Д.Батсүрэн: Эхний тэмцээнээс 3-4 олимпийн эрх авах зорилготой

2015 оны 11 сарын 06

"Рио-2016" олимп эхлэх мөч өдөр өдрөөс ойртсоор. Үүний сацуу манай тамирчид бэлтгэлээ чамбайруулж, олимпийн эрх авахын төлөө улам зүтгэж байгаа нь дамжиггүй. Монгол түмэн үе үеийн олимпоос медаль авна хэмээн хамгийн их итгэл хүлээлгэдэг төрлүүдийн нэг бол бокс. Олимпийн эрх олгох хамгийн эхний тэмцээндээ оролцоод ирсэн манай ширэн бээлийтнүүдийн бэлтгэл хэр байгаа, үлдсэн хоёр тэмцээнд хэрхэн оролцохоор төлөвлөж байгаа талаар эрэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Батсүрэнтэй ярилцлаа.

-Манай боксчид энэ онд оролцохоор төлөвлөсөн олон улсын тэмцээнүүдийн хамгийн сүүлчийнх нь саяхан болсон ДАШТ байлаа. Энэ онд гаргасан тамирчдынхаа амжилтыг хэрхэн дүгнэж байна вэ?

- Төлөвлөгөөний дагуу манай тамирчид “А” зэрэглэлийн олон улсын зургаан тэмцээн, Азийн АШТ, ДАШТ-д оролцлоо. ДАШТ-ээс бусад бүх тэмцээнд аль нэг жинд аваргалж, багаараа эхний гурван байрт орсон. Ийнхүү 2007 оноос хойшхи олон улсын тэмцээний хамгийн өндөр амжилтаа гаргалаа. Тиймээс энэ жилийн ДАШТ-ээс бусад тэмцээнд гаргасан тамирчдынхаа амжилтад сэтгэл хангалуун байна. Манай тамирчдын амжилт өгссөөр байгаа. Саяны ДАШТ-ээс 2-3 медаль авчих бололцоо байлаа. Даанч биднээс үл шалтгаалах зарим нэг хүчин зүйлийн нөлөөгөөр зорьсон амжилтдаа хүрч чадсангүй.

-Энэ жилийн Азийн АШТ, ДАШТ хоорондоо ганцхан сарын зайтай болсон. Энэ нь тамирчдын амжилтад нөлөөлсөн үү?

-Би 2007 оны Чикагогийн ДАШТ-ээс хойш шигшээ багт ажиллаж байна. Энэ хугацаанд ийм ойрхон хугацаанд энэ хоёр том тэмцээн болж байхыг үзээгүй. Д.Отгондалай Азийн АШТ-д оролцохдоо хөмсөгөө задалсан. Хөмсгийг нь эдгээж, бэлтгэлийн үеэр сэдрээчихгүйн  тулд өндөг мэт хайрлалаа. Богино хугацаанд тамирчдын формыг тааруулж, сэргээхэд амаргүй байсныг нуугаад яах вэ. Азийн хошой аварга Х.Алтанхуяг, МУГД Ё.Төмөрбатаа нар зөвлөх дасгалжуулагчаар ажиллаж, бидэнд арвин туршлагаасаа хуваалцлаа. Харин Д.Банди багш эмэгтэйчүүдийн шигшээ багийн зөвлөх дасгалжуулагчаар ажиллаж байгаа.

-Олимпийн эрх олгох хоёр тэмцээн үлдээд байгаа. БНХАУ-д болох тэмцээн Азийн орнуудын дунд өрнөх тул манай тамирчид илүү олон эрх авах боломжтой нь дамжиггүй.

-Тэгэлгүй яах вэ. Зарим жингийн гол өрсөлдөгчид энэ жилийн ДАШТ-ээс эрх авчихсан тул манай тамирчдад илүү их боломж байгаа. Гэхдээ нэг их танигдаагүй, амжилт гаргаагүй тамирчин "цоорч", манайхантай эн тэнцүү өрсөлдөөн үзүүлэхийг үгүйсгэх аргагүй. Олимпийн эрхийн төлөө улс бүр л шилдгүүдээ илгээх нь тодорхой.

