тус хот дахь монголчуудын холбоо, нийгэмлэг, олон нийтийн байгууллагуудын нөлөө ч бий.

Нэг үгээр хэлбэл, монголчууд амьдарч буй газар орондоо бусдад анзаарагдах хэмжээнд хүрсний нэгэн илрэл юм болов уу.


-Монголдоо ирж ажиллах бодол бий юү?

-Байлгүй яах вэ. Эх орон руугаа буцах бодол байвч хувийн амьдралын шаардлага, нөхцөл байдлаас шалтгаалаад удаашраад байна. Би Монголд очлоо гээд баялаг бүтээж, улс төрд оролцож, нийгмийг өөрчилнө гэхэд сэтгэлд нэг л буухгүй байна.

Хийж чадах зүйлээ бололцоотой газраас нь чимээгүйхэн хийгээд явбал зүгээр юм уу. Хубилай хаан хүүхдүүддээ “Ард иргэдийнхээ толгойг нь эзэмдвээс бие нь хаашаа холдох вэ” гэж сургасан байдаг юм. Эх орноо гэсэн сэтгэл зүрх байхад би хаашаа холдох вэ.

-Хүмүүс эх орондоо байхдаа анзаарч хараагүй зүйлсээ харийн оронд юм үзэж, нүд тайлахаараа илүү ойлгодог юм шиг санагддаг. Танд юу бодогдож байх юм?

-Хүний нутагт өнө удаан жил суухад элдвийг бодож, тунгаах өргөн боломж олддог юм байна. Болох болохгүйг харийн соёлтой харьцуулж жиших юм.

Миний анзаарсан нэг зүйл нь монгол хүмүүс бие биетэйгээ монголоор ярьж, хэл, соёл, зан заншлаа дээдэлж, гадаадын соёлоос сурч мэдсэн зүйлээрээ Монголдоо хөрөнгө оруулалт хийх, нэн ялангуяа оюуны хөрөнгө оруулалт хийх нь юу юунаас чухал юм гэдгийг ухаарлаа.

Хэрвээ өөрөө юм хийж бүтээж чадахгүй бол бусдын хийснийг дэмжих нь чухал гэдгийг яс махандаа тултал ойлголоо. Тийм ч учраас Монголдоо болж буй бүтээн байгуулалтын ажлуудад гар бие оролцох болсон.

Тухайлбал, Ажиа гэгээний байгуулсан “Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг”-т хандив цуглуулах, “Их Майдар” төсөлд гадаадад буй монголчуудаа уриалан оролцуулах гэх мэт ажилд хувь нэмэр орууллаа.

-Цаашдын зорилго тань юу вэ?

-Монгол хүн бүр явсан газар бүртээ үндэсний өв соёлоо дэлгэрүүлэх үүрэгтэй соёлын элч нь байх ёстой гэж үздэг учраас энэ чиглэлд анхаарч ажиллана. Мөн монголчуудаа эх орондоо хийгдэж буй бүтээн байгуулалтад бие сэтгэл, эд хөрөнгө бүхий л боломжоороо оролцохыг уриалж, манлайлна.

Бидний соёлыг биднээс өөр хэн түгээх билээ. Монгол соёл дэлхийд түгэх тусам тэр хэрээр бидний оршин тогтнох суурь баталгаажна. Тийм учраас өөрийгөө хөгжүүлж, түүндээ дулдуйдаж, өв соёлоо дэлгэрүүлэхийг зорьж явна даа.

-Таныг оюутан байх тэр цаг үетэй харьцуулахад одоогийн залуучуудад олон боломж нээгдсэн байх. Энэ тухай ямар бодолтой явдаг бол?

