170152 мал онд орохгүй

2015 оны 11 сарын 11

Баянхонгор аймгийн малчид энэ өвлийг давахгүй, онд орохгүй малаа нядлах, цөм сүрэг бүрдүүлэх арга хэмжээ авч эхэллээ. Бүх малын эрүүл мэнд, тарга тэвээргийг үзэж, ангилахад 170.452 толгой мал онд орохгүй нь тодорхой болжээ. Эдгээр малын 80 хувь нь бог аж. Үүнийг хамгийн түрүүнд заазалж, идшинд хэрэглэхийг малчдад зөвлөсний дагуу Гурванбулаг сумынхан “Тэнгэр трэйд” ХХК-д 500 адуу, “Мах импекс” ХХК-д 700 ямаа нийлүүлээд байна.