-Дээрх тэмцээнүүдэд оролцох тамирчдаа хэрхэн сонгох вэ?

-Уламжлалын дагуу ирэх оны нэгдүгээр сард болох УАШТ-д түрүүлсэн тамирчид оролцоно. Мэдээж дасгалжуулагч, Мэргэжлийн зөвлөл хэлэлцээд шаардлагатай гэж үзвэл зарим жинд спарринг хийж тамирчдаа сонгоно.

-Нийт хэчнээн эрх авах зорилт тавьсан бэ?

-Бүтэн багаараа оролцон, 3-4 эрх авах төлөвлөгөөтэй байна. Шүүлт энэ тэр гээд бүх зүйлийг тооцоод тэр шүү дээ. Зургадугаар сард болох бага ДАШТ-ээс хоёр эрх авчих болов уу. Бид том амлахаас илүү ажил үйлсээрээ, үр дүнгээрээ харуулахыг хичээдэг.

-Тамирчдын бэлтгэл, формыг нь хэрхэн тохируулахаар төлөвлөж байна вэ?

-Ирэх оны нэгдүгээр сард AIBA-гаас зохион байгуулах тэмцээний хуваарь, төлөвлөгөө гардаг. Тэр төлөвлөгөөтэй уялдуулж олон улсын тэмцээн, олимпийн эрх олгох хоёр даваандаа бэлдэнэ дээ. Мөн Япон, БНАСАУ-д хамтарсан бэлтгэл хийхээр төлөвлөсөн.

-Өрсөлдөгчдийн судалгааг сайтар хийж байгаа нь мэдээж. Аль аль орны тамирчид хүчтэй өрсөлдөөн үзүүлэх бол?

-60 кг-д Инчёны наадамд финалдсан Филиппин, 56 кг-д Азийн наадмын аварга БНСУ, Солонгос, 75, 81 кг-д Казахстаны хоёр дэлхийн аварга тамирчид бий.

-Анх удаа олимпийн эрхийг AIBA-гаас гадна APB, WSB холбооноос олгож байгаа. Одоогоор APB-д манайхаас гурван ширэн бээлийтэн “тулалдаж” байна. Дээрх хоёр холбоонд тоглож эрх авах боломж манай тамирчдад бий юү?

-AIBA-гаас  гадна хагас мэргэжлийн боксын дээрх хоёр холбооноос олимпийн эрх олгодог болсон нь өрсөлдөөнийг бүр их нэмж байна. AIBA-гийн дүрэм чангарч, ДАШТ-д эрх авч оролцдог болсон нь үүнтэй холбоотой л доо. Одоогоор APB-гийн 49 кг-д Г.Ариунболд, 56 кг-д Э.Цэндбаатар, А.Даваадалай нар тоглож байна. Г.Ариунболд гурав, Э.Цэндбаатар анхны ялалтаа аваад байгаа. Харин багаараа оролцдог учраас WSB-д тоглоход нэлээн зардал шаарддаг. Мэдээж дээрх хоёр холбоонд тоглож, олимпийн эрх авах бололцоо манайханд бий.

-APB-д тэр гурав дээр нэмж манайхаас тамирчин тоглох боломж байгаа болов уу?

-Цаанаасаа урилга ирүүлбэл 2,3 номерын тамирчдаа оролцуулахад бидэнд алдах юм байхгүй.

-Манай улсаас хоёр холбооноос нэг жинд эрх авбал олимпод хэнийг нь оролцуулахаа хэрхэн сонгох вэ?