-Тийм шүү. Одоогийн залуучуудад сурах хүсэл эрмэлзэл байваас өөрийгөө хөгжүүлэх, мэдлэг, мэдээлэл олж авах бүрэн боломжтой болжээ. Харин тэр бүхнийг уншиж судлахдаа тогтвортой, ул үндсээр нь ойлгох хэрэгтэй. Залуус маань бид хаанаас ирсэн хэн билээ, бидний өвөг дээдэс хэн байлаа гэдгийг дотроо байнга бодож, тунгаах хэрэгтэй.

Ж.СУВДМАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
166.137.246.107 Хоцрогдол!
202.9.42.193 Өөрийн санаанд таараагүй болгоноо зүхэж гутаахыг хичээдэг улс олон байна шүү
202.9.42.193 Бухимдахаа урьталгүй, харин знэн мөнийг мэдэхийг хичээцгээе
73.162.250.40 Хубилай хаан хойчын үрсдээ, ”Иргэний сэтгэлийг олбол бие нь хаа холдох вэ?!” гэж захиж хэлж байсан. Хэрвээ Монгол хүний сэтгэл Түвд ламыг шүтэж, түүнд мөргөж уравсан бол Далай лам болон Ажаа ламын хулгайлж авсан Монгол хүмүүсийн сэтгэлийг яаж буцааж олж авах вэ? Туршлагаасаа хуваалцаарай!
73.162.250.40 Таны хариубаатар гэж будлианы эзэнлт ...
  • 2018 оны 09 сарын 26
73.162.250.40 ккккк, харин тийм. ... ярианаас нь америк хятадын судалгаанд хувь нэмрээ оруулж явна гэж ойлголоо, ....хувь хүний эдийн засгийн нөхцөл байдалтай уялдаад, гунигтай. ...
  • 2017 оны 11 сарын 19
66.58.202.7 englisheer yarij chaddgyi bj yaj tiim surguuliuidad ajillad bdg um be.saihan hudlaa yaridah hyn bn l ee dee.ooriinhoo hemjeeg nedej bai baataraa.cham shig umnnuud mongoloor g=dyyren bn
202.179.28.73 Бид Баатараар их бахархдаг. Монголынхоо болон монголчуудынхаа төлөө их зүйл хийдэг хүн.
202.179.28.73 Чи бол болно.Америкад байгаа мортлоо englishсураагуй Шагай тоглож,Цаг агаарын мэдээгээ хуртэл довтор Баатар ахын орчуулгаар авч бг хун юм чиньБаатар бол Хоцрогдол
  • 2018 оны 09 сарын 26
59.153.114.127 Монголд амьдрахад энэ түгжрэл болон нийгмийн стресс бүүр арай л дэндээд зөв амьдрахад үнэхээр хэцүү болчихжээ.
103.57.92.147 Гадаадад удаан амьдарч байгаа, эсвэл бүр ч амьдрахаар болсон монголчуудыг буруутгах аргагүй. Хувь хүний эрх чөлөө, сонголт. Тэднийг эндээ, монголдоо байгаа монголчууд эх орноосоо урвагч, амиа хичээгч, бэртэгчин энэ тэр гэх нь инээдтэй л дээ. Гэхдээ, тэнд очоод эрх чөлөөгөө эдлээд, илүү сайхан амьдралын мөрөө хөөж яваа мөртөө нэг их монголдоо санаа зовсон, эх оронч царайлсан байдалтай яриа хөөрөө өрнүүлээд суух нь инээдтэй бөгөөд эмгэнэлтэй л байхгүй юу.
103.57.92.147 Өөр шиг чинь хүмүүс гадаадад шигдээд амиа хичээгээд суугаад байхад монгол судлал уналгүй яахавдээ, хөө.
150.129.141.49 Mongold ireed hereggui.harin tsagaachilj ochij bgaa humuustee huluu olohod n tuslah heregtei bn.mongold amidral hund bn.
59.153.114.224 Өөрөөсөө эхлээд хар даа. Монголдоо ирээд бүтээгээч. Нэг л санаа зовсон нөхөр
103.10.23.58 ЗӨВ ХАРЖ БАЙНА.ОДОО МАНАЙД БАЙГАА ТҮҮХЧИД НЬ ЗӨВХӨН МОНГОЛЫН ТҮҮХ СУДАЛДАГ.МОНГОЛ ХЭЛТЭЙ ОРЧУУЛГЫН ЗОХИОЛ ХАРСАН”МЭРГЭД” БАЙДАГ АЛИВАА ШУ-НЫ САЛБАРЫГ ХӨГЖҮҮЛЭХДЭЭ ЦААД ХАНДЛАГЫГ НЬ ДУУРИАХ ХЭРЭГТЭЙ.
202.179.10.70 medehgui yumdaa eh ornoosoo hol barag odoogiin bidnii oorchloltiig medehgui udsan ireed hii med zutgeh heregtei bus uu
73.231.194.200 Монголыг дэмжих сан, Гадаад дахь Монголчуудын нэгдсэн хеделгеен гэх мэт томоохон нэгдэл эвсэл байгуулагдах цаг болжээ. Алийн болгон Таны мэт хумуусийн дан ганц итгэл зутгэлээр явах вэ? Гэхдээ ийм хеделгеен эвсэлийг Та мэт хумуус эхийг нь тавина гэж итгэж байна.
182.160.35.49 zaaval usa oroltsvol hogjdog yum bish, mongoldoo baikhgui baij hudlaa medhiireed....
81.89.178.17 Сайхан ярилцлага болжээ. Баярлалаа. Ийм хүмүүсээс үг дуулах ч сайхан шүү.
150.129.141.62 Chin setgeliin saihan yariltslaga baina. Bayarlalaa
103.26.195.74 монгол судлал архелогийг ямар ч аж үйлдвэрээс илүү дэмжиж , төрийн суурь бодлого болгож байж үүх түүх , тусгаар тогтнолоо баталгаажуулна . Хичнээн санаа зовж байгаа чгэсэн олсон жоохон мөнгө , танил тал ,нэр хүнд , цаг хугацаа болон байгаа бүхнээ судалгаа , мэргэжилдээ зориул . Энэ монгол хүн болж төрсний үүрэг , гавьяа ... амжилт . Би ерөнхийлөгч болчихвол дуудуж уулзнаа . ккк
103.26.195.74 Таны хариулт ...худал хуурмаг дуурэн,Монголоо
  • 2018 оны 09 сарын 26
103.26.195.74 Таны хариулт ...худал хуурмаг дуурэн,Монголоо
  • 2018 оны 09 сарын 26
103.26.195.74 Таны хариулт ...so strange guyHe is living in the past
  • 2017 оны 09 сарын 23
103.26.195.74 Хүн мэдэхгүй юмныхаа дайсан гэж Гүрбазарын хэлдгийг бодмоор юм шиг. Буддизм гэж юу болохыг сайн мэдэхгүй байж харааж зүхэх гутаах гуйвуулах, үзэн ядаж дургүйцдэг хүн цөөнгүй байна. Сэтгэлийн хөдөлгөөнд биш мэдлэг ойлголтдоо хөтлүүлмээр байна. Үнэнийг хүлээн зөвшөөрөх бус, өөрийн санаанд л таарахгүй бол уурлаад л зүхчихдэг улс олон байнаТаны хариулт ...
  • 2016 оны 11 сарын 21
103.26.195.74 Хубилай хаан үр хүүхдүүддээ; ”Иргэний сэтгэлийг олбол бие нь хаа холдох вэ?” гэж хэлсэн сайхан үг бий. Гэтэл Монголчууд бид сэтгэлээ Түвд ламд өгсөн тохиолдолд Монголчуудын сэтгэлийг Далай лам, Ажаа ламаас яаж буцааж олж авах вэ? Энэ талаар туршлагаасаа хуваалцаач?
  • 2016 оны 01 сарын 19
103.26.195.74 khydan gegch hen be?genetek ni?
  • 2015 оны 11 сарын 19