-Олимпод оролцож, өндөр амжилтад хүрэх нь тамирчин бүхний мөрөөдөл. Тиймээс тамирчдынхаа амжилтыг шударгаар үнэлэхийн тулд спарринг хийж, оролцуулах ширэн бээлийтнээ сонгоно.

-Та ярилцлагын эхэнд ДАШТ-д шүүлтээс болж санасан амжилтаа гаргаж чадаагүй гэсэн. Таны бодлоор тэр дүр зургийг үлдээд буй хоёр тэмцээнд давтуулахгүйн тулд яах хэрэгтэй вэ?

-Саяных шиг амжилтаа луйвардуулахгүй гэсэн баталгаа байхгүй. Гэхдээ монгол хүн амны билгээр гэгчээр муу зүйл холуур байгаасай л гэж найдаж байна. Мэдээж бэлтгэлээ сайн хийж, өмнөх алдаагаа давтахгүй байх хэрэгтэй. Бүх зүйл биднээс шалтгаална. Манай тамирчдын сэтгэлзүй өндөр, эрх авах нөөц бололцоо хангалттай байгаа.

-Миний бодлоор өрсөлдөгчөө илт илүүрхэж чадвал хэр баргийн буруу шүүлтэд автахгүй байж болмоор санагддаг. Зарим хүн манай тамирчдад тийм тоглолт дутагдаж байна гэж шүүмжилж байна...

-Дээхнэ үеэс ганцхан манай гэлтгүй бүх л орны боксдын амжилтад шударга бус шүүлт нөлөөлсөөр ирсэн. Оноо харагдахгүй, тоглолтын төгсгөлд ялагчийг тодруулдаг болсон нь дүрмийн томоохон алдаа. Энэ нь мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүст шүүлтэд нөлөөлөх боломж олгож байна гэсэн үг. Өрсөлдөгчөө илт илүүрхэж ялж чадвал амжилтаа луйвардуулахгүй байх бололцоог бүрдүүлнэ. Энэ бол биднээс л шалтгаална. Алдаа оноон дээрээ сайтар ажиллаж, ахиж давтахгүйн төлөө хичээж байна.

-Манай тамирчид ойрын хугацаанд ямар тэмцээнд оролцох вэ?

-Энэ оны сүүлчээр болох “Монгол туургатан”-д өрсөлдөнө.

Б.Буяндалай

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.179.27.4 Amjilt ilvv ilvv ilvv
59.153.113.62 Mundag bagsh nar shuu amjilt amjilt amjilt
202.179.28.231 Zaluusdaa amjilt hvsie. Mundag shvv ta nar.Amjilt
202.179.28.231 deere suudla olhgv bhd solino gj bhaar uram uguud ajillah n chuhal bgaam shigshee bag sain bgad huurhiis yduu buuraiidaa tom temtseend daruulad bdag im bishvv togloltiig harhad minii bodol. udhgv boloh temtseendee erh avh boltugai
221.160.168.190 Za yahav de neg temtseenees midaal avaagui l bgaa biz gehdee toglolt bur saihan bolson. Bagsh tamirchid nartaa amjilt husii udku boloh temtseendee amjilttai oroltsooroi ta buhen chadnaa.
141.0.15.36 Азийн аваргаас ганц алт авлаа дэлхийн аваргаас медаль авсангүй өмнө нь азийн аваргаас 3 алт 2 мөнгөн медаль дэлхийн аваргаас алт мөнгө хүрэл медаль авж байсан санагдаж байна боксийн холбооны амжилт улам буураад байх шиг санагдах юм олон улсын тэмцээний туршлагатай дасгалжуулагчаа ахлахаараа тавьмаар санагдлаа одоо ахлах хийж байгаа батсүрэн туршлага нимгэнтэй арай болоогүй нөхөр шиг санагдлаа. Амжилт хүсье боксийн холбооныхонд!!!
141.0.15.36 Uhaalag zaluu bagsh nartaa bolon tamirchiddaa amjilt hvsie!
  • 2015 оны 11 сарын 09
141.0.15.36 Ongotei yvaad irheer n bvgd l manaihan gj daldagnana dagana ner toroo hiine.ehnii Tom temtseen turshlaga boloo l biz de!harin hvmvvsiig tanij av!
  • 2015 оны 11 сарын 07
141.0.15.36 Batsuren,Erdenee,Mugii nar chin harin sn bagsh nar shv hooe!oor oligtoi iumnuud bhgvi ee,archaagvi hulgaich hvmvvs bna le.
  • 2015 оны 11 сарын 07
141.0.15.36 Sn yvaa ved n doloochih shahdag lalruud neg ylagdald n bayraa temdeglej byluu huvaaj gazriin bizness hj yvaa pzdakuud Boksiin sportoos zailaarai!!!!!!!!!!!!
  • 2015 оны 11 сарын 07
141.0.15.36 batsuren bagshiiin hicheel zutgel charmailt n ur duntei udur iren gedegt itgej bnaa amjilt
  • 2015 оны 11 сарын 07
141.0.15.36 batsuren bagshiin hicheel zutgel charmailt n ur dungee ugun gedegt naidaj bnaa amjilt
  • 2015 оны 11 сарын 07
141.0.15.36 chamaas awhuuulaad pr hiij bgaa nohduud bolon setgel zuich nar n shudraga yuman deeree zuw coment bichsen deer bh gej helmeer bna medeh 1n iluu tod medej bga shuu
  • 2015 оны 11 сарын 07
141.0.15.36 Азийн аваргаас ганц алт авлаа дэлхийн аваргаас медаль авсангүй өмнө нь азийн аваргаас 3 алт 2 мөнгөн медаль дэлхийн аваргаас алт мөнгө хүрэл медаль авж байсан санагдаж байна боксийн холбооны амжилт улам буураад байх шиг санагдах юм олон улсын тэмцээний туршлагатай дасгалжуулагчаа ахлахаараа тавьмаар санагдлаа одоо ахлах хийж байгаа батсүрэн туршлага нимгэнтэй арай болоогүй нөхөр шиг санагдлаа. Амжилт хүсье боксийн холбооныхонд!!!
103.10.23.127 Монгол туургатан тэмцээнд одоогоор хэдэн орноос мэдүүлэг ирсэн бэ.Амжилт хүсье
202.21.114.130 luivarduulsan ym bol unenedee bgaagui temtseend ywaad ylagdahaaral hiilgesen gedeg yriagaa bolih heregtei 2t dasgaljuulagchiig nen turuund solij shine menejmenteer ajilah heregtei bn 3 erunhiilugch gd bga ter yrvaisan durakiig solih heregtei tegehgui bol ene baidalaara olimpiin erh awna gedeg bol ulgeriin dalai boloh ynztai dagaa
202.21.114.130 Hvnii toloo setgel gargaj yvdag zaluu bagsh nartaa amjilt hvsie!hutsah hvmvvs n hutsaj l bg!
  • 2015 оны 11 сарын 09
202.21.114.130 Boksiin shigsheeg chadvartai,ireedvitei zaluuchuud avsan n shn ireedvi bga gj itgej bna.hvndlel oilgodoggvi hogshchvvl bol Manai choloot shig demii shv!
  • 2015 оны 11 сарын 07
202.21.114.130 Таны хариулт ...Harin ch Manai boksiinhon daruuhan chadvartai zaluuchuud bdg ium bilee.shinechile gj tsag aldaj bhr surgaj hogjvvleh n onovchtoi.uragshaa.
  • 2015 оны 11 сарын 06
202.21.114.130 chi ooroo chadahgui bj duugai bai tamirchdiin yaj toglosniig ni harchihaad tegj daldagnaach
  • 2015 оны 11 сарын 06
202.131.234.243 Манайханд медаль олимпийн эрхээ авч, медаль авах бололцоо байгаа шүү. Хичээгээрэй.